Мисс А.Баярцэцэг “Шилдэг жүжигчин”-ээр тодорчээ

Найруулагч Т.Алтантуяа, В. Агар нар хамтран Төрийн шагналт, зохиолч Д.Норовын туужаас сэдэвлэн “Хөх тавилан” уран сайхны кино бүтээсэн билээ.

“Хөх Тавилан” кино 41 дэх удаагийн Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл “Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрд тоглосон жүжигчин, мисс А.Баярцэцэг арваннэгдүгээр сарын 20-25-нд Италийн Флоренц хотод болсон тус наадмаас “Шилдэг жүжигчин” шагналыг хүртжээ.

“Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрд мисс А.Баярцэцэг Бадамцэцэг гэх бүсгүйн дүрд тоглосон юм.

Мисс, жүжигчин А. Баярцэцэг манай Өглөө.мн сайтад ярилцлага өгөх үедээ “Хөх тавилан” киноныхоо талаар ярихдаа “Төрийн шагналт, зохиолч Д.Норов гуайн “Хөх тавилан” туужаас сэдэвлэсэн “Хөх тавилан” бүтээлд гол дүрийн бүсгүй болох Бадамцэцэгийн дүр дээр ажиллалаа. Зохиолын хувьд үнэхээр гайхалтай, хүний дотоод сэтгэлийг хөндөхүйц юм билээ. Үүнээс гадна кино зураг авалтыг ээж, аавын минь төрсөн нутаг болох Говь-Алтай аймагт хийсэн. Мөн уран бүтээлчдийн багт гавьяат жүжигчин А.Гүрсэд, Ш.Дэлгэржаргал гээд Монголын кино урлагийн мундаг ахмад уран бүтээлчдээс гадна УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Б.Шинэбаяр зэрэг чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажилласандаа баяртай байна” хэмээн ярьсан юм.

“Хөх тавилан”киноны зураг авалт Говь-Алтай аймгийн Ээж хайрхан, Цогт суманд хийгдсэн бөгөөд киноны ерөнхий продюсероор Б.Пунсалмаа, найруулагчаар Б.Алтантуяа, В. Агар, ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нарын уран бүтээлчид ажиллажээ.

Сонирхуулахад тус киноны “Гоолингоо” дууг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргал дуулсан билээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …