“The Hu” хамтлагийг “Grammy Awards”-ын тайзнаа дуулуулах давалгааг өрнүүлжээ

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог Billboard-ийг тэргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл дэлхийн хамгийн том хөгжмийн наадам болох “Grammy Awards-2020″ наадам дээр тоглох хамтлаг дуучдыг тодруулах санал асуулга эхэлжээ. Энэ удаа “The Hu” хамтлагийн фенүүд “Grammy Awards”-ын тайзан дээр хамтлагаа дуулахыг үзэхээр “The HU” хамтлагт санал өгөх давалгааг сошиалд өрнүүлж байна.

Тэднийг дэмжихийн тулд энэ https://www.billboard.com/…/85…/2020-grammys-performers-poll линк дээр дарж ороод, доош гүйлгэхэд энэ саналын хуудас гараад ирнэ. Сул нүдэнд ( Other): “The HU” гээд бичээд VOTE товчийг дараарай. Саналыг хэдэн ч удаа өгөх боломжтой аж.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …