“The Hu” хамтлагийн Gereg цомог Billboard-ийг тэргүүлж эхэллээ

Хүннү рок  урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог   энэ долоо хоногийн Billboard-ийг тэргүүлж эхэллээ. Монгол хамтлаг Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ийг тэргүүлж байгаа анхны тохиолдол юм. Тус хамтлагийн  араас Өмнөд Солонгосын алдарт хөвгүүдийн  BTS хамтлагийн Map Of The Soul: PERSONA багтаж байгаа бөгөөд ийнхүү хэдэн долоо хоногийн турш billboard-ийг тэргүүлээд байсан BTS-ийг “The Hu” хамтлаг ардаа орхилоо.

“The Hu” хамтлагийн анхны “The Gereg” цомог нийт 9 дуутай. “The Gereg”, “Wolf Totem”, “The Great Chinggis Khaan”, “The Legend of Mother Swan”, “Shoog Shoog”, “The Same”, “Yuve Yuve Yu”, “Shireg Shireg”, “Song of Women”.

“The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ оны есдүгээр сарын 13-нд дэлхийн улс орнуудаар нэгэн зэрэг нээлтээ хийсэн юм.

“THE HU” нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ цацаж эхэлсэн.

Хамтлагийн гишүүдийн хувьд Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хамтлагийн ахлагчаар Ц.Галбадрах ажилладаг юм.







Холбоотой мэдээлэл
4 Comments
  1. Сайн байна says

    Ардын хөгжим этник чиглэлийн болохоор ч тэр үү рок сонсогдохгүй л байгаа юм даа. Гэхдээ эдгээр залууст амжилт хүсье!

  2. erka says

    mundag

  3. Anonymous says

    БАЯР ХҮРГЭЕ ХӨГЖИМ НЬ ҮНЭН ДАЖГҮИ ШҮҮ

  4. Anonymous says

    Болиоч дээ. Жагсаалтанд 103 дээр байна шд. 1 гэдэг нь billboard-д ороод 1дэх 7 хоногтоо байгаа гэснийг л хэлж байна шд. Шинээр нэмэгдсэн цомог байна. Худлаа хүн амьтаныг төөрөгдүүлээд байх юм.

Comments are closed.