Хөөмэйчид Япон дуугаар өрсөлдөнө

images ЮНЕСКО-д соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн хөөмэйн урлагийг дэмжих, Монголын ард түмэнд Япон дууг түгээн дэлгэрүүлэх зорилготой уралдааныг “Эндо Минорү”, “Цэндийн Батчулуун” сантай хамтран зохион байгуулахаар болжээ. 

Уралдаан ирэх наймдугаар сарын 8-нд болох бөгөөд бүртгэл нь энэ сарын 1-нээс долдугаар сарын 15 хүртэл Улсын филармонийн байранд явагдана. 16-35 насны хөөмэйн урлагийг сонирхогч болон мэргэжлийн уран бүтээлчид оролцох боломжтой ажээ.

Хөөмэйчдийн хувьд ардын урлагаа сурталчилахын зэрэгцээ дэлхийн сонгодог бүтээлүүдийг ч олны хүртээл болгодог. Тэгвэл энэ удаа зохион байгуулагчдын зүгээс нэг орны дууг хөөмэйлэхийг санал болгож буй нь уран бүтээлчдийн авьяасыг хөгжүүлэх, арлын Японд хөөмэйн урлагийг сурталчилахад чухал нөлөө үзүүлэх юм.

http://www.ugluu.mn/4837.html

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …