Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Халуун бороо” уран сайхны киноны уран бүтээлчдийн төлөөлөл болох “Милл кино” компанийн найруулагч Д.Мөнхбат, гүйцэтгэх захирал, продюсер С.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч, талархал илэрхийллээ. Тус кино компанийнхан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эр зориг, хүнлэг сэтгэл, тэдний ар гэрийнхний тэвчээр хатуужил, түгшин хүлээх сэтгэлийн тэнхээг цэнхэр дэлгэцнээ мөнхөлсөн “Халуун бороо” уран сайхны киног …
Tag Archives: нийгэм
May, 2025
-
13 May
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ төвийг байгуулах санаачилга гаргасан юм. Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Ерөнхийлөгч оролцлоо. Тэрбээр, энэ бол зөвхөн нэгэн барилгын эхлэл биш, харин сувилахуйн шинжлэх ухааныг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, судалгаанд суурилсан, чанартай, сувилахуйн тусламж, үйлчилгээ …
-
9 May
Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана
Өнөөдөр Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Улаанбаатар хотын цагаар 15.00 цагаас эхэлнэ. Цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын 11 мянган цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикистан, Казахстан, Туркменистан, Киргиз, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1500 гаруй цэргийн алба хаагч оролцоно. Монгол Улсын Зэвсэгт хүчний …
-
7 May
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхийг даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл 2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд …
-
5 May
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин …
-
1 May
“Хэвлэлийн эрх чөлөө&сэтгүүлчдийн өнөөгийн байдал” уулзалт боллоо
“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб “Өглөөний цагийг өөртөө” уулзалтаа өнөөдөр /2025.05.01/ Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан зохион байгууллаа. “Хэвлэлийн эрх чөлөө&сэтгүүлчдийн өнөөгийн байдал” сэдвээр “Глоб Интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, “Цогц хөгжлийн төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбадрал, ахлах судлаач Г.Доржтүвдэн нартай ярилцлаа. Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан зохион байгуулсан тус уулзалтаар Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчдийн Монгол дахь нөхцөл …
April, 2025
-
30 April
ОБЕГ:Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
Хэнтий аймгийн Норовлин суманд энэ сарын 29-нд, Булган аймгийн Хангал суманд энэ сарын 26-нд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур сумдад энэ сарын 28, 29-нд гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд ажиллаж байна. Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 12 аймгийн 55 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт …
-
29 April
Дундговь аймаг багш, эмч, инженер гэх мэт 170 орчим нээлттэй ажлын байр зарлаж байна
Дундговь аймаг саяхныг хүртэл дайран өнгөрөх суурин мэт байсан. Үүгээр ч зогсохгүй Монгол Улсын 21 аймгийн хувьд хөгжил, цэцэглэлт, өрсөлдөх чадвараар жил бүр баян ходоод болж, энэ хэрээрээ хүн ам нь жилээс жилд багассаар нэг л өглөө эзэнгүй суурин болон үлдэх хувь тавилантай гэмээр оршин байсныг бид эгээтээ л мартаагүй. Гэхдээ муу л юм болбол баруун гэрийн бор овоохой гэдэг …
-
29 April
ОБЕГ: Түймрийн голомтод 271 алба хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гарсан ой, хээрийн түймрийн асуудлаар мэдээлэл сонсож, холбогдох арга хэмжээтэй танилцлаа. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт өчигдөр /2025.04.28/гарсан ой, хээрийн түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 271 албан хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна. …
-
29 April
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх тавдугаар сарын урьдчилсан төлөвөөр агаарын температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр баруун аймгуудын нутгаар, дунд үеэр ихэнх нутгаар дулаарах боловч нэгдүгээр арав …
-
29 April
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 2 гэр, 10 өвөлжөө, 1 трактор өртжээ
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар 12 аймгийн 52 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 76 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Урьдчилсан байдлаар ойн 2791 га, хээрийн 691,998 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 …
-
22 April
Нийслэлийн гол болон туслах гудамж замуудад эвдэрсэн 3000 метр хайс, тоноглолыг засна
Улаанбаатар хотын авто замуудын хайс, тоноглол, тэмдэг, хурд сааруулагчийн засвар арчлалтын хөрөнгийг нийслэлийн Замын сангаас гаргадаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд эдгээр замын эд ангиудын эвдрэл, гэмтэл нэмэгдэж байна. Тодруулбал, 2024 онд 903 авто замын тэмдэг, 2176 тэмдэг арчлалт, 380 ам.метр хурд сааруулагч, 380 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ эвдэрснийг зассан. Тэгвэл эвдрэл гэмтлийн тоо өсөж, 2025 онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хотын …
-
22 April
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа. Үүнээс гадна нийтийн тээврээр төлбөрийн өөр олон сонголтоор зорчих боломжтой. Тодруулбал, UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх, Номин, Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх, Гар утсаараа цэнэглэх, Нийтийн тээврийн автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлөх боломж бүрдсэн. UBCARD аппликейшн ашиглан …
-
22 April
Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргах албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон “Жэрэс” олон улсын ТББ хамтран гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг хийж гүйцэтгэх албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалт өнөөдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 23-ныг хүртэл зохион байгуулах юм. Сургалтад 5 дүүргийн 500 орчим албан хаагч хамрагдах юм. Өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүргийн хороо, хэсгийн ахлагч нараас бүрдсэн …
-
21 April
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд улсын нөөцөөс олгосон 50 тн тэжээлийн дэмжлэгийг хүлээлгэн өглөө
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө. Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим …