Tag Archives: нийгэм

April, 2025

  • 29 April

    Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 2 гэр, 10 өвөлжөө, 1 трактор өртжээ

    Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ.  Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар 12 аймгийн 52 сум, нийслэлийн 2 дүүрэгт  нийт 76 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.  Урьдчилсан байдлаар ойн 2791 га, хээрийн 691,998 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 …

  • 22 April

    Нийслэлийн гол болон туслах гудамж замуудад эвдэрсэн 3000 метр хайс, тоноглолыг засна

    Улаанбаатар хотын авто замуудын хайс, тоноглол, тэмдэг, хурд сааруулагчийн засвар арчлалтын хөрөнгийг нийслэлийн Замын сангаас гаргадаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд эдгээр замын эд ангиудын эвдрэл, гэмтэл нэмэгдэж байна. Тодруулбал, 2024 онд 903 авто замын тэмдэг, 2176 тэмдэг арчлалт, 380 ам.метр хурд сааруулагч, 380 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ эвдэрснийг зассан. Тэгвэл эвдрэл гэмтлийн тоо өсөж, 2025 онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хотын …

  • 22 April

    Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

    Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа. Үүнээс гадна нийтийн тээврээр төлбөрийн өөр олон сонголтоор зорчих боломжтой. Тодруулбал, UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх, Номин,  Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх, Гар утсаараа цэнэглэх, Нийтийн тээврийн автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлөх боломж бүрдсэн. UBCARD аппликейшн ашиглан …

  • 22 April

    Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргах албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна

    Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон “Жэрэс” олон улсын ТББ хамтран гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг хийж гүйцэтгэх албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалт өнөөдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 23-ныг хүртэл зохион байгуулах юм. Сургалтад 5 дүүргийн 500 орчим албан хаагч хамрагдах юм. Өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүргийн хороо, хэсгийн ахлагч нараас бүрдсэн …

  • 21 April

    Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд улсын нөөцөөс олгосон 50 тн тэжээлийн дэмжлэгийг хүлээлгэн өглөө

    Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө. Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим …

  • 21 April

    СХД-ийн 5 дугаар хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина

    Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Хүүхэд, залуучуудын театрын ард 1.5 га талбайг чөлөөлж, Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина. Уг байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн уг хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барих нээлттэй тендерийг зарлах бэлтгэл …

  • 21 April

    Б.Мөнхбат: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээний барилгад жуулчдад зориулсан мэдээллийн танхим, үндэсний үйлдвэрлэгчдэд зориулсан үйлчилгээний талбай байна

    ЧД-ийн 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн. Далд авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилгын ажил үргэлжилж байна. Ирэх долоодугаар сарын 1-нд цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулах бол гурван давхар үйлчилгээний барилгыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулна. Энэ …

  • 18 April

    Д.Пүрэв-Очир: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна

    “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулах юм. Энэ талаар “Бодь Пропертийз” ХХК-ийн ахлах инженер Д.Пүрэв-Очироос тодрууллаа. Тэрбээр “Урт цагаан төслийн барилга угсралтын ажил хоёр хэсэгтэй. Нийт төслийн төмөр бетон хийц болон далд зогсоолын ажил дуусаж байна. Нэгдүгээр хэсгийг долоодугаар сард …

  • 18 April

    Ой, хээрийн түймэрт 41 гэр, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал өртжээ

    Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ний байдлаар 11 аймгийн 39 суманд 58 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 2722 га, хээрийн 686,182 га талбай, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 …

  • 16 April

    Х.Нямбаатар: 51 мянган өрх айлыг хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлэхээр ажиллаж байна

    НИТХ-ын Ээлжит III хуралдаанаар агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үдээс хойших хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Төлөөлөгчдийн асуултад хариулт өгч, ойрын хугацаанд утааг бууруулах чиглэлд ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа …

  • 16 April

    Сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улс, Япон Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад сүмо бөхийн дэг жаяг, барилдааныг сурган дадлагажуулж, олон аварга тамирчдыг төрүүлж, соёл, спортын салбарт оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Япон Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын …

  • 15 April

    Д.Амгалан: Эмийн үйлдвэрийн барилгыг зориулалтаар нь ашиглаагүй, иргэдэд түрээсэлж байгаа нь хууль бус үйлдэл

    Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг дөрөвдүгээр сарын 14-ний шөнийн 00:00 цагт албадан чөлөөлж, өнөөдөр өглөө нурааж эхэллээ.  Ашиглалтад ороод хэдийн 73 жилийг үдэж, ашиглах боломжгүй дүгнэлтэд хүрсэн эмийн үйлдвэрийн барилга дээр албаныхныг очиход айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч байв. Эмийн үйлдвэрийн барилгын талаар хотын дарга Х.Нямбаатар “Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага …

  • 15 April

    АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 849 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 15 April

    ОБЕГ:Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

    Онцгой байдлын байгууллагад энэ сарын 13-14-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол, Сэлэнгэ аймгийн Мандал, Дундговь аймгийн Хулд суманд нийт 5 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Дундговь аймгийн Хулд суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол сумдад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн …

  • 15 April

    Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр боллоо

    Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлулусан ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа. Сумын удирдлага, иргэдтэй уулзалт хийх үеэр хүчтэй шуурганы улмаас бэлчээргүй болсон тул өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэхийг уламжилсан байна. Хүсэлтийн дагуу …