Monthly Archives: May 2023

May, 2023

  • 31 May

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нэг сая тонн давлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүрсний 18 дахь удаагийн арилжааг өнөөдөр /2023.05.31/ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн цахим арилжаагаар нийт 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 131.6 ам.доллараар борлуулав. Ингэснээр нийт 126.7 сая ам.долларын үнэлгээтэй, 1,024 мянган тонн нүүрс биржээр борлуулсан бөгөөд ЭТТ ХК-ИЙН БИРЖЭЭР БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 1 САЯ ТОНН …

  • 31 May

    Маргааш нийтийн тээврийн Ч:63Б чиглэлд өөрчлөлт орно

    Хүүхдийн баяраар нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл явах бөгөөд хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ. Мөн Сүхбаатарын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа дуусах цаг буюу 21:30 цагаас долоон чиглэлд долоон автобус үйлчилгээ үзүүлэх юм. Тодруулбал, “Цэцэг” төв-Хайлааст “Цэцэг” төв-Дүүхээ дэлгүүр МУБИС /хойд/-Ханын материал “Ард” кино театр-Орбит “Ард” кино театр-Нисэх Сүхбаатарын талбай-Улаанхуаран Сүхбаатарын талбай-Шархад чиглэлд үйлчилнэ. Мөн Хүүхдийн ордны хойгуур буюу …

  • 31 May

    Хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүж өгнө

    Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна. Тодруулбал, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, 22-ын товчоонд байрлах Авто худалдааны төв болон найман дүүргийн талбайд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулалт …

  • 31 May

    Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр 7-р сард ашиглалтад орно

    Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхийн дунд байрлах Бортээгийн хэсгийн талбайд Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалт өрнөж, гүйцэтгэл 70 гаруй хувьтай хэрэгжиж байна. Ирэх 7 дугаар сард ашиглалтад оруулахаар зорьж буй тус төслийг “Админерал” ХХК гүйцэтгэж буй бөгөөд тус баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор уурхай удаан хугацаанд ажиллаж, бүтээгдэхүүний гарц нэмэгдэхээс эхлээд төслийн үзүүлэх эдийн засгийн үр өгөөж их байхыг …

  • 31 May

    С.Бямбацогт: Дарханы замыг энэ намар ашиглалтад оруулна

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хуралдаанд Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:Дарханы зам үндсэндээ бүтээн байгуулалтын ажил эхлээд зургаан жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнгөрсөн жил 50 хувийн ажил дууссан. Шороон замаар иргэд зорчихоо больсон. Энэ жил үлдсэн 50 хувийн ажлыг хийнэ. Таван жил 50 хувийн ажил хийсэн …

  • 31 May

    Европын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, “Мишээл хүүхдийн сан”-г үндэслэгч, Швейцар Улсын иргэн Габриэлла Шмидт Корсито нартай уулзлаа. Энэ үеэр талууд Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулах талаар санал солилцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал …

  • 31 May

    Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 31. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 11. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь …

  • 31 May

    Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар …

  • 30 May

    Загвар өмсөгч С.Төгс “Шөнө дундын бүжиг”-т Цэнгэлийн дүрийг бүтээнэ

    “Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, энэхүү төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг ирэх зургаадугаар сарын 2-ний өдрөөс эхлэн “Улаанбаатар” зочид буудлын их танхимд толилуулах гэж байна. “Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж байна. Харин жүжгийн гол дүрд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, …

  • 30 May

    Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.30/ хуралдаж ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ирэх долоодугаар сарын 1-нээс нэмэх саналыг дэмжлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан  мэдээлэл хийв. Сангийн сайд Б.Жавхлан “Маргааш Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж, саналаа УИХ-д өргөн барина. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан  хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгох шийдвэрийг гаргалаа. Цалин, тэтгэврийг нэмнэ. Ингэхдээ …

  • 30 May

    Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн сурагч Л.Дөлгөөний амжилтыг 3 сая төгрөгөөр урамшууллаа

    23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн. Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй 4 багш дасгалжуулсан юм. Ингээд олимпиадын үр дүн гарахад Монгол улсын багийн гишүүн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медалийн болзол хангаж энэ сарын 28-ний өдөр шагналаа гардан авсан. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагч Л.Дөлгөөн болон …

  • 30 May

    Хүүхдийн баяраар Хүүхэд хамгааллын баг ажиллана

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээг зохион байгуулна. Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ажиллаж буй бөгөөд нэгдсэн хурал  боллоо. Хурлаар хүүхдийн баяраар …

  • 30 May

    Л.Оюун-Эрдэнэ:Хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөндлөнгийн аудит хийлгэх нь зөв

    Хүүхдийн төлөөх үйл хэргийг манлайлж, ирээдүй хойчийг бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн төлөөлөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ уулзаж санал, хүсэлтийг нь сонсож, ярилцлаа. Хүүхдийн сайн, сайхны төлөөх үйлсэд зорилго, үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлага 110 гаруй хүн энэ удаагийн уулзалтад оролцов. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ олон нийтийн байгууллагаас …

  • 30 May

    Г.Ариунбуян: БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн

    БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн алба хаагчдад олгох томилолтын зардлын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаас тодрууллаа. Тэрбээр  “Монголын эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэсэн нийт 36 алба хаагчийн нэг өдрийн томилолт болох 140 долларыг “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 50.2-т “Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагч болон бусад төрийн цэргийн …

  • 30 May

    Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-ын дарга Н.Мандуулд үнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байхад анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуулыг хүлээн  авч уулзан байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтынх нь талаар хэлэлцэн, үүрэг чиглэлийг өглөө. Монгол Улсын Засгийн газраас бодлогоор дэмжиж буй өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч, эм, эмийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүний үнэ, чанар, аюулгүй байдалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн хэрэглэгчийн …