Monthly Archives: February 2023

February, 2023

  • 28 February

    “Бүргэдийн баяр 2023” наадмын өдрүүдэд УЛААНБААТАР автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

    Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 4, 5-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. “Бүргэдийн баяр 2023” наадмыг үзэхийг хүссэн иргэдэд зориулж УЛААНБААТАР автобус 3-р сарын 4,5-ний өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос – “Чингис Хааны Хүрээ” аялал …

  • 28 February

    УИХ-ын дарга Г.Занданшатар Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг, даалгавар өглөө

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.02.28/ Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, гишүүн Д.Цогтбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар болон Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдэд үүрэг, даалгавар өглөө. Тэрбээр, улсын хэмжээнд зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг ажил хэрэг болгох ажлыг эрчимжүүлэхийг онцгойлон анхааруулж, асуудал бүрээр Байнгын хороодын Ажлын хэсгүүдийг байгуулж …

  • 28 February

    Иргэдийн буруутай үйлдлээс үүдэн нийт 22000 га газар шатаж, хохирол учраад байна

    Хилийн цэргийн 0275 дугаар ангийн дугаар салбарын хариуцсан хэсэгт хоёрдугаар сарын 25-ны өдөр улсын хилээс 12 км зайд хээрийн түймэр гарсан талаар хилийн манаа илрүүлж, салбарт мэдэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу ангийн салбараас бүлэг томилогдон шалгахад автомашинтай 3 иргэн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хил орчмын дэглэмийн зөрчил гаргахын зэрэгцээ хээрийн түймэр тавьсан болохыг шалгалтаар тогтоожээ. Хилчид тус иргэдийг хуулийн дагуу …

  • 28 February

    Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын 6 гишүүний нэрийг АТГ-аас зарлалаа

    Авлигатай тэмцэх газраас өнөөдөр  “Нүүрсний” гэх хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: Нүүрсний гэх хэрэг дээр гурван байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлын хэсэг дээр хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16 нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  Үүнээс 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад, шүүхэд шилжүүлэх …

  • 28 February

    “Ханжоу-2022”: Хог хаягдалгүй Азийн наадам болно

    Азийн XIX наадмын зохион байгуулагчид хог хаягдалгүй наадам хийх шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа. Уг төлөвлөгөөнд наадмын үеэр хог хаягдлыг эрс бууруулах хэд хэдэн арга хэмжээг тусгасан байна. Тухайлбал, ногоон орон сууцанд амьдрах, дахин боловсруулах материал ашиглах, эрчим хүчээ хэмнэх, утааг бууруулах зэрэг багтжээ. Энэ ажлын хүрээнд Жэжян мужийн Ханжоу хотыг хог хаягдалгүй хот болгох хэтийн төлөвлөгөөг боловсруулсан байна. Наадмын зохион байгуулагчид …

  • 28 February

    Алтан овоо, Шилийн богдын чиглэл дэх замын хяналт, шалгалт шинийн 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Урьд онуудад сар шинийн баярын үеэр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгдэж 5000 гаруй тээврийн хэрэгсэл, 20-30 мянга орчим иргэд очиж, энэ хэрээр замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, хэргүүд гардаг байна. Энэ оны Сар шинийн баярын өдрүүдэд төрийн тахилгат Алтан овоо, …

  • 28 February

    МҮЭХ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ оны 1-р улиралд багтаан шинэчлэн тогтоохыг шаардаж байна

    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр /2023.02.28/ хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баялгийг шударга хуваарилах асуудлаар УИХ, Засгийн Газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Монгол Улсад хөдөлмөрийн үнэлэмж асар бага байна. Сүүлийн жилүүдэд 450 орчим долларт эргэлдэж байна. Үүнээс болж иргэдийн эх орондоо ажил хөдөлмөр хийх сонирхол улам багасаж байна. Тиймээс Монгол Улс хөдөлмөрийн үнэлэмждээ эрс шинэчлэлт хийхийг …

  • 28 February

    Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлнэ

    НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг,  НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ө.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи нарын албаныхантай Токио хотноо уулзлаа. Уулзалтын эхэнд хоёр тал харилцан талархал илэрхийлээд, ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа төсөл, …

  • 28 February

    С.Батцэнгэл: “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнд “Metaland Metaverse” бүтээгдэхүүнээрээ оролцож байна

    Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж буй хүн амын насжилт, дэд бүтцийн асуудлууд, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай сорилтуудыг даван туулж, тогтвортой хотыг бий болгоход шинэ санаа, технологийн чадавхтай старт-ап компаниудыг оролцуулах, энэ чиглэлд инновацыг хөгжүүлэхээр Япон Улсын нийслэлд “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнг зохион байгуулж буй. Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Токио хотноо “Гарааны бизнес эрхлэгчид, старт-апуудтай хамтран инновацад суурилсан тогтвортой ирээдүйг …

  • 28 February

    “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 29775, мөрдөн байцаалтын 2679 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, Өмчлөх эрхийн эсрэг 18, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 8, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 3, Хууль бусаар ан агнах 2, Авлига албан тушаалын 1, нийт 64 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. …

  • 28 February

    УЕПГ:Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 548 гомдол, хүсэлтийг хянаж байна

    Прокурорын байгууллага 2023 оны 2 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 58 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 657 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 109-г нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 548 гомдол, хүсэлт хянагдаж байна. Шинээр хүлээн авсан 58 гомдол, хүсэлт нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг …

  • 28 February

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 818 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 2 дугаар сарын 20, 24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 823 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 28 February

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 9. Ангараг гараг. Гөрөөсөн толгой одтой, хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 28 February

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2023 оны хоёрдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй.  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи  ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, …

  • 27 February

    Э.Мөнхнасан:“RFID ЧИП”- ийг эхний ээлжид нийтийн тээвэр болон төрийн байгууллагуудын автомашинд суурилуулна

    Улсын хэмжээнд орон нутагт 470,000 орчим, нийслэлд 650,000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд  RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажил гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ. Ингэхдээ эхний ээлжид нийтийн тээврийн хэрэгсэл, төрийн байгууллагуудын автомашинд дээрх RFID чипийг суурилуулахаар болжээ. Харин тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем, бүртгэлтэй холбоотойгоор …