Monthly Archives: October 2022

October, 2022

  • 28 October

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид,  тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулсаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна. 2022 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурч, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. …

  • 27 October

    Б.Ганхуяг: Бүрэн эрхт төлөөлөгчтэй бүх түвшинд хамтарч ажиллана

    Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион …

  • 27 October

    Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ жил 1 ИХ НАЯД төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, татварт 800 ГАРУЙ ТЭРБУМ төгрөг төвлөрүүлнэ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа. -Засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд тогтоол, тэмдэглэл гарч, уул уурхайн компаниудад тэр тусмаа ЭТТ чиглэгдсэн мөнгөн дүнтэй болон борлуулалттай холбоотой хэд хэдэн нарийвчилсан зохицуулалт хийгдсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч, энэ шийдвэр ЭТТ-д яаж нөлөөлөхөөр байна?  -Зөв тогтоол, цагаа оллоо. Аль ч улсын эдийн засгийн гол хүчин зүйлийн тэргүүн эгнээнд гадаад валютын …

  • 27 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид,  тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар цас орж, нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна. 2022 оны 10-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, …

  • 26 October

    Хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулна

    Баруун, зүүн, хангайн бүсэд хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулна.Мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг тогтвортой явуулах зорилгоор гурван бүсэд хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах” ажлыг мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, зааврын дагуу болон олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн шуурхай зохион байгуулахыг …

  • 26 October

    “СОРИЛ” сэтгэлзүйн триллер кино нээлтээ хийнэ

    PROMIXFILM, YOUNG MADNESS, REDPOINT media, PromixSound production-ны хамтран бүтээсэн  найруулагч Б.Батдэлгэрийн анхны бүтээл “СОРИЛ” уран сайхны кино арваннэгдүгээр сарын 4-ний өдөр бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна. Залуу найруулагч Б.Батдэлгэр нь Соёл урлагийн их сургуулийг төгсөөд  Монгол туургатан театр, Ойрад театр, Архангай аймгийн хөгжимт драмын театрт жүжигчин, найруулагчаар 10 орчим жил ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээлд хүч үзэн …

  • 26 October

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо

    Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, …

  • 26 October

    Д.Амарбаясгалан: Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг нээнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.26/боллоо.  Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулга хийсэн байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас өгч буй мэдээллээр Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад  ороход бэлэн болсон байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар …

  • 26 October

    “NextGeneration100” шинэ үеийн шилдгүүдийг нэрлэнэ

    “NextGeneration” наадмыг 2008 онд байгуулагдсан Монголын маркетинг менежментийн хүрээлэн зохион байгуулдаг уламжлалтай. Банк санхүү, хүнс, хөнгөн үйлдвэр, барилга, бүтээн байгуулалт, худалдаа, үйлчилгээ, технологи, үйлчилгээ, шоу энтертайнмент, хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүдийг нэрлэхдээ орчин цагийн дэвшилтэт технологи, татвар төлөлт, хувь хүний хөгжил, нийгэмд өгсөн үр өгөөж зэрэг олон шалгуур үзүүлэлтийг үндэслэж дүгнэх юм байна. Шинэ цагийн шилдгүүдийг тун удахгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслээр …

  • 26 October

    Халдварт бус өвчний үед хэрэглэх 16 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь үнэ төлбөргүй олгож эхэллээ

    Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед  хэрэглэгдэх 16 төрлийн эмийг өнөөдрөөс эхлээд үнэ төлбөргүй олгох нөхцөл бүрдлээ.Эдгээр 16 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан юм. Эхний татан авалтаар 485,331 хайрцаг эм ирсэн бөгөөд цаашид …

  • 26 October

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. 2022 оны 10-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, …

  • 26 October

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын аравдугаар сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын адаг цагаан нохой сарын нэгэн. Буд гараг. Хонгорцог одтой, нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр луу, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг …

  • 25 October

    Ц.Билэгтсайхан:2540 хүүхэд, 13 жирэмсэн эх, 65 насны 942 хүн томуугийн вакцинд хамрагдсан

    Өнөөдөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, вакцинжуулалтад хэрхэн хамрагдах болон томуу, томуу төст өвчний үед дэлгэсэн орны зохион байгуулалтын талаар танилцууллаа.  Одоогоор амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчин оношлогдож байгаа аж. Мөн хүүхдийн тасгуудад хэвтэн эмчлүүлэгсдийн 60 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа нь өмнөх долоо хоногоосоо нэмэгдсэн …

  • 25 October

    Г.Содбаяр:Жолооч нарыг илүү хариуцлагатай байхыг цаг үе шаардаж байна

    Нийслэлийн Засаг даргын 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн А/1291 дүгээр захирамжаар “Анхааралтай байвал-Аюул үгүй” уриан дор “Шар дарцаг” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 17-ны …

  • 25 October

    АН-ын Залуучууд, хүний хөгжил хариуцсан нарийн бичгийн даргаар Б.Энхжинг томиллоо

    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалын /2022.10.20/ -ны өдрийн Б/67 тушаалаар Б.Энхжинг Ардчилсан намын Залуучууд, хүний хөгжил хариуцсан нарийн бичгийн даргын албан тушаалд томиллоо. Б.Энхжин нь 2015 онд АШУҮИС-ийг Хүний их эмч, 2018 онд МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйч мэргэжилээр тус тус төгссөн. 2015-2017 онуудад Зэвсэгт хүчний 089-р ангид Эмч, эмнэлгийн офицер, эмнэлгийн албаны дарга. 2017 оноос хойш хувийн хэвшилд …