Monthly Archives: July 2022

July, 2022

  • 28 July

    Энэ хичээлийн жилд Чингэлтэй дүүрэг цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувь хүргэнэ

    Чингэлтэй дүүрэг бусад дүүргээс харьцангуй бага буюу 150 гаруй мянган хүн амтай. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 13231 хүүхэдтэй. Төрийн болоод төрийн бус өмчийн 54 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэгүүдийн суурилагдсан хүчин чадал 8410 байна. Гэхдээ нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ шинэчлэгдэхээр энэ хүчин чадал нэмэгдэх боломжтой юм. Чингэлтэй дүүргийн хувьд цэцэрлэгт хамрагдалтыг харьцангуй сайн шийдсэн. 19 дүгээр хороо буюу зуслангийн …

  • 28 July

    Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Ерөнхийлөгч аймаг байгуулагдсаны баярын хуралд оролцож, нутгийн ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр Алтан овоо, Шилийн Богд ууландаа сүсэглэдэг нутгийн ард иргэдийн дундаас улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хүч, хөдөлмөрөө зориулсан Улсын болон Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтэн, алдар суутан олноор төрөн …

  • 28 July

    Их эзэн Чингис хааны эш хөргийг Сүхбаатар аймгийн Засаг даргад гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үедээ Их эзэн Чингис хааны эш хөргийг аймгийн Засаг дарга М.Идэрбатад гардуулав. Ерөнхийлөгч мөн эрхэлсэн ажил, салбартаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. Хүний гавьяат эмч цолоор: “Эрхэс номон далай” Төрийн бус байгууллагын их эмч Батжаргалын Цогтсайхан; Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор: Нийтийн аж ахуй, үйлчилгээний комбинатын …

  • 28 July

    Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт өнөөдрийн тооцооллоор 92,3 хувьтай байна

    Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 31788 хүүхэд амьдарч байна. Өнгөрсөн хичээлийн жилд тэдний 25 мянга нь цэцэрлэгт хамрагдсан байна. Харин энэ зуны туршид зохион байгуулалт хийж ажиллан Хувийн цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт 1709 Түрээсийн цэцэрлэгт 420 Худалдан авах цэцэрлэгт 600 Цомцог гэр төслийн хүрээнд 600 Монгол гэр цэцэрлэгт 300 Бүлэг нэмэх байдлаар 40 хүүхдийг нэмж авахаар болсон байна. Ингэснээр одоогийн байдлаар …

  • 28 July

    “Бэхэн зүрх” кинонд тоглох жүжигчид тодорлоо

    “MGL art media” групп “Скайтел групп” хамтран “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй ажиллах бол ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтрах юм. Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллана. Уг кино түүний ерөнхий найруулагчаар ажиллах бүрэн хэмжээний …

  • 28 July

    Элчин сайд У.Нямхүү Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд Итгэмжлэх жуух бичгээ барив

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүү Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Э.Макронд уламжилж, Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахын төлөө …

  • 28 July

    Дундговь аймагт их хэмжээний жонш олборлож, эргэлтэд оруулан мөнгө угаасан байж болзошгүй хэргийг илрүүлэн шалгаж байна

    Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр жонш болон түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийв. Энэ үеэр нэр бүхий аж ахуйн нэгж нь ашигт малтмалын илэрцтэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хууль бусаар гаргуулан, түүгээр халхавчлан ашигт малтмал олборлож их хэмжээний жонш эргэлтэд оруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж …

  • 28 July

    “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” төлөвийг тогтвортой хэвээр үлдээснийг баталгаажууллаа

    Эс энд Пи агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зарлалаа. Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлүүдээр тогтвортой байгаа гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ. 2022 онд түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар өснө гэж таамаглав. Ирэх 2-3 жилийн эдийн засгийн өсөлтийн төлөв …

  • 28 July

    Өнөөдөр вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

    Дэлхий дахинд вируст гепатитын халдварын тархалт өндөр байдаг бөгөөд дэлхийн хүн амын эрүүл мэнд, эдийн засагт сөргөөр нөлөөлж, нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болсоор байна. Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэснээс хойш 22 дахь удаагаа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил “Гепатитын тусламж үйлчилгээг ойртуулья” …

  • 28 July

    Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болов

    Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уг ёслолд оролцох төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүнээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон юм. Төрийн тахилгын ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн, Монгол …

  • 28 July

    Г.Занданшатар:Үнийн өсөлтийг хязгаарлах талаар бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.07.27) Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, валютын нөөц зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцлоо.      Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр мэдээлэлдээ, өнгөрөгч 06 дугаар сарын сүүлийн байдлаар инфляц 16.1 хувь, Улаанбаатар хотод 16.9 хувьд …

  • 28 July

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын долоодугаар сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны дунд улаан морь сарын 30. Бархасвадь гараг. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ …

  • 28 July

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын сав газраар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын …

  • 27 July

    Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    Ойрын жилүүдэд манай орны ойн экосистемд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь хөнөөлт шавж, өвчний хөнөөл буюу утаагүй түймэр болоод байна. Улсын хэмжээнд 16 аймгийн 109 сум, Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн нийт 732.7 мянган га талбайд ойн хөнөөлт шавж хэт олширч хөнөөл учруулах болсон нь зайлшгүй арга хэмжээ авахад хүргэжээ. …

  • 27 July

    Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг түр хугацаанд авто замаар татаж авна

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг төмөр замаар тээвэрлэх, түр хугацаанд авто тээврээр тээвэрлэх асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ЗТХЯ, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “УБТЗ” ХНН, “Эрдэнэс тавантолгой” ХХК, “Таван толгой түлш” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийнхэн энэ сарын 22-24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажилласан байна. Энэ …