Monthly Archives: May 2022

May, 2022

  • 30 May

    Энэ онд нийтийн тээврийн 590 шинэ автобусыг үйлчилгээнд гаргана

    Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг үе шаттай шинэчлэхтэй холбоотой авах арга хэмжээний талаар Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Гадаад болон дотоодын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өмчит болон хувийн хэвшлийн 19 аж ахуйн …

  • 30 May

    “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталлаа

    НИТХ-ын ээлжит XIV хуралдаанаар Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын шинэчилсэн төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулсан юм. Худалдаа, үйлчилгээний харилцааг  зохицуулсан салбарын хууль байхгүйгээс нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн  эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлж, зохицуулах зорилгоор 2005 оноос эхлэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт  худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор …

  • 30 May

    Нийтийн тээврийн парк шинэчлэлийг НИТХ-аас дэмжлээ

    НИТХ-ын ээлжит XIV хуралдаан үргэлжилж байна. Нийслэл Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 101 чиглэлд 985 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнийг 124 чиглэл, 1425 тээврийн хэрэгсэлд хүргэж байж нийтийн тээвэр хүртээмжтэй, хүлээлтгүй болно гэдгийг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн НИТХ-д танилцуулахдаа дурдсан. Зорчигч тээвэрлэж буй автобуснуудын 75 хувь нь …

  • 30 May

    Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах гурван чиглэлийн хүрээнд үүрэг, даалгавар өглөө. ”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах ажлын хүрээнд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг …

  • 30 May

    Г.Баярсайхан:Олимпын гүүрний явган хүний замын угсралтын ажил энэ 7 хоногт эхэлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Мөн нийслэлд хийж байгаа авто замын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Налайхын замын ажил 98 хувьтай байна. Одоо хөвөө, өндрийн хязгаар, явган гүүрэн гарцыг шийднэ. Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн. Зургадугаар сарын 15-наас урд талын замын ажил эхэлнэ. Явган гүүрний зураг төсөл батлагдсан. Энэ долоо …

  • 30 May

    Хотын дарга МҮОНРТ-тэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар өнөөдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийг байгуулснаар НЗДТГ болон МҮОНРТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид, нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүргэх боломж нэмэгдэнэ. Мөн иргэдийн мэдэх …

  • 30 May

    Фото:Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгаж эхэллээ

    Нийслэлийн удирдлагууд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тохижуулахад ихээхэн анхаарал хандуулж буй. Энэ хүрээнд 22 байршилд газар чөлөөлөх бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэллээ.  Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, …

  • 30 May

    О.Анхбаяр:Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Энх тунх-Мөнх тунх” баярын арга хэмжээ зохион байгуулагдана

    НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэх талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/480 дугаар захирамжаар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” Ажлын  хэсэг байгуулагдаж, төлөвлөгөө боловсруулан бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн зохион …

  • 30 May

    Ерөнхийлөгч Ой тогтоолтын дэлхийн аварга болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв. Өнгөрсөн хоёрдугаар сард цахимаар болсон энэ тэмцээнд 18 улсын 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөн байна. Нийлбэр дүнгээр олон улсын их мастер Нармандахын Мөнхшүр Дэлхийн хошой аварга болж, олон улсын их мастер Тамирын Тэнүүн гутгаар байр эзэлсэн бол …

  • 30 May

    Н.Баярмөнх:Иргэд дүүрэг, хороотойгоо эргэх холбоотой ажиллах ёстой

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дөрөвдүгээр хороонд ажиллалаа. Баянзүрх дүүргийн 4-р хороо нь 19720 хүн амтай. Энэ онд хоёр байршилд тохижилтын ажил, мөн нэг байршилд авто замын хийгдэнэ. Үүнээс гадна 4 байршилд 161 гарааш буулгаж газар чөлөөлөөд байна. Авто зогсоолын хүрэлцээ дутмаг, цэвэрлэгээ үйлчилгээ хийдэггүй ТҮЦ-ийг нүүлгэх, камержуулалтыг сайжруулах зэрэг нь шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудал болоод байна. Хамгийн чухал нь …

  • 30 May

    “The Voice of Mongolia” шоуны ялагчаар Г.Даваадалай тодорлоо

    Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай “The Voice” шоуг “Монгол НD” телевиз гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Шоуны финалын шалгаруулалт /2022.05.29/өчигдөр болж үзэгчдийн нийт саналын дүнгээр шүүгч дасгалжуулагч Д.Отгонбаярын багийн шилдэг оролцогч Г.Даваадалай ялагчаар тодорлоо. Үзэгчдийн саналаар ялагчийн төлөө хоёр оролцогч шалгаруулахад Э.Амгалан болон Г.Даваадалай нар тунаж үлдсэн юм. Тэд тус тусын шүүгч, дасгалжуулагчийн зохиосон уран бүтээлийг …