Monthly Archives: February 2022

February, 2022

  • 24 February

    М.Мөнхболд: Нийтийн тээврийн төлбөр төлөх боломжтой ₮ картын үйлчилгээг нэвтрүүллээ

    Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр төлөлтийг хялбар болгох, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь Голомт банктай хамтран өндөр нууцлал бүхий EMV/NFC дэвшилтэт технологид суурилсан төлбөрийн ₮ картын үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ талаар “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболдоос тодрууллаа. -Иргэд төлбөрийн ₮ картаар нийтийн тээврийн үйлчилгээний  төлбөрийг хийж, зорчих боломжтой болсон байна. Энэ …

  • 24 February

    “Эрдэнэт медипас” эмнэлгийн хувьчлалыг цуцалж, бүсийн оношилгоо эмчилгээний төв болгоно

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 70 тэрбум төгрөгөөр 2015 онд барьсан “Эрдэнэт медипас” эмнэлгийг “Медипас” ХХК хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлэн авсан байдаг. Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, ашиглах тухай засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан санаачлан, танилцуулсан. Тэгвэл тус эмнэлгийг улсын өмчид буцаан …

  • 24 February

    ҮСАХ-ийн эзэмшил газрыг зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, амралт зугаалгын зориулалтаар ашиглуулах санал гаргажээ

    НИТХ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газар олголт, түүний төлөвлөлт болон  ҮСАХ нь үүргээ биелүүлж буй эсэхийг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 2021 онд байгуулсан. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар ахалдаг бөгөөд Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 31.2 га газрыг эзлэн байршдаг ҮСАХ-г тэртээх 1965 онд анх …

  • 24 February

    “Зола Брос” циркийн уран бүтээлчид олон улсын тэмцээнээс хүрэл цом хүртлээ

    Испани улсын Жирона хотод зохион байгуулагдсан Олон Улсын циркчдийн тэмцээнд Монгол Улсын “Зола Брос” хувийн циркийн “Есөн өрлөг” хамтлагийн залуу уран бүтээлчид амжилттай оролцож гуравдугаар байр эзэлсэн байна. Дэлхийн 28 улсын уран бүтээлчид оролцсон уг наадмаас Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Зола Брос” хамтлаг хүрэл цом, “Росгос” циркийн тусгай шагнал хүртжээ. “Зола брос” цирк нь 2015 онд байгуулагдсан бөгөөд одоо 40 …

  • 24 February

    Видео:Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Япон улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар баярын мэндчилгээ солилцов

    Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр  /2022.02.24 / тохиож байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар баярын цахим мэндчилгээ солилцов.

  • 24 February

    Г.Эрхэмбаяр: Найруулагчийн санал болгосон дүрийг мөрөөдлийн дүр юм шиг бүтээхийг зорьдог

    Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа. –Хэдхэн хоногийн өмнө “Этгээд” УСК-оо нээсэнд баяр хүргэе. Киноны зураг авалт хэр удаан үргэлжлэв? -Жүжигчин Г.Эрхэмбаярын хувьд бие дааж продюсерлосон анхны уран бүтээл. Киноныхоо гол дүрд тоглосон, анх Мөрөөдлийн театрыг байгуулж байсан шиг бүх зүйл шинэ мэдрэмжийг дахин мэдэрлээ. Найруулагч, зурагчнаар Баатар ажилласан. Хөрөнгө оруулалт, продюсерийг Мандах гэдэг найз маань хариуцсан. Бид гурвын хамтын …

  • 24 February

    “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлнэ

    Коронавируст халдварын улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар 2020 онд А/102, А-177 тоот хамтарсан тушаал гаргаж, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмыг шинэчилсэн. Журмын хэрэгжилтийн хүрээнд 2021 онд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд компаниуд …

  • 24 February

    Ж.Батбаясгалан:Япон Улсын тусламж дэмжлэгээр Монгол Улсад тохиолдсон олон сорилт бэрхшээлийг даван туулж чадсан

    Монгол Улс, Япон улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд “Японы ард түмэнд баярлалаа” арга хэмжээг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т өчигдөр зохион байгууллаа. Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, сэргээх төслийг Япон улсын Засгийн газрын тусламжаар 3 үе шаттай хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд манай улсад нийт 100 автобусыг сэлбэг болон техникийн үйлчилгээ засвар хийх барилга, …

  • 24 February

    Монголбанк репо арилжаагаар банкуудад 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо

    Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 4 дүгээр тогтоол болон 2022 оны 1 дүгээр тогтоолд үндэслэн Монголбанк 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр урт хугацаат репо арилжаа зохион байгууллаа. Монголбанкнаас 100 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарласан бөгөөд арилжаанд Худалдаа хөгжлийн, Голомт, Богд банкууд оролцон нийт 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр авах хүсэлт ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүлэв. Мөнгөний бодлогын хорооны 2022 …

  • 24 February

    ​О.Хулан: Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр 10 мянга гаруй ажлын байр бий болно

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн “Техник, эдийн засгийн үндэслэл”-ийг эцэслэн баталсан тухай Протоколд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр  гарын үсэг зурсан билээ. Төслийн явцын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулантай ярилцлаа. Монгол Улсын нутаг дэвсгэрээр …

  • 24 February

    Элчин сайд Д.Баярхүү Казахстан улсын ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт 2022 оны 2 дугаар 21-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Д.Баярхүү Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Казахстаны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэв. Мөн энэхүү …

  • 23 February

    “Монголын эдийн засгийн чуулган 2022” дөрөвдүгээр сард болно

    “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. Амгалангийн дулааны станцын өргөтгөх төслийн бэлтгэл ажлын хүрээнд тендерийн үнэлгээний хороо энэ сард байгуулагдан тендерийн баримт бичгийг боловсруулж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлажээ. Мөн дулааны IV станцыг 500 тн/ц уур үйлдвэрлэх хүчин чадалтай зуухаар өргөтгөх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Төслийн ТЭЗҮ-ийг энэ сард …

  • 23 February

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам аравдугаар сард ашиглалтад орно

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээврийг эхлүүлэхэд шаардлагатай 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэхийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгож, зүгшрүүлэх тээврийг ирэх гуравдугаар сард багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн …

  • 23 February

    Дотоодын цэргийн 100 жилийн ойг тохиолдуулан “Нийтийн монгол бөх”-ийн барилдааныг зохион байгуулж байна

    Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэргийн анги, тусгай салбар, салааны алба хаагчдын дунд “Нийтийн Монгол бөх”-ийн барилдааныг өнөөдөр /2022.02.23/ “Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулж байна. Нээлтэд Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Чинзориг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугарсүрэн болон анги, салбарын захирагч, алба хаагч, хугацаат цэргийн алба …

  • 23 February

    “Капитал банк” ХХК-иас НДС, ЭМДС-гийн нэхэмжилсэн өр төлбөрийг барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар татан буугдсан “Капитал банк” ХХК-иас Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт банкны эрх хүлээн авагчаас санал болгож буй хөрөнгийг тооцож авах асуудлыг шуурхай зохион байгуулах, шилжүүлэн авсан хөрөнгийг борлуулж, холбогдох санд төвлөрүүлэх арга хэмжээг зохих журмын дагуу авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод, энэ …