Monthly Archives: February 2022

February, 2022

  • 28 February

    ОУХМ Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ

    ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа “Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит бөхийн төрлүүдийн олон улсын тэмцээн”-ийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тэмцээн энэ сарын 24-27-ны өдрүүдэд Турк улсын Стамбул хотноо зохион байгуулагдсан юм.

  • 28 February

    Монголын анхны цахилгаан автомашины дээжийг МҮОХ-нд бэлэглэлээ

    Монгол хүний оюун санаа, инновацад түшиглэн бүтээсэн, цахилгаан болон нарны эрчим хүчээр ажилладаг автомашиныг танилцуулах ёслолын ажиллагаа боллоо. “Барс Моторс” компани анхны автомашины төсөл “MOZO”-г гурван жилийн өмнө Монголд танилцуулж байсан бөгөөд тус машин Монголын хатуу ширүүн нөхцөлд амжилттай туршигдаж батлагдсан учир энэ удаад цахилгаан машины шинэ загвар “HERO”-г хэрэглэгчдэд санал болгож байгаа юм. “Барс Моторс” компани нийгмийн хариуцлагын хүрээнд …

  • 28 February

    Хил хамгаалах байгууллага, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран “Ногоон хэрэм-2” төсөл хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хил хамгаалах байгууллага “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж байна. Хил хамгаалах байгууллага, Монгол цэргийн нэгдсэн холбоо “Ногоон хэрэм-2” төслийг хамтран хэрэгжүүлэх батламжид гарын үсэг зурлаа.  Ёслолд Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг буруулах үндэсний хорооны орлогч дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, цэргийн бодлогын …

  • 28 February

    “NEWS-15” спортын наадмын шилдгүүд тодорлоо

    Монголын цахим сэтгүүл зүйн анхдагч “NEWS” агентлагийн 15 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн цахим сайтуудын дундах спортын таван төрлийн тэмцээн өнгөрөгч амралтын өдөр “Чухаг спортын төв”-д амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд 26 цахим сайтын 240 орчим сэтгүүлч, зурагчин, зураглаач, албаны хүмүүс оролцож, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулсан юм. Ингээд тэмцээний аваргуудыг танилцуулъя. Сагсан бөмбөг: www.time.mn сайтwww.news.mn сайтeagle.mn/24tsag.mn сайтын хамтарсан баг Сагсан …

  • 28 February

    Ч.Номин: Галд өртсөн 300 гаруй урлагийн бүтээлийг сэргээн засварлах боломжтой боллоо

    Монголын уран зургийн галерейд 2009 онд гарсан гал түймрийн улмаас Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээнд шатсан. Энэхүү үйл явдлаас хойш галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах ажил шат дараатай хийгдэж бага гэмтэлтэй 600 орчим бүтээлийг сэргээн засварласан бөгөөд одоогийн байдлаар галд их өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг байгаа юм. Галд өртсөн …

  • 28 February

    Мөсөн өргөө Азийн шилдэг байгууламжаар шалгарлаа

    Степпе Арена буюу бидний нэрлэж заншсанаар мөрөөдлийн Мөсөн өргөө нь 2019 оны 4-р сард шаваа тавьж, цар тахлын хөл хориотой зэрэгцэн баригдаж, 2021 оны 9-р сард нээлтээ хийсэн билээ. Мөсөн өргөө нь монголчуудын, тэр дундаа мөсөн спортынхны 100 жилийн мөрөөдлийг биелүүлсэн түүхэн бүтээн байгуулалт бөгөөд маш богино хугацаанд баригдаж нээлтээ хийснээс хойш гадаад дотоодын олон шагнал авч, олны талархлыг хүлээгээд …

  • 28 February

    У.Хүрэлсүх: Үндэсний спортынхон эв нэгдэл, ёс суртахуун, жудгаа эрхэмлэн дээдлэх ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Үндэсний спортын анхдугаар их чуулган” зохион байгуулагдаж байна. Чуулганд 21 аймаг, нийслэлээс үндэсний спортын төрлийн өв уламжлагчид, бөх, уяач, харваач, тамирчин гээд 770 төлөөлөгч оролцон үндэсний спортыг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, зөвлөмж гаргах юм. Анхдугаар их чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэрбээр үндэсний спортын холбоод үндэсний спортоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан …

  • 28 February

    Д.Сумъяабазар: Хөдөлмөр эрхлэх боломжийг Улаанбаатар хотын иргэдэд нээлттэйгээр хангаж өгөх ёстой

    Бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд таатай орчин бүрдүүлж байж улсын хөгжил тодорхойлогддог. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр бизнес эрхлэгчид, ялангуяа олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг  үйлчилгээний салбар хамгийн их уналтад орсон. Үүнд цар тахлын дүрэм, журам, цагийн хязгаарлалт зэрэг хүчин зүйл нөлөөлсөн. Ийм учраас Хотын дарга бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах тухай захирамж …

  • 28 February

    У.Хүрэлсүх: Үндэсний спорт, наадам бол монголчууд бидний тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа юм

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үндэсний спортын анхдугаар их чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт тамирчид, багш дасгалжуулагчид, эрдэмтэн судлаачид, үндэсний спортын зүтгэлтнүүд ээ, Үндэсний спортын анхдугаар их чуулганы төлөөлөгч, эрхэм нөхөд өө, Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье! Монголын өв соёл, түүхийн салшгүй хэсэг, үеэс үед өртөөлөн, зуунаас зуунд уламжлагдан ирсэн …

  • 28 February

    Каннын кино наадамд илгээх бүтээлийн бүртгэлийн төлбөрийг Соёлын яам хариуцна

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-дБүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг “Каннын кино наадам”-д Монгол уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой болсон билээ. Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу 75 дахь удаагийн “Каннын кино наадам”-ын дэргэдэх “Marché Du Films” платформд …

  • 28 February

    Чөлөөт бөхийн тамирчид зургаан медаль хүртлээ

    Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит бөхийн төрлүүдийн олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 24-27-нд Туркийн Стамбул хотод боллоо. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92 кг-ын жингийн барилдаан болов. Стамбулын дэвжээнээс манай бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг, нийт зургаан медаль хүртэв. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд …

  • 28 February

    Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Пара байт харвааны ДАШТ-ий багийн төрөлд хүрэл медаль хүртлээ

    АНЭУ-ын нийслэл Дубай хотод пара байт харвааны ДАШТ энэ сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртлээ. Тэд урьдчилсан харваанд тавдугаар байрт эрэмбэлэгдэж, дараа нь Туркийн багийг 5:4-өөр ялсан. Улмаар тус тэмцээний мөнгөн медальт ОХУ-ын багтай учраа таарахад 6:0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөөх харваанд Энэтхэгийн багийг (5:1) ялжээ. …

  • 28 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын 28. Сумъяа гараг. Булаагч одтой, долоон улаан мэнгэтэй, хар хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 18 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ …

  • 28 February

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр …

  • 25 February

    Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

    Монгол Улсын Шадар сайдын баталсан Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж НОБГ-ын даргын баталсан ‘Шар усны үерээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удидамж’-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээг эрчимжүүллээ. Тодруулбал Шар усны үер, хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах үүрэг бүхий байгууллагуудын бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох;Болзошгүй аюулт үзэгдэл, гамшгийн …