Monthly Archives: May 2021

May, 2021

  • 31 May

    “₮-Карт” дурсгалын зоос худалдаанд гаргалаа

    1990 онд “Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм”, 1991 онд “Банкны тухай хууль” батлагдсанаар Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигджээ. Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2021 онд тохиож буй Монгол улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүссэний 30 жилийн ой, Үндэсний төлбөрийн ₮ карт EMV чиптэй болсныг тэмдэглэж, төлбөрийн картны хэмжээтэй “9496-1924-1991-2021” дугаар бүхий “₮-Карт” дурсгалын …

  • 31 May

    П.Баянзул: “Монгол цагдаа” гэх нэрийг өндөрт өргөж ажиллахыг хичээсэн

    “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан эх дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэх ариун үйл хэрэгт гар бие оролцож, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад цагдаагийн бие даасан цагдаагийн зөвлөхөөр үүрэг гүйцэтгэсэн Цагдаагийн ерөнхий газрын бичээч, цагдаагийн ахлагч П.Баянзултай ярилцлаа. Танд “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг хүргэхийн зэрэгцээ үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэнд баяр хүргэе. Та тухайн газар оронд ямар албан тушаал …

  • 31 May

    Баянзүрх дүүрэгт 300 ортой жишиг эмнэлэг барина

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт барих 300 ортой жишиг эмнэлгийн газартай танилцлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бусад дүүрэгт үлгэр жишээ болоосой гэсэндээ энэ эмнэлгийг дэмжсэн гэдгийг хэлж байлаа. Мөн гэр хороолол дундах зургаан дэд төвд төрийн байгууллага, хувийн хэвшил очвол дэмжиж, давуу байдал олгохоо илэрхийлж байсан. …

  • 31 May

    Хүүхдийн мөнгөн тэтгэмжид шинээр хамрагдах иргэн Ehalamj.mn-д хандан цахимаар хүсэлт гаргах боломжтой боллоо

    Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийгмийн халамжийн цахим системд холбосон бөгөөд та дараах заавраар и-халамж системрүү хандаж бүртгүүлээрэй. www.ehalamj.mn цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байна. Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой Мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Нийт 11 төрлийн …

  • 31 May

    Э.Золбоо: “Залуус-1” хороололд 5616 айл амьдрах боломжтой

    Улаанбаатар хотын утааг бууруулах, хүн амын төвлөрлийг сааруулж, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд хамгийн чухал түлхэц үзүүлэх ажил бол орон сууцыг нэмэгдүүлэх гэхэд хилсдэхгүй. Өдгөө манай улсын нийт өрхийн 45.8 хувь буюу 1.448.642 хүн нийслэлд байгаагаас олонх нь гэр хороололд амьдардаг. Тиймээс гэр хорооллын төвлөрлийг бууруулж, орон сууцыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас багагүй ажил хийхээр төлөвлөсөн. Эдгээрээс “Залуус 1, 2, 3” …

  • 31 May

    Ж.Азжаргал: 0-19 насны 13,900 гаруй хүүхэд, залуус коронавирусийн халдвар авсан

    Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийх үеэр хүүхдийн эрх зөрчигдөж буйтай холбоотой зарим статистик мэдээллийг танилцууллаа. Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “Хүүхдийн тусламжийн 108 утсанд жилд дунджаар 150-180 гаруй мянган дуудлагыг хүлээн авдаг. 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар 35 мянга гаруй дуудлагыг 108 утсанд хүлээн авсан. Харин Түр хамгаалах байр, нэг цэгийн …

  • 31 May

    “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөн орон даяар эхэллээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр /05.31/ “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөн орон даяар эхлүүлж байгаа тухайгаа мэдээллээ. “Нэгдүгээр хүүхэд” үндэсний хөдөлгөөний танилцуулга мэдээллийг ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж хүргэж, төрийн болон хувийн хэвшил, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хөдөлгөөнд нэгдэхийг уриалаа.    Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж “Өнөөдөр хамгийн чухал салбар бол хүүхдийн салбар. Тэр …

  • 31 May

    12:00 цагийн байдлаар гадаадад буй монголчуудын 57.1% нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт авахаар тогтоосны дагуу Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 44 Салбар комисст санал авах ажиллагаа үргэлжилж байна.             2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын цагаар 12:00 цагийн байдлаар 44 Салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн …

  • 31 May

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийх айлчлал эхэллээ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д хийх айлчлал 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор хил нэвтрэхэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаева, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов нар угтан авч, орос заншлаар хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр …

  • 31 May

    Зургадугаар сард ихэнх нутгаар бороо орно

    Цаг уурын байгууллагаас зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг гаргасан байна. Энэ сард нутгийн хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу, мөн нэгдүгээр арав хоногийн сүүл хоёрдугаар арав хоногийн эхээр хэт халалт ажиглагдах магадлал өндөр байна. Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын …

  • 31 May

    Өнөө шөнө Орхон, Төв аймгийн нутгаар цочир хүйтэрнэ

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө Орхон, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна. Түүнчлэн ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.  2021 оны 05 дугаар сарын 30-ны 20 цагаас 05 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:     Хур …

  • 31 May

    Тусгаарлан ажиглах байранд 5802 иргэн байна

     Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 87 байранд 5802 иргэн байна. Үүнээс нийслэлд 30 эмнэлэгт 3749,  тусгаарлан ажиглах 27 байранд 1113, 17 аймгийн 54 эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 940 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 999 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. манимен займ онлайн zaymi-bistro.ru займ на киви без привязки …

  • 31 May

    Дорноговь, Өмнөговь аймаг руу зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

    Дорноговь, Өмнөговь аймаг руу зорчих уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж, УОК-ын шуурхай штабт хүсэлтээ гаргана. 1/ Байгууллагын зорчихыг хүссэн албан бичиг, өргөдөл, хүсэлтээ ирүүлэхдээ зорчих зорилгоо тодорхой дурьдах, холбоо барих хүний байнга ашиглах 24 цагаар нээлттэй байх утасны дугаар заавал бичих; 2/ Зорчих тээврийн хэрэгслийн …

  • 31 May

    Халдвараар нас барсан тохиолдлуудын дийлэнх хувийг суурь өвчтэй хүмүүс эзэлж байгааг судалгаагаар тогтоожээ

    Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай ажлын хэсэг коронавирусын тархалт нэмэгдэж буй шалтгаан нөхцөл болон халдвараар нас барах тохиолдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. Вакцинжуулалтын явц тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 89.6 хувь нэгдүгээр тунд, 56.8 хувь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин нийслэлийн хэмжээнд 99.4 хувь нэгдүгээр тунд хамрагдсан бол 74.4 хувь хоёрдугаар …

  • 31 May

    Увс аймагт тогтоосон хөл хориог сунгалаа

    Увс аймагт тавдугаар сарын 28-нд коронавирусийн таван шинэ тохиолдол бүртгэгдэн, улмаар тухайн өдрийн 08:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ. Тэгвэл тус хөл хориог ирэх зургадугаар 3-ны 08:00 цаг хүртэл сунгажээ. Коронавируст халдвар “КОВИД-19”-ын цар тахлын идэвхтэй голомт сумдад үүссэн, халдварын эрсдэл өндөр тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах …