Monthly Archives: April 2021

April, 2021

  • 29 April

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-д элслээ

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарах өргөдлөө өгсөн даруйдаа О.Цогтгэрэл даргатай АН-д элсэж байгаагаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар“Та биднийг нэгтгэдэг нэг том дайсан цаана чинь байна. Уул уурхайн баялаг, ард түмэн төрийн өмч Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэсэн уул уурхайн баялаг дээр сандайлж суучихаад ханаж, цадахгүй Монголын ард түмний ажлын байртай болох, сайхан амьдрах боломжийг хулгай хийж байгаа бүлэглэл өнөөдөр эрх барьж …

  • 29 April

    МАН, МАХН-ын дарга нар гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор нэгдлээ

    Өнөөдөр /2021.04.29/  МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа цахимаар боллоо. Хоёр намын  хамтарсан ажлын хэсгээс боловсруулсан 6 бүлэг, 33 зүйл бүхий гэрээг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд  зохион байгуулав.  Уг хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх,  Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга …

  • 29 April

    Видео:С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээс татгалзлаа

    УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн С.Ганбаатар намаасаа гарч байгаагаа өнөөдөр /2021.04.29/ мэдэгдлээ. Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элссэн. Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өглөө. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Би МАХН-д 2017.05.16-нд элссэн. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс өнөөдөр гарч …

  • 29 April

    Д.Лүндээжанцанг “Мандах нар” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонгоор шагнах болжээ

    Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцанг Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонгоор шагнах болсноо Япон Улсын Засгийн газраас өнөөдөр /2021.04.29/ Токиод зарлалаа. “Япон, Монголын харилцааг бэхжүүлж, хоёр орны парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан тул” ийн шагнахаар болсноо тэмдэглэжээДанзангийн Лүндээжанцан нь 1990 оны Улсын …

  • 29 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын тогтоолд хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨНӨӨДӨР ХҮРГҮҮЛСЭН “ХОРИГ ТАВИХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ: “Монгол Улсын Их Хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн 38 дугаар тогтоолыг баталж, 2021 …

  • 29 April

    Л.Баттөр:Вакцины хоёрдугаар тунд хамрагдсан 80, нэгдүгээр тунгаа хийлгэсэн 6000 гаруй хүн халдвар авсан

    ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй гэдгийг зөвлөлөө. Тэрбээр“Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой хэмээн ДЭМБ-аас байнга анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн 80 гаруй хүн халдвар авсан нь бүртгэгдсэн, мөн нэгдүгээр тунд хамрагдсан 6000 гаруй иргэн халдвар аваад байна. Тиймээс вакцин хийлгэлээ гэж тайвшрах боломжгүй. Хэдийгээр …

  • 29 April

    А.Тлейхан:980 мянган хэрэглэгчийн цахилгаан, дулаан, уурын төлбөр 290 тэрбум төгрөгийг төрөөс төлөөд байна

    Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2020 онд гүйцэтгэсэн ажлын тайлан, эрчим хүчний салбарын 2020 оны үйл ажиллагааны дүнг нэгтгэн Эрчим хүчний яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад танилцуулжээ. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Удирдлагын ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Тлейхантай ярилцлаа. -Эрчим хүчний салбарт өнөөдөр хичнээн хүн ажиллаж, хэдэн компани …

  • 29 April

    Б.Ууганбаяр:1015 хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.29/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 11,145 хүнд шинжилгээ хийхэд 1015 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 34 623 болсон байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1013 нь дотоодын халдвар байгаа бол эрүүл мэндийн нэг ажилтан, зөөвөрлөгдөн орж ирсэн …

  • 29 April

    Тавантолгойн нүүрсний баяжуулах үйлдвэрийг гуравдугаар улиралд багтаан барьж эхэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2021.04.28/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлав. Тогтоолд Таван толгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус  техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг …

  • 29 April

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 157 иргэн эх орондоо ирнэ

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфуртээс хөөрч, маргааш өглөөний 06:00 цагт  “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлана. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон …

  • 29 April

    Чөлөөт бөхийн “Токио-2020” олимпын наадмын эрх олгох дэлхийн тэмцээнд манай 5 бөх оролцоно

    “Токио-2020” зуны олимпын наадамд Ази тивээс олимпын эрх олгох тэмцээн болон Ази тивийн аварга шалгаруулах 2021 оны чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор Казахстан улсыг манай улсын чөлөөт бөхийн багш дасгалжуулагч, тамирчид нийлээд 43 хүний бүрэлдэхүүнтэй зорьсон юм. Хоёр тэмцээний дараа манай баг тамирчид эх орондоо ирсэн бөгөөд тавдугаар сарын 6-наас 9-нд Болгарын Софи хотноо болох “Токио-2020” олимпын наадмын эрх олгох дэлхийн …

  • 29 April

    Б.Амарзаяа Олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

    Узбекистаны Ташкент хотноо туялзуур сэлэмний Ази, далайн орнуудын олимпын эрхийн тэмцээн болж, манай улсаас эх орноо төлөөлөн ганцаараа оролцсон спортын мастер Батсайханы Амарзаяа хүрэл медаль хүртлээ. Энэ жил 22 нас хүрч буй Б.Амарзаяа нь туялзуур сэлэмний төрлөөр тивийн тэмцээнүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж, урьдчилсан шатанд 3 ялж, 3 ялагдсанаар хасагдах шатанд долдугаар байраар шалгаран өрсөлдсөн юм. Тэрбээр Филиппиний Ханиел Абеллаг …

  • 29 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга сар бүр хүүхдэд олгож буй 100,000 төгрөгийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ. ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ТӨСӨЛ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн …

  • 29 April

    ОУПХ-ны Залуу парламентчдын олон улсын VII хуралд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Булгантуяа нар оролцож байна

    ОУПХ (Олон улсын парламентын холбоо)-ны ээлжит 142 дугаар Ассамблей ирэх тавдугаар сард чуулна. Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд ОУПХ-ны Байнгын хороод, Ажлын хэсэг, Эмэгтэй парламентчдын форум болон Залуу парламентчдын форумаас цахим хурлуудыг энэ сарын 26-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн. Олон улсын парламентын холбооны Залуу парламентчдын олон улсын VII хурал “Ковид-19 цар тахлын дараах сэргээн босголт Залуучуудад чиглэсэн хандлага” сэдвийн хүрээнд цахим …

  • 29 April

    Коронавирусийн халдвараар нэг өдрийн дотор өвчилсөн болон нас барсан хүний тоо Энэтхэгт дээд хэмжээндээ хүрлээ

    Өчигдөр буюу Лхагва гараг нь Энэтхэг улсын цар тахлын түүхэнд хамгийн хүнд өдөр боллоо. Сүүлийн 24 цагийн дотор тус улсад коронавирусийн халдварын 360,960 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь Энэтхэгт төдийгүй дэлхийд хамгийн өндөрт орох үзүүлэлт болжээ. Үүнээс гадна 3,293 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь тус улсын хувьд нэг өдрийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Цар тахал эхэлсэн цагаас …