Monthly Archives: January 2021

January, 2021

  • 28 January

    Сурагчид заавал авах ёстой суурь мэдлэгээ бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй байгаад анхаарч ажиллана

    Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ сарын 25-ны өдөр эдийн засагчдын төлөөлөлтэй цахимаар уулзалт хийн, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлаар санал солилцов. Н.Энхбаяр, Ө.Ганзориг нарын эдийн засагчтай хийсэн уг уулзалтаар коронавируст цар тахлын үед нийслэлийн иргэдийн эрүүл мэндээс гадна хотын эдийн засгийг хэрхэн хамгаалж, хүүхэд багачуудын боловсролын чанар, хүртээмжтэй байдлыг яаж сайжруулах талаар ярилцлаа. Аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд …

  • 28 January

    Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүргийн PCR шинжилгээний лаборатори тун удахгүй иргэдэд үйлчилж эхэлнэ

    Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас хүн бүр дор бүрнээ хичээж энэ цаг үед төр засгийн шат шатны байгууллагууд хэрхэн бэлэн байдал ханган ажиллаж байгаа талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа. Дүүргийн Засаг дарга бол тухайн дүүргийнхээ өдөр тутмын ажлыг хариуцдаг чухал алба. Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед Чингэлтэй дүүргийн өнөөгийн байдлын талаар эхэлье? Чингэлтэй дүүрэгт одоогийн …

  • 28 January

    Өлсгөлөн зарлаж байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарын майханд цахилгаан халаагуур холбож өгчээ

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2021 оны 01 дүгээр сарын 21-н өдрөөс Сүхбаатарын талбай дээр майхан барин хугацаагүй өлсгөлөн зарласантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 13.1 хэсэгт заасны дагуу “..жагсаал цуглааны үед хэв журам хамгаалалт, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах” үүргийг гүйцэтгэн жагсаал цуглаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, дэлхий нийтийг хамраад байгаа Кодид-19 цар тахлаас …

  • 28 January

    Ч.Хүрэлбаатар:Оффшор данснаас төрийн сангийн Монголбанк дахь дансанд нэг ч төгрөг орж ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга“Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц …

  • 28 January

    Х.Баттулга:Монгол Улсын Ерөнхийлөгчийг билэг тэмдэг төдийхөн байлгахын төлөө ард түмэн сонгодоггүй юм

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавих болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд өөрийн зарчмын байр суурийг илэрхийлье. Эрх мэдлээ ашиглан, …

  • 28 January

    Х.Баттулга:УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өлсгөлөнг зогсоох асуудалд анхаарлаа хандуулаарай

    УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, “Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-аар дэмжигдэн хариуцлагатай албан үүргээ хүлээн авч байгаад баяр хүргэе. Өнөөдрөөс Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэж овоглогдоно. Миний …

  • 28 January

    Гэр нь шатсан өрхөд УИХ-ын гишүүн Н.Учрал тусламж үзүүлж, гэр бэлэглэнэ

    Өчигдөр буюу 2021 оны 1 дүгээр сарын 27-ны оройн 19:14 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагаан 3 дугаар гудамжинд гэр шатаж 0-13 насны таван хүүхдийг Онцгой байдлын аврагчид эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл тухайн өрхөд тус тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өөрийн ажлын албаараа дамжуулан тусламж үзүүлэхээ …

  • 28 January

    Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд: -Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, -Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр …

  • 28 January

    Хүмүүнлэгийн тусламж хүргэх тусламжийн цуваа Улаанбаатар хотоос хөдөллөө

      Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран Ховд, Завхан, Архангай, Булган, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Төв зэрэг 14 аймгийн 60 сумын 740 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэх  хоёрдахь ээлжийн тусламжийн цуваа Улаанбаатар хотоос хөдөллөө. Тусламжийн хүрээнд нэг өрхөд 240’000 төгрөг, 127,750 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багц …

  • 28 January

    Хавдрын эмчилгээнд иргэн хувиасаа төлбөр төлөх шаардлагагүй боллоо

    Дэлхий  дахинд жил бүр 19.3 сая хүнд  хорт хавдар шинээр оношлогдож, 10  сая орчим хүн нас барж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор жилд 100 сая иргэн эрүүл мэндийн тусламж үйчилгээтэй холбоотойгоор ядууралд өртдөг гэж үзэж байна. Манай орны хувьд жилдээ 6000 орчим хүн хорт хавдраар шинээр оношлогдон, 4000 гаруй хүн нас барж, нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. …

  • 28 January

    БШУЯ:Их, дээд сургуулиудын чанарт анхаарах ажлыг үе шаттай хийж байна

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн 2020 оны намар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээд боловсролын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг багасгаж, олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дэмжинэ. Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн бэлтгэж буй сургуулийг дэмжиж, их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ илэрхийлж байсан юм. Энэ ажлын хүрээнд 2020 оны есдүгээр сард БШУЯ-ны ажлын хэсэг байгуулсан. …

  • 28 January

    ШӨХТГ:Бусдын ятгалганд бүү авт, та ч бас хариуцлага хүлээнэ

     Олон нийтийн сүлжээ ашиглан иргэдээс тодорхой хэмжээний хураамж авч, аливаа хэлбэрийн мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцох явдал ард иргэдийн дунд түгээмэл гарч байна. Цаашид ч гарах хандлага өндөр байна. Үүнээс гадна фэйсбүүк сүлжээгээр мөнгө алдсан тухай гомдол хууль, хяналтын байгууллагад ихээр ирж байгаа бөгөөд шалтгаан нь мөрийтэй тоглоом тоглосонтой холбоотой гэж үзжээ. Ард иргэдийн хуулийн мэдлэг дутмаг, өөрсдийн хайхрамжгүй …

  • 28 January

    Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлан ажиллана

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдад тамгыг нь гардуулж ажлын амжилт хүсэн ерөөв. Тэрээр “Түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо зөв удирдан, ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна” гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “У.Хүрэлсүх таны тэргүүлж …

  • 28 January

    Г.Анар: Цахим орчинд иргэдээс мөнгө хурааж азтан шалгаруулах нь хууль бус үйлдэл

    Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Анартай цахим халдлага, эх сурвалжийн аюулгүй байдлын талаар ярилцлаа. -Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Улсын хэмжээнд залилах гэмт хэргийн эсрэг нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд ямар ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ? -ЦЕГ, Монголбанк, ХААН Банк зэрэг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр залилах гэмт хэргээс урьдчилан …

  • 28 January

    БЗД: Хоёрдугаар хорооны 4,5-р хэсгийн 1069 хүний РСR шинжилгээний хариу сөрөг гарсан

    БЗД-ийн хоёрдугаар хорооны 4,5 дугаар хэсгийн 1069 хүний РСR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан талаар БЗД-ийн онцгой комисс мэдээллээ. БЗД-ийн онцгой комисс: БЗД-ийн 2-р хорооны 4, 5 дугаар хэсгийг хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, хөл хорио тогтоосон хугацаанд БЗД-ийн Онцгой комиссоос явуулын 4, байнгын 1 нийт 5 цэгийг ажиллуулж 1069 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад бүх хариу сөрөг гарлаа.