Monthly Archives: October 2020

October, 2020

  • 30 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 30. Сугар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 14. Баасан гараг. Дэлгэрүүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Төмөр Өдрийн наран 7 цаг 34 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 30 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2020 оны 10 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад …

  • 29 October

    ВИДЕО: Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан “Хотын уянга” дууг бүтээжээ

    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ.  Тэгвэл энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан “Хотын уянга” хэмээх дууг гаргажээ.Түүхийг сөхөн харвал 1639 онд нүүдлийн Өргөө цогцолж шашны төв байсаар 1778 онд одоогийн Сэлбэ голийн эрэгт нүүдэллэн ирж хөдөлгөөнгүй суурьшин, шашин ба улс төр, худалдааны хот болон тэлсээр өнөөгийн Улаанбаатар хот буй болсон билээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 1,539,810 хүн амьдарч байна.  1639 …

  • 29 October

    Г.Гантулга: Замын цагдаа камерын хяналтын төвтэй холбогдон жолооч нарыг гарцаар саадгүй нэвтрүүлэхийг зорьж ажилладаг

    Алба хаагчдын ажил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг зохицуулагч 2020” ур чадварын тэмцээн 38 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд С.Пүрэв ахлагчтай Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид тэргүүлсэн юм. Тэргүүлсэн багийн гишүүн Замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч Г.Гантулгатай ярилцлаа. -“Шилдэг зохицуулагч 2020” тэмцээнд амжилттай оролцож багаараа тэргүүн байр эзэлсэнд …

  • 29 October

    Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

    Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын  дарга асан Б.Хурц нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр (2020.10. 29)  Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хоёр дахь өдрөө  боллоо.  Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох …

  • 29 October

    Нийслэлийн 381 жилийн ойн Хүндэтгэлийн концерт боллоо

    381 жилийнхээ шаcтир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байна. Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Улсын филармони, “Баянмонгол” чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн …

  • 29 October

    Нийтийн дуучид болон яруу найрагчдын хамтарсан “Амраг намар” нэртэй нэгдсэн тоглолт болно

    Нийтийн дуучид болон яруу найрагчдын хамтарсан “Амраг намар” нэртэй нэгдсэн тоглолт болно. Уг тоглолтоор Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, МУСТА , яруу найрагч Баянмөнхийн Болорцэрэн уран бүтээлийн сүүн хадгаа үзэгч олондоо барих аж. Тоглолт энэ сарын 31-ний бямба гарагт 19:00 цагаас “UB palace”-т болох юм. Тоглолтод: МУСТА Л.БанзрагчМУСТА Б.НаранцогтМУСТА Э.ЧулуунчимэгМУСТА Э.ТөрмандахДуучин С.БахатДуучин Г.ЭнхнаранДуучин Г.МашбатДуучин Б.СолонгоНоён Бондгор хань Б.Золзаяагийн хамтЯруу найрагч Б.ИчинхорлооБяцхан авьяастан Б.Бат-Энэрэл …

  • 29 October

    Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглов

    Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав …

  • 29 October

    Өөх тос ихтэй хоол идэх нь зүрхний дутагдлаас сэргийлдэг

    Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл, нас баралтанд зүрх судасны өвчин зонхилох хувийг эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор Сант Луи их сургуулийн дэд профессор, доктор Кайл С.Маккоммисоор удирдуулсан судалгааны баг зүрх болон бодисын солилцооны үйл явцын талаар судалжээ. Судалгаагаар өөх тос ихтэй хоол идэх буюу кето дэглэм барих нь зүрхний дутагдал өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна эмчилж болохыг нээсэн байна. Туршилтыг хулгана дээр …

  • 29 October

    Шуурхай штаб:Тусгай дугаарын утсанд 97,405 дуудлага хүлээн авч, холбогдох мэдээллээр ханган ажиллалаа

    Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-аас эхлэн 18001105 318277, 263554 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байна.   Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш нийт 97,405 дуудлага, гомдол мэдээллийг хүлээн авч, холбогдох мэдээллээр ханган …

  • 29 October

    Ш.Чимэдцэеэ: Миний тавилан бол дуунд залбирсан тавилан шүү дээ

    Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэд туслах “Сүхбаатарын хүүхнүүд” хөдөлгөөнөөс нэрт дуучинд тулгамдаад буй асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ 2020 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр “Дуунд залбирсан тавилан” нэртэй тоглолтоо “Ub palace”-ийн концертын их танхимд хийхээр болсон тухайгаа дуулгалаа. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Сүүлийн найман жил тоглолт хийсэнгүй. 2019 онд төлөвлөснөөрөө 2020 оны арваннэгдүгээр сарын 28-нд “Дуунд залбирсан тавилан” тоглолтоо …

  • 29 October

    Уул, овооны эзэд нь эр, гол усны эзэд нь ихэвчлэн эм савдаг байдаг

    Ертөнцөд амьтай болгон сүнстэй төдийгүй эзэнтэй байдаг агаад тэдгээр эздийг савдаг, навдаг, живдаг гэж нэрлэдэг байна. Тийм учраас уул овоо, гол ус бүхэнд савдаг байх агаад өргөл идээ өргөж, тахиж ёслохгүй бөгөөс хүмүүст осол цалгар учруулдаг юмсанж. Энэхүү эзэн савдагуудын талаар Пунцагнамдаглин дацангийн гэсгүй Д.Осоржамаа гэвштэй хөөрөлдсөнөө толилуулсуу. – Хүмүүс нанчид хүртэхдээ Сонгинохайрхан уулын зүгт сархадын дээжээ сэржимддэг нь энэ уулын эзэн …

  • 29 October

    Н.Түвшинбаяр аварга хүчингийн хэрэгт холбогдолгүй гэв

    Ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн Олимпийн аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяртай холбоотой таагүй мэдээлэл гарсан билээ. Тэгвэл хэрэг явдлын ээдрээ тайлагдлаа. Н.Түвшинбаяр аварга биш хамт явсан хүмүүс дунд нь үүссэн асуудал байжээ. Төлөвшсөн, үлгэр жишээ сайхан гэр бүлтэй, улсын нэр хүндийг өндөрт өргөж яваа аварга билээ. МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажилд очоод удаагүй байгаа аварга урд өмнө нь элдэв таагүй …

  • 29 October

    Төрийн далбаа Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа боллоо

    Нийслэлийн 381  жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд байлцав.  Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал …

  • 29 October

    Төв талбайд үндэсний шилмэл урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ. Иймд энэ жилийн тус хүндэтгэлийн өдөр буюу ирэх арваннэгдүгээр сарын 16-нд …