Monthly Archives: October 2020

October, 2020

  • 30 October

    Энэтхэгийн “ITEC” тэтгэлэгт хөтөлбөрийн 56 жилийн ойг тэмдэглэв

    БНЭУ-ын Элчин сайдын яамнаас Энэтхэгийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн техник эдийн засгийн хамтын ажиллагаа “ITEC” байгуулагдсаны 56 жилийн ойг өчигдөр Улаанбаатар хотноо тэмдэглэлээ. “ITEC” хөтөлбөрийг 1964 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлснээс хойш Энэтхэг улс 160 гаруй түнш орны 200000 орчим төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг чадавхижуулан сургах өвөрмөц туршлагыг нэвтрүүлж ирсэн байна. “ITEC” нь жил бүр 15000 орчим тэтгэлгийг Энэтхэгийн 100 гаруй тэргүүлэх …

  • 30 October

    Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна

    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2020.10.30) Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзав. Манай улс Латин Америкийн орнуудаас хамгийн түрүүнд буюу 1960 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БНКубаУ-тай дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 60 жилийн түүхэн ой …

  • 30 October

    З.Төмөртөмөө:Шахмал түлшний борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр болон Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах борлуулалтын цэгүүдэд ажиллалаа. Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг энэ ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэдгээ үйлдвэрийн удирдлагууд хэлж байв. Зүүн …

  • 30 October

    Цагаан нуур, Боршоо боомтыг 21 хоног хаах шийдвэр гаргалаа

    Засгийн газар ээлжит бусаар хуралдан Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улс, ОХУ-ын хилийн Цагааннуур, Боршоо боомтыг 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 21 хоногийн хугацаагаар хаахаар шийдвэрлэлээ. Энэ нь хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж, цар тахлын хоёрдахь давалгааны улмаас олон орон хөл хориогоо чангатган, хилээ хаах, онц байдал тогтоох хүртэл арга хэмжээ авч байгаатай холбоотой …

  • 30 October

    Цагдаагийн ахлагч Г.Ширэндэв 26 иргэний амь насыг аварчээ

    Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс 42 kм зайд байдаг Үүрийн голд гурван  тээврийн хэрэгсэлтэй нутгийн 26  иргэн усанд урсаж, эрсдэх аюулд орсон тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Г.Ширэндэв хүлээн авч нутгийн иргэдийн хамт цаг алдалгүй түргэн шуурхай очсон байна. Усны голд хөдлөх боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг уснаас татаж гарган, иргэдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг усны аюулаас авран хамгаалжээ.  Цаг …

  • 30 October

    Ховор амьтдын эд эрхтнүүдийг хууль бусаар хадгалсан, худалдан борлуулсан этгээдийг илрүүлэн шалгаж байна

    Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд “Цагаан идээний худалдаа эрхлэх” халхавчтайгаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн савар, доньд худалдсан хэргийг илрүүлэв.  Энэ оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орой 18-20 цагийн хооронд тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид …

  • 30 October

    Э.Дэлгэрцэцэг: Прокурор хүний мэргэжлийн онцлогийг дутуу харуулчих бий дээ гэж их эмээж байсан

    Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойд зориулан МҮОНРТ-тэй хамтран хийсэн “Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны кинонд Цэлмэг прокурорын дүрийг бүтээсэн МҮОНРТ-ийн Кино, орчуулгын нэвтрүүлгийн албаны дуу оруулагч Э.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. Прокурор хүний ажил амьдралын онцлогийг харуулсан “Давхар цагаан шугам” олон ангит кино үзэгчдийн хүртээл боллоо. Үзэгчидтэй адил киногоо догдлон үзсэн байх. Киноны гол дүрийн саналыг хэрхэн хүлээж авсан бэ? …

  • 30 October

    П.Батчулуун:Улсын хэмжээнд 18 амьгүй донороос 41 хүнд эрхтэн шилжүүлэн суулгаад байна

    ЭМЯ, ЭМХТ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо, БНСУ-ын Рафаэл сан, Рафаэл Интернэйшнл ТББ, Вайталлинк, БНСУ-ын болон Монголын Ротари клуб хамтран олон улсын эрдэм шинжилгээний  хурлыг “Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах  үйл ажиллагааг өргөжүүлэх нь” сэдвийн хүрээнд  2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурал нь Донорын тухай хуулийг сурталчлах, тархины …

  • 30 October

    Д.Сарангэрэл: Өнөөдрийг хүртэл ОУ-ын чанар стандартад нийцсэн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэргүй сууж байна

    Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд тэр дундаа хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл солилцлоо. Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеа: “Юуны өмнө бидний хамтын ажиллагаа Байгаль орчны салбарт үргэлжлэхээр болсонд бид маш …

  • 30 October

    Гадаад харилцааны яам “Монгол бичгийн сарын аян”-ыг эхлүүлэв

    Гадаад харилцааны яам монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс “Монгол бичгийн сарын аян” энэ 11 дүгээр сард зохион байгуулахаар болов. Сарын аяны арга хэмжээг нээж Н.Энхтайван сайд үг хэлсэн ба “Монгол хэл, үндэсний бичиг нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, Та бидний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа юм. Босоо монгол …

  • 30 October

    Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мишээл экспо төвд болж байгаа “ITM-2020” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг сонирхож, бизнес эрхлэгчидтэй уулзав. Үзэсгэлэнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж, түүний дотор 18 аймгийн төлөөлөл оролцож үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог зээл, “Ногоон зээл”, зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын …

  • 30 October

    Сая долларын уурхайчидтай захирал

    Төрийн өмчит том компанийн захирал тэр чигээрээ албан тушаалын нэр зүүсэн эрсдэл. Гэвч тэр Тавантолгойн төсөлтэй гэсэн энэ том үйл хэрэгтэй 2007 оноос амьдралаа холбож, улс төрийн томилгоогоор ажиллаж буй захирал хэмээгдэж байгаа ч хэзээ ч энэ төсөлд хоноцын сэтгэлээр хандаж байсангүй. Тэрбээр Тавантолгойг Монголын нүүрийг дэлхийд өнгөлөх төсөл болгохоор зүтгэсний хүчинд өнөөдөр нэг тэрбум ам.долларын орлоготой үндэсний аварга компани …

  • 30 October

    “Орон нутгийн удирдлагын манлайллыг дэмжих нь” сэдэвт дэлхийн онлайн чуулган боллоо

    НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Орон нутгийн удирдлагын манлайллыг дэмжих нь” сэдэвт дэлхийн онлайн чуулганыг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Дэлхийн 117 орны 1100 гаруй оролцогч оролцсон энэхүү чуулганаар “Гамшигт тэсвэртэй хотууд 2030” хөтөлбөрийн нээлтийг хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын урилгаар тус чуулганд гол илтгэгчээр оролцсон юм. Түүнчлэн нээлтийн ажиллагаанд Швейцарын Холбооны Улсын Женев хот дахь НҮБ-ын …

  • 30 October

    Ц.Батбуян: Хэн нэгний төлөө зориулсан чин сэтгэл бүхэн эргэн ирдэг гэдэгт итгэдэг

     Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Цэдэндамбын Батбуянг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа урьж, ярилцлаа. Түүний хувьд 15 дахь жилдээ ард түмнээ авран хамгаалах тангараг биелүүлж байгаа  алба хаагч. Түүнчлэн чөлөөт бөхийн нэгдүгээр зэрэгтэй. Аймгийн начин цолтой. Онцгой байдлын газрынхаа шагайн харвааны багийн гишүүн гээд өөрийнхөө сонирхлоор спортын олон төрөлд …

  • 30 October

    Т.Мөнхсайхан: “КОВИД-19 цар тахал нь манай эрүүл мэндийн тогтолцооны байдал, хариу арга хэмжээний бэлэн байдлыг бодитоор туршлаа

    Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэхэд Европын холбооноос Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ. Өнөөдөр Европын холбоо Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” хамтарсан төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Төсөл гурван жилийн турш үргэлжлэх бөгөөд Монгол Улсын эрүүл мэндийн салбар …