Monthly Archives: September 2020

September, 2020

  • 30 September

    ЗГ: Шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд урамшуулал олгох түр журмыг батлав

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журмыг батлав. Сүүний урамшууллыг татварын цахим төлбөрийн баримтын системийг түшиглэн 2020 оны 11, 12 дугаар сард олгож эхлэх бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэх юм. Ингэснээр өвлийн улиралд сүү нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэж, …

  • 30 September

    Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-ны өдөр Соёлын яам болон харьяа байгууллагуудын ажилтай танилцсан. Үүнтэй холбогдуулан: –       Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх –       Уран зургийн галерейн галд өртсөн …

  • 30 September

    ЗГ:”Симфони найрал хөгжим”, “Морин хуурын чуулга”-ын хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчилнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.30/ боллоо. Тус хуралдаанаар Улсын филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн даваа гарагт Соёлын яам, харьяа газруудад ажиллахдаа дээрх байгууллагуудын хөгжмийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм. “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн …

  • 30 September

    Монголын хамгийн шилдэг эмч нар Орхон аймагт байрлаж ажиллана

    Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ж.Чинбүрэн нар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл Эрдэнэт хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Орхон аймагт Монгол Улсын хамгийн шилдэг эмч нар 3-6 сарын хугацаатай байрлаж ажиллах нөхцөл бүрдэж байгаа аж. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут хэлэхдээ, Эрдэнэт хотод ажиллах …

  • 30 September

    С.Одонтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр (2020.09.30) НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хaйкенсийг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хүүхэд хамгаалал болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ярилцаж, санал солилцлоо. Улсын Их Хурлаас 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд …

  • 30 September

    У.Хүрэлсүх: Ажлаа хийж чадахгүй байгаа бол Монгол төрөөс зайл

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж төслийн макеттай танилцлаа. Энэ үеэр тэрбээр ажлын явц хангалтгүй байгаад бухимдан хариуцсан сайд, дарга нарыг ажлаа хийж, чадахгүй бол Монгол төрөөс зайл! хэмээв. Тэрээр: Засгийн газар бүх асуудлыг чинь шийдэж өгсөн. Мөнгө төгрөгийн асуудлыг, газрын чинь асуудлыг. Хэрүүл маргаантай байгаа бүх газуудыг чинь шийдэж өгсөн. Нураад …

  • 30 September

    Тоглоомын талбайн гулсуур бэхэлгээгүй байжээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо “Цагаан хуаран” хотхонд есдүгээр сарын 26-ны 13.00 цагийн орчимд тоглоомын талбайд тоглож байсан бага насны гурван хүүхэд бэхэлгээ муутай гулсуурт даруулж гэмтжээ. Ойролцоогоор 2-3 метр орчим өндөртэй тоглоомонд дарагдсан охины бичлэгийг ээж Б.Гэрэлт-Од  цахим сүлжээнд байршуулснаар олны анхааралд өртсөн. Охины ээж Б.Гэрэлт-Од “Тухайн өдөр миний охин эмээтэйгээ хамт гэрийнхээ урд талын тоглоомын талбайд тоглохоор очоод …

  • 30 September

    Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал цахим форум зохион байгуулагдлаа

    Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцсэн цахим форум “Улаанбаатар хотын соёл үйлдвэрлэл- түншлэл”, “Улаанбаатар хотын соёлын аялал жуулчлал-түншлэл”, “CREATE 2030” хэсгүүдтэйгээр өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Форумын зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Шинжлэх …

  • 30 September

    Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журам баталлаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”- ыг баталлаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын сүү үйлдвэрлэл, боловсруулалтыг өсгөж, сүүгээ борлуулж буй малчдад сүүний урамшуулал олгох тогтолцоог бий болгоно” гэж тусгасан. Сүү боловсруулах …

  • 30 September

    “Ногоон технологи-2020” өдөрлөг ирэх аравдугаар сарын 2,3-нд болно

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаль орчинд ээлтэй техник технологи, инновацийн шийдэл, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан шинжлэх ухааны ололт амжилтыг бизнест нэвтрүүлэх ажлыг дэмжих үүднээс “Ногоон технологи” өдөрлөгийг 2013 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн өдөрлөг аравдугаар сарын 2, 3-нд “Блю скай” зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Өдөрлөгөөр эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх …

  • 30 September

    “Single ladies-4” киноны нээлт маргааш болно

    “UFilm Уран Бүтээлийн Нэгдэл” 2013 оноос эхлэн ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Single Ladies” киног бүтээж эхэлсэн билээ. Тэгвэл тус цувралын төгсгөлийн дөрөв дэх анги маргааш буюу аравдугаар сарын 1-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаа 2013 оноос эхлэн UFilm Уран Бүтээлийн Нэгдлийг үүсгэн байгуулж ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн …

  • 30 September

    Т.Мөнхсайхан: Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт цаастай биш хүнтэйгээ ажиллах боломжийг нь олгоно

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч ажиллагсадтай уулзлаа. Уулзалтын үеэр өрхийн эмч мэргэжилтнүүд эмчилгээ үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлж шийдвэрлэж болох арга замын талаар санал солилцлоо.Тухайлбал БЗД-ийн 4-р хорооны “Эрүүл өрх” ӨЭМТ-ийн дарга М.Алтанхуяг: Анхан шатны эрүүл мэндийн төвд бичиг цаасны ажил маш их байна. Энэ нь биднийг үндсэн ажлаа хийхэд хүндрэл үүсгэж байна. Бид магадланд орохын тулд 40 гаруй …

  • 30 September

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой цахим уулзалт хийлээ

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой цахим уулзалт хийв. Уулзалтаар дээд, өндөр түвшний яриа, хэлэлцээ, айлчлалын давтамжийг хадгалах нь Монгол, Унгарын харилцааг урагшлуулахад чухал ач холбогдолтойг сайд нар онцлоод цар тахлын үед цахим уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулах чиглэлээр санал солилцох боломж тохиосонд баяртай буйгаа …

  • 30 September

    10 алба хаагч тус бүрт орон сууцны урьдчилгаа болох таван сая төгрөгийг гардуулан өглөө

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Ажиллах үеэрээ Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги болон Улсын нөөцийн салбарын 10 алба хаагч тус бүрт орон сууцны урьдчилгаа болох таван сая төгрөгийг гардуулан өглөө.  Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн шуурхай …

  • 30 September

    Батлан хамгаалахын сайдын дэргэд “Ахмадын зөвлөл” байгуулагдана

    Монгол Улсын Засгийн газраас 1992 оноос эхлэн ахмад настнууддаа жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон бөгөөд Монгол Улсын хэмжээнд ахмадын баярыг 28 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Батлан хамгаалах яам, ЗХЖШ өнгөрөгч баасан гарагт салбарын ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, хошууч …