Monthly Archives: August 2020

August, 2020

  • 31 August

    Сэтгэл зүй: “Гэр бүл төлөвлөлтөд шийдвэр гаргалт”

    UGLUU.MN сайт Сэтгэл зүйч Д.Мөнхдэлгэртэй хамтран хүргэдэг “Сэтгэлийн боловсрол” сэтгэл зүйчийн зөвлөгөө мэдээллийн подкастыг хүргэж байна. Өнөөдрийн сэдэв: “Гэр бүл төлөвлөлтөд шийдвэр гаргах”

  • 31 August

    Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

    Улсын Их Хурал 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Пүрвээгийн Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Даваанямын Даваа-Очирыг, гишүүнээр Жамсрангийн Болд, Эрдэнийн Түвшинжаргал нарыг томилсон тогтоолыг баталсан билээ.  Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2020.08.31/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Сонгуулийн ерөнхий …

  • 31 August

    Маргааш зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, …

  • 31 August

    АНУ-аас 254 иргэн эх орондоо ирнэ

     Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 17 удаагийн нислэг үйлдэж, гадаадад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу АНУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 08 дугаар сарын 30-ны 23:52 цагт Улаанбаатараас хөөрсөн. Тусгай үүргийн онгоц  ирэх 09 дүгээр сарын 02-ны 14:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.  Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо …

  • 31 August

    Монголын Театрын музейд “Гэгээн муза” танхим нээгдлээ

    Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-15” олон улсын театрын наадам өчигдөр /2020.08.30 /“Хүн” театрт болж шилдгүүддээ шалгаруулаа. Тус наадмыг угтан Гэгээн Муза Академи нь Монголын Театрын музейтэй хамтран “Гэгээн Муза танхим” байгууллаа. Танхимын нээлт энэ сарын 29-ны өдөр боллоо. Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас хамгийн олон цомыг …

  • 31 August

    Харанга дэлдэж буй хотын асуудлыг дахин төлөвлөлтөөр цэгцлэхүй…

    380-аад жилийн түүхтэй нүүдэлчдийн нийслэл Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлсээр л байна. 1.2 сая хүнтэй энэ хотод сайрхаж магтах нь ч бий, саар муу нь ч бий. Их хот л учраас их хотын төвлөрөлтэй холбоотой асуудлууд өдрөөс өдөрт хурцадсаар байгаа нь нуух зүйл биш. Уг нь хот минь суурьшлийн бүс болон хөгжөөд хагас зуун жилийг л өнгөрүүлж буй. Гэвч …

  • 31 August

    Өгүүллэг: Миний хоёр эрдэнэ

    UGLUU.MN сайт видео мэдээ булангийнхаа энэ удаагийн дугаарт уншигч та бүхэндээ найруулагч, уран уншигч О.Батбилэгийн “ Миний хоёр эрдэнэ” өгүүллэгийг хүргэж байна.

  • 31 August

    Ц.Дагвадорж: Бидний хэрэглээнээс илүү гарч, хаягдаж байгаа зүйлийг боловсруулаад, экспортод гаргахыг зорьсон

    UGLUU.MN сайтын “ӨГЛӨӨНИЙ ЗОЧИН” ярилцлагын өнөөдрийн зочин “Хотол Констракшн” ХХК-ийн Захирал Ц.Дагвадорж байлаа. Ц.Дагвадорж нь малын хаягдал өөхийг боловсруулж, бүтээгдэхүүнээ дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байгаа үндэсний үйлдвэрлэгч залуу юм. Мөн тэрбээр 2019 оны нийслэлийн “Байгаль орчинд ээлтэй шилдэг залуу” шагнал хүртэж байв.

  • 31 August

    Фото: Шинэ эрэл “ГЭГЭЭН МУЗА” шагналын эзэд

    МУУГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олон Ч.Лодойдамбын гарын таван хуруу романыг  тайзны бүтээл болгон туурвиж ГАРЫН ТАВАН ХУРУУ  дуулалт жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тус бүтээл театрын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах ГЭГЭЭН МУЗА-15  наадамд 6-н төрөлд өрсөлдөж өмнөх Гэгээн муза наадамд гаргасан амжилтаа бататган шилдэг зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг найруулагч номинацуудын эзэн болов Мөн энэ удаагийн “Гэгээн муза-15” наадмаас эхлэн шинээр олгож эхэлж буй шүүгчдийн нэрэмжит ШИНЭ ЭРЭЛ “ГЭГЭЭН МУЗА” цомыг Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын …

  • 31 August

    МУГЖ Б. Жаргалсайхан “Гэгээн Муза-15” наадмын “Шилдэг Эрэгтэй гол дүр” -ээр тодорлоо

    Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-15” олон улсын театрын наадам өчигдөр /2020.08.30 /“Хүн” театрт болж шилдгүүддээ шалгаруулаа. Энэ жилийн “Гэгээн Муза 15″ олон улсын театрын наадмыг монодрама, хөгжимт жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр хүний жүжиг, драмын гэсэн үндсэн таван төрлөөр зохион байгуулав. Энэ жилийн драмын урлагийн “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн ззнээр “Бүсгүйн зурвас” жүжгийн Архай сайдын …

  • 31 August

    Ж.Батбаясгалан: Шинээр ашиглалтад орсон сургууль , цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг шалгаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажилла

    Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн ажлын явцыг шалгаж, Баянзүрх дүүрэгт  ажиллалаа. Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2020 онд нийслэлд 35 сургууль, 60 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван спорт заал, насан туршийн боловсролын …

  • 31 August

    Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг өчигдөр 20:50 цагт “Буянт -Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Уг нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ,  “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газарт тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 31 August

    Улаанбаатарт бороо орно

    Өнөөдөр нийслэлд үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна. Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж хонохыг анхааруулж байна. 2020 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31-НИЙ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын …

  • 31 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 31. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 13. Сумъяа гараг. Булаагч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. …

  • 29 August

    Нийслэлийн Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 837 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Хан-Уул, Багахангай, Багануур, Налайх дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Энэ жил Хан-Уул дүүргээс нийт 613 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 24, Хоёрдугаар зэргийн одонг 589 ээжид тус тус гардуулав. Харин Налайх дүүрэгт амьдардаг 125 ээж, үүнээс 8 ээж “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 117 ээж Хоёрдугаар зэргийн одонг тус тус …