Monthly Archives: April 2020

April, 2020

  • 30 April

    ХӨСҮТ: ОХУ-аас ирсэн оюутнуудад 3-4 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх  цаг үеийн ээлжит  мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд буюу өчигдөр коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдээгүй. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн нийт гурван лабораторид 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд: ХӨСҮТ-д тусгаарлагдсан -12, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан-1, Тандалтын 46 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.  Тандалтад Өвөрхангай аймаг болон …

  • 30 April

    СЕХ-ны гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандорж нарыг томиллоо

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн …

  • 30 April

    БНСУ-д суух Элчин сайдаар Н.Эрдэнэтуяаг томилохыг дэмжлээ

    Засгийн газрын өчигдрийн /2020.04.29/ ээлжит хуралдаанаар Намсрайн Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулж, Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжлээ. Энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов. Н.Эрдэнэтуяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ийг төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр …

  • 30 April

    “Саарал жагсаалт”-аас гарах үйл ажиллагаа ахицтай байгааг сайшаалаа

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр (2020.04.29) АНУ-ын Элчин сайд Майкл С. Клеческийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Дэлхий даяар тархсан шинэ коронавирусийн үеийн Монгол Улсын  эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, энэ үед Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар танилцууллаа. Мөн үеэр Монгол Улс Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага(ФАТФ)-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах зөвлөмжүүдийг хэрхэн хэрэгжүүлж буй арга хэмжээний …

  • 30 April

    Дэлхийд нэрээ цуурайтуулах дараагийн хамтлаг “TWELVE O SIX”

    13 дугаар зуунд Төв Азийн цээжнээс дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан монголчууд Их хар сүлдээ залан 21 дүгээр зуунд хөгжмийн эгшгээрээ байлдан дагуулж эхлээд байна. Дэлхийн рок хөгжмийн урсгал хөгжлийнхөө ноён оргилд хүрсэн гэдэг нь ташаа байсныг өрнө, дорнын хөгжмийг хослуулсан Монголын “Хү” буюу “The Hu” хамтлаг нотлон харуулсан. Тэгвэл дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа “Хү” хамтлагийн араас Монголын “Twelve …

  • 30 April

    “Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Э.Дөлгөөнийг томилжээ

    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөнийг томилжээ. Тэрбээр өчигдөр (2020.04.29) “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцтай танилцсан байна.  Цаашид төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд техник, технологийн шинэчлэлийн …

  • 30 April

    Бодлогын инноваци – 2020 бичил төслийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

    Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран Бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх бичил төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй багууд хэрэгжүүлэх төслийн саналаа бэлтгэн, төслийн нэгжийн policyinnovationmn@gmail.com хаягаар 2020 оны 05 сарын 11-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү. Төслийн санал хүлээн авах хугацаа дуустал тодруулга асуултуудыг дээрх имэйлээр чөлөөтэй хүлээн авах болно. http://credit-n.ru/kreditnye-karty-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html

  • 30 April

    IX Богд Жавзандамба хутагтын хүү Түгсрай Ренбүчи: Монгол Улсаар бахархаж байна

     Өчигдөр /2020.04.29/ Монгол Улсад суугаа 23 Түвд иргэн Улсын Онцгой комисст 26 сая төгрөгийн хандив өргөжээ. Хандив өргөсөн иргэдийг төлөөлөн IX Богд Жавзандамба хутагтын хүү Түгсрай Ренбүчи болон Лам Кунгаа нар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хандивыг хүлээлгэн өгсөн аж. Түгсрай Ренбүчи уулзалтын үеэр “Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай ламын сүлд өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан …

  • 30 April

    Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг” олон улсын өдөр

    Дөрөвдүгээр сарын 30 буюу өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг” олон улсын өдөр юм. “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”-уудыг эрэлхийлэхийг уриалдаг энэ өдрийг олон улсад 22 дахь жилдээ, монголд 16 дахь жилдээ тэмдэглэж байна. Анх 1998 онд АНУ-д санаачилж, улмаар 2001 оноос бусад улс орнууд нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон бөгөөд Монгол улсад Японы Хүүхдийг ивээх сангаас санаачлан 2006 оноос энэхүү өдрийг …

  • 30 April

    Зарим албан хаагчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай журмуудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан журмууд хэрэгжих явцад орхигдоод байсан эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарын зарим мэргэшлийн ажилчид, тэтгэвэрт гарч буй өндөр настнуудын ажилласан жил, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн …

  • 30 April

    Улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад НЭГ өдөр үлдлээ

    Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусахад нэг хоног үлдсэн тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн …

  • 30 April

    (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг баталлаа

    Улсын Их Хурлын өнөөдрийн (2020.04.29) чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 18 минутад эхэлж, Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав. Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас 2020 …

  • 30 April

    Дансаа нээлгээгүй иргэд И баримт аппликэйшнээр дамжуулан ногдол ашгаа авч болно

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын нэгнээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан өгөх тухай бид өмнө нь мэдээлсэн. Иргэд ч ногдол ашгаа авах дансаа нээлгээд байгаа юм. Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2,512,000 болсон бөгөөд үүнээс 2,036,000 иргэн хувьцааны данс нээлгэжээ. Мөн Гааль татвар санхүүгийн баримтын мэдээллийн технологийн төв УҮГ-тай …

  • 30 April

    Хөл хорио тогтоох дадлага сургуулилалтыг Чингэлтэй дүүрэгт хийнэ

    “Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулилалтыг 2020 оны 5 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын гишүүдэд сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө.Дадлага сургуулилалтын хүрээнд “Буянт-Ухаа спортын ордныг түшиглэн …

  • 30 April

    Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. 04 дүгээр сарын 30, 05 дугаар сарын 01-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас: Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02дугаар дүгнэлт;Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт …