Monthly Archives: March 2020

March, 2020

  • 31 March

    ОБЕГ: Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хоёр иргэнийг тус бүр 100,000 төгрөгөөр торгожээ

    Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж буй аж. Хяналт, шалгалтын явцад хашаандаа өнжмөл шар өвс шатааж, ахуйн галын аюулгүй байдлыг зөрчсөн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хоёр иргэнд “Зөрчлийн тухай хууль”-ийн 5.14.1-дэх заалтын дагуу тус бүр 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна. Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн …

  • 31 March

    Эрүүгийн 6 хэргийг прокурорт шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс  4  гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргаж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн 528 хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 15 …

  • 31 March

    Монгол банк: Засгийн газар, холбогдох яам, мэргэжлийн байгууллагатай хамтран бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэнэ

    Монгол банкинаас дараах мэдээллийг хүргүүлж байна. Covid-19 цар тахалтай холбоотойгоор нийтээр мөрдөж буй хязгаарлалт, хорио цээрийн дэглэм нь зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар тухайн аж ахуйн нэгжүүд болон иргэдийн мөнгөн орлого тасалдаж, төлбөрийн чадвар муудаж, банкуудаас авсан зээлийг гэрээний дагуу төлөхөд хүндрэл үүсэж байна. Үүнтэй холбоотойгоор давхардсан тоогоор 26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн …

  • 31 March

    НИТХ: “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” дэд хөтөлбөр баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” дэд хөтөлбөрийг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Уг  дэд хөтөлбөрийг нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт –шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендерийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай …

  • 31 March

    Р.Дагва: Нийслэлийн ИТХ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж холбогдох шийдвэр гаргахад бэлэн

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хуралдуулж байна. Онцгой нөхцөлийн дэглэмтэй холбогдуулан Тэргүүлэгчид холбогдох байгууллагын зөвлөмжийг мөрдөж, хурлынхаа явцыг цахимаар дамжуулж байгаа билээ.  Хуралдааны эхэнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын …

  • 31 March

    ГИХГ: Оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг цахимаар авч байна

    Covid-19 вирусийн тархалтын улмаас улс орон даяар хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч буюу “Т”, хөдөлмөр эрхлэгч буюу “HG” ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг цахимаар (https://evisa.mn) хүлээн авч, шийдвэрлэн хариуг и-мэйл болон мессэжээр илгээж байна.Цахимаар ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэсэн тохиолдолд оршин суух үнэмлэхэд тэмдэглэл хийхгүй бөгөөд тэмдэглэл хийх хугацаа болон бусад мэдээллийг таны цахим хаягаар илгээнэ.Цахим хүсэлтийн …

  • 31 March

    Авлигатай тэмцэх газраас Зам тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж хүргүүллээ

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг автомашины улсын дугаар олголт, бүртгэлийн үйл ажиллагаа, авлигын гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээтэй газар дээр нь танилцах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвд ажиллав. Уг асуудлаар зохион байгуулсан арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй, зарим зөрчил шинээр нэмж тогтоогдсон тул авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дор …

  • 31 March

    ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газрынхан хуралдлаа

    ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газар (АНҮГ)-ын долоо хоног тутмын үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнийг Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 11.00 цагт зохион байгууллаа. Зөвлөгөөнийг АНҮГ-ын дарга П.Мөнхжаргал удирдаж, тус газрын болон харъяа алба, салбарын удирдлагууд оролцсон бөгөөд агаарын навигацийн үйлчилгээ, үйл ажиллагааг тасралтгүй явуулах талаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэж, цаг үеийн асуудлыг шуурхай …

  • 31 March

    ҮАБЗ хуралдаж байгалийн хийн хоолойн асуудлаар ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ

    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэв. Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний …

  • 31 March

    Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 17 дугаар тогтоолыг үндэслэн  “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргалаа.  Уг захирамжид Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоожээ. Үүнд: …

  • 31 March

    МХЕГ: Цэргийн алба хаагчдыг 21 хоног тусгаарлана

    Катар Улсаас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр газардлаа. Нислэгээр 43 цэргийн алба хаагч иржээ. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын /ахлах/ байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллалаа. Цэргийн алба хаагчдыг 21 хоног тусгаарлана гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Тэднийг Цэргийн төв эмнэлэгт …

  • 31 March

    Л.Наранбаатар З.Энхболдыг гүтгээгүй гэдгийг шүүх тогтоожээ

    Эдийн засагч Л.Наранбаатар “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нь улс төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий “Страто”, “Хишиг Арвин” “Суруга Монгол” гэх компаниудаараа дамжуулж нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэх баримтуудыг дэлгэсэн. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд үгүйсгэж “АМНАТ тэглэхэд нөлөөлөөгүй, Стратотой холбоогүй, Л.Наранбаатар намайг гүтгэлээ, нэр төрд халдлаа” хэмээн хууль хяналтын байгууллагад хандаж гомдол …

  • 31 March

    Дэлхийн банк: Цар тахлын тархалтыг бууруулснаар бүс нутаг тогтвортой сэргэх боломжтой ч санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал нь өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэл байна

    БНХАУ-д нийлүүлэлтийн тасалдал анх үүсгэж байсан вирусийн тархалт одоо дэлхийн эдийн засагт нөлөөлөхүйц томоохон цочрол болж хувирлаа. Зүүн Ази, Номхон Далай (ЗАНД)-н хөгжиж буй орнууд дэлхийн худалдааны хурцадмал байдлын нөлөөллөөс алгуур сэргэж байсан ч COVID-19 халдварын тархалттай тэмцэж, цаашид дэлхийн санхүүгийн зах зээлийн цочрол, хямралтай нүүр тулгарах төлөвтэй боллоо.  Зүүн Ази, Номхон далайн бүсийн ихэнх улс орны хувьд макро эдийн …

  • 31 March

    Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулна

    Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах асуудлаар өнөөдөр нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий нар цахимаар мэдээлэл хийлээ. Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байдлыг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах шийдвэрийг …

  • 31 March

    Б.Янжмаа: Ford motors компани эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компанитай хамтран амьсгалын аппарат үйлдвэрлэхээ мэдээлжээ

    Өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч байгааг танилцууллаа. Тэрбээр “Италид өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 812 нас баралт бүртгэгдлээ. Халдварын 4,050 тохиолбол бүртгэгдсэн нь гуравдугаар сарын 12-ноос хойших хамгийн цөөн тохиолдол боллоо.  АНУ-д нийт халдварын тоо 160,000-д хүрч, нас баралт 500 гаруй бүртгэгдсэн байна. Тус улс нэг …