Monthly Archives: February 2020

February, 2020

  • 28 February

    Монголын ард түмнээс БНХАУ-д 30 мянган толгой хонь хандивлалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явсан юм. Энэ …

  • 28 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 5. Сугар гараг. Шийдэм одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: Уул Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа …

  • 28 February

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2020 оны 02 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи …

  • 27 February

    Нийтийн тээврийг өдрийн цагаар цөөн тоогоор үйлчилгээнд гаргана

    Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу өглөөний 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна. Харин өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус үйлчилж байгаа бол  өдрийн цагаар нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлэх юм. Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, …

  • 27 February

    Авто замын тэмдэг, тэмдэглэгээг стандартад нийцүүлж шинэчлэх үүрэг чиглэл өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Нийслэлийн замын хөдөлгөөн, төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудтай уулзаж авто замын хэвтээ, босоо тэмдэглэгээг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх талаар үүрэг чиглэл болгов. Хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотыг 2020 онд стандарттай болгох …

  • 27 February

    Хүнс тээвэрлэсэн автомашиныг зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байна

    Шинэ төрлийн коронавирусийн халдвараас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  бүрэн хориглох шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эмээлт, Шинэ 22-ын товчоо, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоо, Баянзүрхийн товчоо, Ар гүнтийн пост, Туул тосгон-Био, 361 гарамын хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, байнгын хяналтын цэгүүдэд …

  • 27 February

    Б.Мөнхбат: Монгол гэсэн үндэсний онцлогтой, ардчилсан улс болж төлөвшөөсэй гэж хүсдэг

    “Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбатыг урилаа. Түүнийг  Улаанбаатар дахь  Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад анх уулзаж ярилцаж байв. “Нутаг амьтай” хэмээн  олондоо хүндлэгдсэн тэрээр энэ хооронд  төрийн болон төрийн бус байгууллагын олон шатыг дамжиж аймгийнхаа  ИТХ-ын даргаар сонгогдон  ажиллаж байна. -Та Сүхбаатар айм­гийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ …

  • 27 February

    “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аянд ХХААХҮЯ болон үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ

    Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, хандивын данс нээн, “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлсэн билээ. Энэхүү аянд ХХААХҮЯам нэгдэж аюулт вирусын тархалт, хүндрэлийг зогсооход тус яамны хамт олон болон үндэсний үйлдвэрлэгчид сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлж салбарын сайд Ч.Улаан БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнь Руйтай уулзалт …

  • 27 February

    Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг айлчлалаас ирсний дараа 14 хоног тусгаарлана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.27/ БНХАУ-д айлчлахаар тус улсыг зорьсон талаар Гадаад харилцааны яам мэдээлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг …

  • 27 February

    Л.Эрдэнэчулуун:Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

    Цаг үеийн нөхцөл байдлын талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 17 өрх  Яаралтай түргэн тусламжийн төвд хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмжийг авсан …

  • 27 February

    Улаан буудайн урамшууллыг олгож эхэллээ

    Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А63 дугаар тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд 2019 оны ургацаас стандартын шаардлага хангасан 230,4 мянган тонн хүнсний …

  • 27 February

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм. …

  • 27 February

    БНХАУ, БНСУ, Италиас ирсэн монгол иргэдийг тусгаарлалаа

    Өнөөдөр өглөөний (2020.02.27) 07:35 цагт Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр БНХАУ-аас Монгол Улсын гурван иргэн дамжин ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүллээ.Мөн COVID-19 вирүсийн голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын 5, АНУ-ын 7 иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байна.БНСУ-ын нэг, Япон Улсын нэг иргэн ирснийг тусгаарлаж, буцаахаар болов. 08:15 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр БНСУ-аас …

  • 27 February

    Зорчих хөдөлгөөний хөл хориог үргэлжлүүлж, Монгол-Японы нислэгийг түр зогсоолоо

    Улсын Онцгой комисс хуралдаж зарим шийдвэрийг гаргалаа. Улс хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоох хугацааг 2020 оны 02 …

  • 27 February

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хөл хорио дуустал гадаад улс орон руу зорчихгүй

    Шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор төр захиргааны байгууллагуудаас шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, 2020 оны 3 сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн дунд сургууль болон их дээд сургууль, цэцэрлэг, коллежийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргаад байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 03 тоот …