Monthly Archives: January 2020

January, 2020

  • 30 January

    НЭМГ: Гэр, өрөө, тасалгаандаа спирт цацах нь буруу

    Нийслэлийн эрүүл мэндийн газраас вирусийн халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж гаргажээ. Хаалганы бариулаа даавуу, самбайгаар ороохгүй. Хүний гар хүрч болох бүх л гадаргууг хоёр цаг тутамд хлорын уусмал шингээсэн алчуураар арчиж, чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Эмнэлгийн нэг удаагийн (гаднах өнгө цэнхэр, дотор тал цагаан өнгөтэй) амны хаалтыг хэрэглэх бөгөөд хамар амаа бүрэн халхлан зүүнэ. Хүн бүр зүүхийг зөвлөхгүй. Ямар нэгэн ханиад, …

  • 30 January

    ТББХ:Н.Номтойбаярын Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.01.30) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын даргад ирүүлсэн бөгөөд уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн болохыг С.Бямбацогт дарга хэлсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3-т “гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад …

  • 30 January

    Н.Энхболд:Цагаан сарыг өргөн хүрээнд бус гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэхийг уриалж байна

    Шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар  Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Коронавирусийн халдварын улмаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн золголт, нутгийн зон олон, албан байгууллагаараа шинэлэхийг хязгаарлах чиглэл өгсөн. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж төрийн золголт, нутгийн золгуут, байгууллагын золголт, олныг хамарсан цагаан сар хийхийг хязгаарлах зөвлөмж гаргажээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд …

  • 30 January

    УОК:Сар шинийн барилдааныг цуцаллаа

    Коронавирусын халдварын тархалтаас сэргийлэх тухай цаг үеийн асуудлаар Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.01.30/ Төрийн ордонд хуралдлаа.  Хуралдаанаар төрийн золголт, нутгийн золгуут, байгууллагын золголт, олныг хамарсан цагаан сар хийхийг хязгаарлах зөвлөмж гаргаж, иргэдийг гэр бүлийнхээ хүрээнд цагаан сар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа. Түүнчлэн Засгийн газрын 2020.01.26-ны хурлын Тогтоолын дагуу Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг цуцалж, аливаа урлаг, соёлын арга хэмжээг гуравдугаар сарын …

  • 30 January

    Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдээ асрах эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно

    Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт,  эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөв. Энэ тухай Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот тогтоол гарлаа. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг …

  • 30 January

    Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх болсноо мэдэгдлээ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах Улсын ерөнхий прокурорын саналыг хүлээж авах эсэхийг хаалттай хэлэлцэж байгаа билээ. Одоогоор чуулганы хуралдаан түр завсарлаад байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Би сэтгүүлчдээс хэзээ ч зугтааж, гүйгээгүй. Намайг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхэд 12-ны хурал шууд холбоотой. Нууц задрууллаа гэсэн. Тогтоолын төсөл 35:65-ын харьцаатай унасан. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрий барьж, хууль …

  • 30 January

    Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

    Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байгаа юм. Гол, нуурын мөс цөмөрч автомашин живсэн, суусан тохиолдол он гарснаас хойш дөрөв бүртгэгджээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон …

  • 30 January

    “Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлагдлаа

    Малчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг хангаж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэсээр иржээ. Гэвч малын тооны өсөлт, бэлчээрийн хомсдол, даац хэтрэлт, уур амьсгалын өөрчлөлт нь экологийн нөөцийн хязгаарлагдмал байдалд сөрөг нөлөөлөл, үүсгэж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх боломжийг хязгаарлаж эхэллээ. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагатай уялдуулж, мал …

  • 30 January

    “Олон улсын залуучуудын ногоон наадам” Монголд анх удаа болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг 2020 оны есдүгээр сарын 13-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Манай улсад анх удаа зохион байгуулах тус наадамд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн 193 орны тамирчид оролцоно. “Олон улсын залуучуудын ногоон наадам” чөлөөт бөх, жүдо, кураш бөх, самбо, жиүжицү, байт харваа, хөнгөн …

  • 30 January

    Ерөнхийлөгчийн Норвег дахь айлчлалын хүрээнд 1900-аад оны үеийн монголчуудын тухай түүхэн гэрэл зургийг дэлгэн үзүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Норвегийн Хаант Улсын Осло хотын Соёлын түүхийн музейд хадгалагдаж байдаг Монгол Улсын түүх, соёлтой холбогдох үзмэр, түүхэн баримтуудыг үзэж сонирхлоо. Энэ үеэр Норвегийн аялагч Оскар Мамены хувийн цуглуулагдах дахь Монгол Улстай холбоотой эд зүйлсийг дэлгэн үзүүлсэн нь олны сонирхлыг татсан юм. Тэрээр 1912 онд Монгол Улсад зорчиж байсан бөгөөд тухайн цаг үеийн монголчуудын түүх, соёлыг …

  • 30 January

    Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа БНХАУ-д сайн дурын эмчээр ажиллана

    БНХАУ-ын Ухань хотод монгол эмч нарын сайн дурын баг очиж ажиллахаар болсон байна. Монгол эмч нарын сайн дурын баг ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотыг зорих ажээ.  Эрүүл мэндийн дэд сайдаар асан, хүний их эмч Ж.Амарсанаа тэргүүтэй монгол эмч нар Ухань хотод очиж, коронавирусийн халдвартай тэмцэх ажилд гар бие оролцох юм. Энэ талаар …

  • 30 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 4. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: Гал Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 30 January

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон …

  • 29 January

    Б.Батмөнх: Хүүхэд асрах чөлөөтэй эхчүүд 26250 төгрөгөөр буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр даатгуулж болно

    Шинээр мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалтай холбоотой хуулийн талаар  Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхтэй ярилцаж зарим асуудлыг тодрууллаа. -Эхчүүд хүүхэд төрүүлэх, асрах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадалгүй тасалдах тохиолдол олон байдаг. Энэ асуудлыг зохицуулах хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн юм байна. Тодруулахгүй юу? –Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчид, тэр дундаа даатгуулагч эхчүүд рүү чиглэсэн хэд хэдэн …

  • 29 January

    МАН-ын Хяналтын хороо Н.Номтойбаярыг хасах шийдвэр гаргажээ

    МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр /2020.01.29/ Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, МАН-ын дүрмийн 6 дугаар зүйлийн дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцсон шийдвэр гаргалаа.  Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо дэмжих шийдвэр гараад байсан ч өчигдөр /2020.01.28/ УИХ-ын Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзсэн билээ.  …