Monthly Archives: January 2020

January, 2020

  • 31 January

    Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томиллоо

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1,15.2-т заасныг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнд Эдийн засгийн байнгын хорооноос Түдэвийн Цэрэнбадралыг, Хууль зүйн байнгын хорооноос Нанжидын Хүдэрчулууныг тус тус нэр дэвшүүллээ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд Улсын Их Хурлын Эдийн …

  • 31 January

    Л.Оюун-Эрдэнэ:ЭМ-ийн дэд сайд асан Ж.Амарсанааг БНХАУ хүлээж авахгүй

    УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар гишүүд шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн БНХАУ-ын Ухань хотод сайн дурын эмчээр ажиллах болно гэсэн мэдэгдэлтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан …

  • 31 January

    Гал түймрийн аюулаас 126 хүний амь насыг авран хамгааллаа

    Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 320 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Мөн 13 хүн нас барж, 35 толгой мал хорогдож, 188 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 126 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Өнгөрсөн оны мөн …

  • 31 January

    Монгол Улсын иргэдийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл БНХАУ руу зорчихыг хориглолоо

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж хилийн боомтод хязгаарлалт хийх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглов. Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д …

  • 31 January

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад шуурхай үүрэг даалгавар өглөө

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Энэ удаагийн хурлаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээлэл, томуугийн идэвхжил дэгдэлтийн үед эмнэлгээс эмчлэгдэж гарсан, мөн түргэн тусламжийн дуудлага өгсөн 0-5 насны хүүхдийг гэрээр очиж үзэх, өрхийн гэрийн эргэлтийг сайжруулах талаар НЭМГ-ын хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө. Түүнчлэн шинэ коронавирусын шинэ хэв шинжээр үүсгэгдсэн …

  • 31 January

    Уханьд байгаа 31 оюутныг маргааш авчрахаар боллоо

    БНХАУ-ын Ухань хотноо сурч буй Монголын 31 оюутныг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан билээ. Тэгвэл БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өнөөдөр /2020.01.31/ мэдэгджээ. Монголоос МИАТ компанийн тусгай үүргийн онгоц маргааш хоёрдугаар сарын 1-нд БНХАУ руу нисгэж, оюутнуудыг авчирна.  Монгол оюутнуудаа нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан, хяналтад байлгах юм. http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html

  • 31 January

    ЭМЯ:ХӨСҮТ-д сэжигтэй 16 хүнийг тусгаарласан

    Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн корнавирусийн цаг үеийн асуудлаар /2020.01.31/мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:Өчигдөр нийт 18 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан. Тэгвэл үүнээс зургаагийнх нь хариу гарч, шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчлөөгүй болох нь тогтоогдож эмнэлгээс гараад байна. Ингээд 12 хүний шинжилгээний хариуг хүлээж байхад ахин дөрвөн хүн ирж тусгаарласнаар нийт 16 хүнийг тусгаарлан шалгаж байна. Нэгдүгээр сарын 25-ны өдрийг …

  • 31 January

    “Алтан гран при”-аас Х.Болортуяа, Б. Шоовдор нар алтан медаль хүртлээ

     ОХУ-ын Красноярскт Чөлөөт бөхийн бага дэлхийн аварга гэгддэг  И.Ярыгин агсны нэрэмжит 31 дэх удаагийн “Алтан гранпри тэмцээн”-ээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчид хос алтан медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа, 59 кг-ийн жинд ОУХМ Б. Шоовдор нар алтан медалийн эзэн болоод байна. ОУХМ Б.Шоовдор нь 2015 онд тус тэмцээнээс алтан медаль хүртсэн бөгөөд ийнхүү …

  • 31 January

    МИАТ компани Бээжин, Хонконгийн зарим нислэгээ цуцаллаа

    Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани коронавирусын дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцаллаа. Нислэг цуцалсантай холбоотойгоор зарим хэвлэлд ташаа мэдээлэл гарсан тул МИАТ мэдээллийг тодруулан, өчигдөр /2020.01.30/ албан ёсны МЭДЭГДЭЛ гаргав.  МЭДЭГДЭЛ  Зарим мэдээллийн хэрэгслээр бүх нислэгээ цуцласан гэх ташаа мэдээлэл явж байгааг анхаарна уу. МИАТ компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонконг хотын чиглэлд хоёр болон гуравдугаар …

  • 31 January

    БОАЖЯ: Аялал, жуулчлалын компаниудын АНХААРАЛД

    АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт шинэ төрлийн коронавирусын тархалт хурдацтай нэмэгдэж байгаагаас шалтгаалан олон улсад онцгой байдал зарлаад байна. Тиймээс Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс короновирус илэрсэн улс орнуудад аялал зохион байгуулахыг түр хугацаанд зогсооно уу! Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд тухайн өвчний талаар холбогдох …

  • 31 January

    Д.Сарангэрэл: Маскны түүхий эдийн нөөц дутагдалтай байгаа ч боломжоороо үйлдвэрлэж худалдаалж байгаа

    Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж зарим шийдвэрийг гаргалаа. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Манай …

  • 31 January

    Н.Номтойбаярын бүрэн эрхийг гишүүдийн 88.1 хувийн саналаар түдгэлзүүллээ

    УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокуророос тавьсан саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж, нууц санал хураалт явуулжээ. Энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах үед Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссаныг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд мэдэгдээд чуулганы хуралдааны дэгийн …

  • 31 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 31. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 6. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: Шороо Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 31 January

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэд тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж,  цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга …

  • 30 January

    Цас орж, цасан шуурга шуурна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2 дугаар сарын 1-нд, Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2-4-ний өдрүүдэд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, салхи ихэнх хугацаанд түр зуур 13-15 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна. Иймд: Малчин …