Yearly Archives: 2019

December, 2019

  • 27 December

    Нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

    Хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж, Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд өнөөдөр тодорлоо. Хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж, идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг алдаршуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил төрийн захиргаа, банк санхүү, хууль  сахиулах, батлан хамгаалах, …

  • 27 December

    Орчлон сургуулийн сурагч Н.Нэмүн “Оны онцлох хүүхэд”-ээр тодорлоо

    Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 28 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулдаг “Оны онцлох хүүхэд”-ийн шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болж өндөрлөв. “Оны онцлох хүүхэд”-үүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх гардууллаа. 2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн …

  • 27 December

    ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амирович үүрэгт ажилдаа орлоо

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсын Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амировичид экзекватурыг гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв. Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, хилийн бүс орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гаалийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг сайжруулах, чөлөөт худалдааны бүсийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг …

  • 27 December

    ОБЕГ цахим мэдээлэл хадгалах төхөөрөмжтэй боллоо

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Мерси Кор” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Венди Гаэйтийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан юм. Уг систем Монгол Улсын хэмжээнд нэвтэрч,  21 аймгийн 330 …

  • 27 December

    “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар өчигдөр “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийг хэлэлцлээ. Төлөөлөгчдийн зүгээс Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн уг дэд хөтөлбөр, журмыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм.  Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал дээр хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах, түншлэх нь …

  • 27 December

    Олон улсын цээж тооллын тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдийг хүлээн авч уулзаж, баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын соробан сампин, цээж тооллын тэмцээнд багаараа амжилттай оролцож, аваргын цом авсан сурагчдыг өрөөндөө хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, баяр хүргэн амжилт хүсээд гарын бэлэг өгөв. Камбож Улсын нийслэл Пномпень хотод энэ сарын 7-8 нд болсон Олон Улсын соробан сампин, цээж тооллын USMAS тэмцээнд дэлхийн 40 улсын 4000 хүүхэд 10 ангилалд оюуны чадвараараа өрсөлдсөн …

  • 27 December

    “Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БНХАУ-ын СИНЬХУА агентлагийн “Түүхэн замнал” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд боллоо. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй цуврал 70 ажлын отгон нь болох энэхүү үзэсгэлэнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүх, өнөөгийн хөгжлийг харуулсан МОНЦАМЭ агентлаг 70, БНХАУ-ын СИНЬХУА агентлаг 70 гэрэл зураг буюу нийт 140 …

  • 27 December

    Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд,төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. …

  • 27 December

    Хишиг даллага дуудуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны арванхоёрдугаар сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 1. Сугар гараг. Суулга одтой, есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: Өтлөх үхэхүйСуудал: Мод Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 26 December

    “Монгол наадам цогцолбор”-ын газрын давхцлын асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барихаар болов

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXX хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын тухай танилцуулга, “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төсөл, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг …

  • 26 December

    Нийслэлийн 23-р сургуулийн 6в ангийн авьяаслаг сурагч Э.Энхрийлэн “Оны онцлох хүүхэд”-ээр тодорлоо

    Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 28 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Оны онцлох хүүхэд”-ийн шагнал гардуулах ёслол өнөөдөр /2019-12-27/ Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд боллоо. “Оны онцлох хүүхэд”-үүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх гардууллаа. 2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд …

  • 26 December

    Пиротехникийн хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой байхыг анхаарууллаа

    Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар хүргэсэн юм. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын …

  • 26 December

    Г.Нэргүй: Түлшний зөв галлагааны заавар, зөвлөмжийг хүүхдүүддээ сайн зааж өгөх хэрэгтэй

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон нийт зургаан өрхийн иргэн хандаж, эмнэлгийн тусламж …

  • 26 December

    ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

    Эрхэм хүндэт Авто замчид аа! Монгол Улсад авто замын сүлжээг хөгжүүлэхэд бүхий л сэтгэл, зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, олон улсын түвшинд хүрсэн авто замын сүлжээг бий болгох их үйлсийн эхлэлийг тавьж байгаа энэ цагийн замчид та бүхэндээ Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын халуун мэндийг Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны нэрийн …

  • 26 December

    Ой тогтоолтын тэмцээнд амжилт гаргасан сурагчдад хүндэтгэл үзүүллээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон яамны бусад удирдлага соробан сампингийн Олон Улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  Камбож улсад зохион байгуулагдсан түргэн цээж бодолтын олон улсын тэмцээнд Монгол Улсаас “Тояа” академийн 83 сурагч, 13 багш оролцож 41 улсын 4000 гаруй хүүхэдтэй өрсөлдөн багийн дүнгээр нэгдүгээр байр …