Monthly Archives: October 2019

October, 2019

  • 31 October

    “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчид олон улсын тэмцээнээс мөнгөн цом хүртлээ

    БНХАУ-ын Учао хотноо хоёр жил тутамд зохион байгуулдаг олон улсын “А” зэрэглэлийн циркийн жүжигчдийн тэмцээн аравдугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд 17 дахь удаагаа амжилттай болж өндөрлөжээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 18 орны циркийн жүжигчид оролцож, өрсөлдсөнөөс “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчид шааригтай акробатын (Mystery of Gentlemen) үзүүлбэрээр оролцож мөнгөн цом хүртлээ. Циркийн уран бүтээлчдийн хувьд Ж. Раднаабазарын нэрэмжит циркийн …

  • 31 October

    Монгол Улс “Дэлхийн санхүүгийн түүхийн музей”-тэй боллоо

    Хүн төрөлхтний санхүү, эдийн засгийн салбарын түүхийг хэдэн мянган жилээр өгүүлэх, дэлхийд нэн ховор, баялаг үзмэр бүхий “ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ”-г эдийн засагч Өлзийбаярын Ганзориг энэ сарын 23-нд нээжээ. Ингэснээр Улаанбаатар хот нь санхүүгийн түүхийн музейтэй дэлхийн цөөхөн хотуудын нэг болж байгаа юм. Тус музей нь нэн ховор, хэмжээлшгүй үнэ цэн бүхий 1,000 гаруй үзмэртэй бөгөөд түүхэн болон соёлын өвийн ач …

  • 31 October

    ЕБС-ийн 43 мянган сурах бичгийг хуурамчаар мэдүүлэн, хилээр нэвтрүүлэхийг завджээ

    Ерөнхий боловсролын сургуулийн 43 мянган ширхэг сурах бичгийг “дэвтэр” хэмээн мэдүүлж, хилээр нэвтрүүлэх гэснийг Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн З нь аравдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд хилийн боомтоор Ерөнхий боловсролын сургуулийн VI дугаар ангийн 482 хайрцаг бүхий 43,060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичиг, хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг “ДЭВТЭР” нэртэйгээр хуурамчаар мэдүүлэн импортоор …

  • 31 October

    С.Даваасүрэн: Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй

    Монгол Улс Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч болон СЗХ-ны дарга нарыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай асуудал яригдсан билээ. Тодруулбал, тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр даргын нэг нь өргөдлөө өгсөн тухай тэрбээр хэлсэн. Тэгвэл эл асуудлаар өнөөдөр /2019.10.31/ СЗХ-ны дарга С.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Би ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй. Саарал жагсаалтын хувьд Санхүүгийн зохицуулах хороо төдийгүй Монгол Улсын бүхий л байгууллагууд хамтарч ажиллах ёстой, улсын …

  • 31 October

    Олон улсын гимнастикийн тэмцээнд 48 дугаар цэцэрлэгийн баг тэргүүлжээ

    БНСУ-ын Сувон хотноо зохион байгуулагдсан аэробик гимнастикийн “Korea Open” олон улсын тэмцээний цэцэрлэгийн насны ангилалд нийслэлийн Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд тэргүүн байр эзэлж “Шилдэг баг”-аар шалгаржээ. Тэргүүн байрыг эзэлсэн шилдэг багийг өнөөдөр нийслэлийн Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр …

  • 31 October

    Ж.Батбаясгалан: Арваннэгдүгээр сар гэхэд зорилтот айл өрхийг мэдрэгчээр хангаж дуусахаар төлөвлөж байна

    Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2019.10.30/-ийн хуралдаанаараа сайжруулсан түлшний талаар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын мэдээллийг сонслоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, тус Дэд хорооны дарга А.Сүхбат даргаллаа.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлэх гишүүн байсангүй.  Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ч.Гантулга мэдээлэлдээ, агаар, орчны бохирдлыг бууруулахад 2019 онд 75.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөнийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний …

  • 31 October

    УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхий дахины боловсролын хөгжлийн чиг хандлага сэдвээр илтгэл тавилаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2019.10.30/ Их засаг олон улсын их сургуульд зочилж, тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан залуучуудтай уулзлаа. Уулзалтыг Их засаг олон улсын их сургуулийн ректор Н.Ням-осор нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлага, түүнтэй уялдуулан Монголын боловсролын тогтолцоонд хийх өөрчлөлт шинэчлэлтийн  сэдвээр илтгэл тавив. Илтгэлийнхээ өмнө тэрбээр Монголын дээд боловсролын тогтолцооны шинэчлэлийн үйл хэргийг ямагт …

  • 31 October

    МИАТ ТӨХК, Корэйн эйр компанийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

    Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд энэ оны нэгдүгээр сард хийсэн Агаарын харилцааны хэлэлцээрээр нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлсэн билээ. Үүний дагуу хоёр орны хоорондын агаарын тээврийн зах зээлийг хөгжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, өрсөлдөх чадвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь БНСУ-ын “Корэйн Эйр” компанитай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.    Санамж бичигт “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, “Корэйн Эйр” …

  • 31 October

    Б.Нямдаваа: Тоглосон дүрүүдийнхээ нэрээр дуудуулна гэдэг аз жаргал

    “ND film” -ийн үүсгэн байгуулагч, “Азтай бондгор” инээдмийн киноны найруулагч Б.Нямдаваа буюу ND-тэй ярилцлаа. – Хүмүүс таныг “Байрны ах”, “Шилжилт” 1,2 киноны найруулагч гэдгээр чинь мэднэ. Харин энэ удаад “Азтай бондгор” УСК- ийн найруулагчаар ажилласан. Анх удаа инээдмийн кино найруулахад ямар санагдсан бэ? – Инээдмийн кинон дээр ажиллахад давхар өөрөө нэг дүрд нь орж тоглон ажиллахад хүндрэлтэй байсан. Жүжигчний хувьд …

  • 31 October

    Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний аваргууд тодорлоо

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн аравдугаар сарын 29-ний өдөр амжилттай  зохион байгуулагдлаа. Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн шатрын танхимд болсон тус тэмцээн гурван үе шаттай явагддаг бөгөөд I шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6000 гаруй бүлгийн 30 гаруй мянган сурагч, …

  • 31 October

    “Honeymoon” хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ

    Монголын рок поп урлагийн охидын хамтлагуудын нэг “Honeymoon” хамтлагийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ.Тодруулбал тус хамтлагийн хоёр гишүүн нь гэр бүл зохион хамтлагаасаа гарсан байна. Иймд авьяаслаг, царайлаг, гоолиг охидтой гэдгээрээ олонд танигдсан “Honeymoon” хамтлаг СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн Э.Хонгорзул болон хүнсний технологич мэргэжилтэй Е.Ботожаны хэмээх авьяаслаг, царайлаг охидоор шинэхэн багаа бүрдүүлжээ. Ийнхүү хамтлагийн ахлагч Б.Солонго болон Н.Чинчулуун нар шинэхэн охидтойгоо …

  • 31 October

    Чойжин ламын сүм музей дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогджээ

    Монголын Чойжин ламын сүм музей дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогджээ. Монголын Урлагийн Зөвлөлөөс дэвшүүлсэн Чойжин ламын сүм музей 25 дурсгалт газрын нэгээр сонгогдсоныг “World Monuments Fund” сангаас өчигдөр /2019.10.30/ зарлалаа. Олон улсын бие даасан экспертүүдийн саналыг үндэслэн сонгосон эдгээр 25 дурсгалт газрыг тус хөтөлбөрийг үүсгэн байгуулагч “American Express” болон “Stavros Niarchos” сан, “Ford” сангаас олгох нийт 1.6 сая ам …

  • 31 October

    Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээтэй холбоотой асуудлаар иргэд 70114900 утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой

    Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр …

  • 31 October

    Г.Мягмарнаран:”Фауст” жүжгийг маш сонирхолтой, огт уйдаахгүй дэглэлт, тайзны шийдлээр үзэгчдэд хүргэнэ

    Уншсан хүн тухайлан ойлгоход бэрх, уншдаг хүмүүс ухаж ойлгоход төвөгтэй дэлхийн сонгодгийн ноён оргил “Фауст” жүжгийг Иоханн Вольфганг Фон Гёте амьдралынхаа 60 жилийн турш бичсэн гэдэг. Монголын тайзнаа анх удаа найруулагч М.Батболд 2018 онд найруулан үзэгчдийгээ “Фауст”-ыг учруулсан юм. Пост драм хэлбэрээр 2019 оны арваннэгдүгээр сарын 16, 17-нд “The Corporate Hotel and Convention Centre”-т хоёр дахь удаагаа үзэгчдэд хүргэхээр бэлтгэж буй …

  • 31 October

    Ховд аймгийнхан “Хөөмий”-н урлагаа “Геннисийн ном”-д бүртгүүллээ

    Монгол ардын язгуур урлагийн томоохон өв болсон “Хөөмий”-н урлагийг Дэлхийн дээд амжилтын ном Геннист бүртгүүлэх зорилгоор өчигдөр Ховд аймгийн БТСГ-т “Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг сорилтын үйл ажиллагаанд хөөмийн урлагийг өвлөн уламжлагчид, мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнуудын төлөөлөл болсон таваас 83 хүртэлх насны 1400 гаруй хөөмийч оролцож, “Халуун элгэн нутаг”, “Тунгалаг Буянт” дууг нэгэн …