Monthly Archives: September 2019

September, 2019

  • 28 September

    Х.Баттулга: ДНБ-ий ядаж 1 хувийг эрдэм судлалын ажилд зарцуулах хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдсан Монголын Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд оролцож, үг хэллээ. Шинжлэх ухааны ажилтнууд анх удаагаа салбарын хэмжээнд цуглаж, төр засгийн оролцоотойгоор тодорхой бодлого шийдвэр гаргахаар хоёр өдрийн турш хуралдсан юм. Энэ чухал хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо шинжлэх ухааны ажилтнуудыг төр засагт үг, үйлдлээ хүргэдэг, салбартаа ногдох төсвийн …

  • 28 September

    Ё.Баатарбилэг: Ирэх онд шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барина

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэгтэй ярилцлаа. -Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт хангалтгүй байгааг салбарынхан шүүмжилдэг. Үүнд Засгийн газраас хэрхэн анхаарах вэ? -Судалгаа явуулах санхүүжилт хангалтгүй байгаа. Улсын төсвөөс жилд 10-12 тэрбум орчим төгрөгийг Монголын нийт шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд зарцуулж байна. Энэ нь олон улсын юм уу, гадны өндөр хөгжилтэй орнуудын шинжлэх ухааны томоохон ганц төсөл хэрэгжүүлэхээр …

  • 28 September

    Хууль бусаар уул уурхай эрхэлж байсан БНХАУ-ын арав гаруй иргэнийг албадан гаргажээ

    Сэлэнгэ аймгийн прокурорын газар, Сэлэнгэ аймгийн засаг даргын Тамгын газар хамтран тус аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгажээ. Шалгалтаар Орхонтуул сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын арав гаруй иргэн уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх нэрийн дор зохих зөвшөөрөлгүйгээр байрлаж байсныг илрүүлж, Сэлэнгэ аймгийн Гадаадын иргэн харьяатын газарт мэдэгдэж, тус …

  • 28 September

    Улаанбаатар-Налайхын замыг арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ

    Ерөнхий сайдын санаачлагаар зүүн аймгуудын чиглэл болох Улаанбаатар – Налайхын 60 жилийн настай нэг урсгалтай, хоёр эгнээ замыг хоёр урсгалтай дөрвөн эгнээ, дугуй,явган хүний замтай болгож, аюулгүй байдлыг хангасан зам болгож байна. Энэ зун тооцоолсноос их хур бороотой байж, 29 хоног алдсан ч 24 цагаар ажиллах хуваарьт шилжиж, ажлыг нугалж байна. Цаг хугацаанд яарч биш чанартай, урт настай даацын жишиг зам …

  • 28 September

    Хэнтий аймгийн зургаан суманд дулаан, цэвэр усны шугам ашиглалтад орно

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллалаа. Тэрээр сумын төвийн цэвэр ус, дулааны шугам болон цахилгаан дамжуулах  шугамын ажлын явцтай танилцав. “Хангайн илч дулаан” ХХК  өөрийн хөрөнгөөр Жаргалтхаан сумыг цэвэр ус, дулаанаар хангах төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 950 метр урт шугам хоолой угсарч ирэх сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.  Ингэснээр эхний ээлжинд төрийн байгууллага, сургууль цэцэрлэг, …

  • 28 September

    Б.Шарав агсны алтан шарилд хүндэтгэл үзүүлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллах үеэрээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны алтан шарилд хүндэтгэл үзүүллээ. Мөн түүний урлангаар  зочлов.    

  • 28 September

    Сүхбаатар дүүргийн Засаг дарга ахуйн хүрээнд биедээ шарх авсан

    Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа бусдад хутгалуулсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа хүнд хутгалуулаагүй. Бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Хутгуулсан гэдэг мэдээлэл худлаа” гэж хариуллаа. Харин Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа сарын өмнө ахуйн хүрээнд болгоомжгүй байдлаас болж, …

  • 28 September

    Мисс Д.Долгион “Хүмүүнлэгийн элч” боллоо

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг  67  жилийн түүхтэй “Miss Universe” тэмцээний анхны Монгол мисс бол Д.Долгион. Тэрбээр есдүгээр сарын 23-нд “Хүмүүнлэгийн элч-99” арга хэмжээнд оролцож, “Хүмүүнлэгийн элч” хүндэт өргөмжлөл хүртжээ. Мисс Д.Долгион сэтгэгдлээсээ өөрийн фэйсбүүк хуудаснаа хуваалцахдаа “Хүмүүнлэгийн элч-99″ арга хэмжээнд оролцон “Хүмүүнлэгийн элч” хүндэт өргөмжлөл хүртлээ. Мундаг ах эгч нараас ихийг сурч, цаашдаа …

  • 28 September

    МЭДЭГДЭЛ

    Сүүлийн өдрүүдэд зарим нэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр манай хөрөнгө оруулагч УИХ-ын гишүүн С.Батболдыг “газрын маргаантай асуудлыг хууль бус аргаар шийдвэрлэсэн” гэх мэдээлэл гарч буй нь ор үндэсгүй гүжир гүтгэлэг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэхүү мэдээлэлд дурдагдаад буй зөрчилтэй байсан гэх газрыг Чингис хаан цогцолбор ХХК болон Алтай холдинг компаниуд 1994 оноос эхлэн хуулийн дагуу эзэмшиж ирсэн. Уг газрын эзэмшил, төлбөр төлөлтийн байдалтай холбоотой ямар …

  • 28 September

    “Сайко” будааг худалдаанаас татлаа

    Иргэний хүсэлтийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид “Стандарт хүнс” хариуцлагатай хувьцаат компанийн “Сайко” нэрийн цагаан будаанд шалгалт хийжээ. Шалгалтаар тус будааны хаяг, шошго буруу байгааг тогтоосон байна. Тус будааг Вьетнамаас зохих зөвшөөрлийн дагуу импортолсон ч, хугацаа нь дууссан байж болзошгүй байгаа юм. Тухайлбал, “Сайко” будааны шошго дээр “2018.08.28-2020.08.27-нд үйлдвэрлэв, үйлдвэрлэснээс хойш 12 сар хадгална” гэж бичсэн байжээ. Тиймээс “Стандарт хүнс” …

  • 28 September

    Мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг төлбөргүй явуулна

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг нийслэлийн залуучуудын хөгжлийн төвд ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн үнэ төлбөргүйгээр явуулах юм байна. Эхний ээлжинд фотошоп программын анхан шатны сургалт, солонгос хэлний анхан шатны сургалтууд хичээллэж эхлэх бөгөөд цаашид сургалтын төрөл, анги нь нэмэгдэх аж. Энэхүү ангиуд нь оюутан залуучууд болон …

  • 28 September

    Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагч “IPFC” бүсийн эзэн болов

    Энэ оны есдүгээр сарын 22-ны өдөр Оросын Холбооны Улсын Владивосток хотноо зохион байгуулагдсан “Владивосток-2019” олон улсын тэмцээнд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Ш.Одсүрэн Оросын Холбооны Улсын тамирчин Гажди Курбаналиевыг ялж IPFC /Ippon Primorye Fighting Championship/ бүсийн эзэн боллоо. Тэрбээр холимог тулааны 61 кг-ийн жинд тулалдсан юм. Тэмцээнд Оросын Холбооны улс, Бүгд найрамдах Солонгос улс, Бразил, Монгол зэрэг улсын …

  • 28 September

    Загастайн давааны 67 километр замын асфальтан хучилтыг хийж эхэлжээ

      Завхан аймгийн төвийг Нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын асфальтан хучилтыг хийж эхэллээ. Энэ чиглэлийн авто зам нь Монгол орны Тарвагатайн нурууны хүндрэлтэй даваа болох Загастайн давааг дайран өнгөрдөг, хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогддог авто зам юм. Одоогоор талбай дээр 133 машин механизм, тоног төхөөрөмж, 290 хүн ажиллаж байна. Дээрх чиглэлийн авто замын барилгын ажлыг гүйцэтгэхтэй …

  • 28 September

    Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

    Өнгөрсөн шөнө Булган, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрчээ. Энэхүү цаг агаарын нөхцөл өнөөдөр мөн үргэлжлэх нь. Тодруулбал, өнөө шөнө, маргааш өдөртөө ихэнх нутгаар сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр, БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр …

  • 28 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 30. Санчир гараг. Харцага одтой, есөн улаан мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 18 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг …