Monthly Archives: September 2019

September, 2019

  • 30 September

    Үлэг гүрвэлийн олдворыг буцаан авахаар боллоо

    АНУ-д хураагдаад байсан Монгол Улсын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд гарын үсэг зурах ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцов. Гэрээнд монголын талаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-ын талаас Дотоодын Аюулгүй байдлын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Роберт Бартоло нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний дагуу хууль бусаар …

  • 30 September

    Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр /2019.09.29/ хүрэлцэн ирлээ. Талууд өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера …

  • 30 September

    Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын хөшөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвд сүндэрлэлээ

    Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвд сүндэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ ёслол болон Угсаатны зүйн музейд байгуулсан нэрэмжит танхимын нээлтэд оролцов. 1920, 1930-аад оны улс төрийн амьдралд гэрэл гэгээтэй мөр үлдээн, улс, эх орондоо бие сэтгэл, оюун ухаанаа зориулсан төрийн …

  • 30 September

    Онцгой байдлын мэргэшлийн зэргийн шалгалт ирэх сарын 27-нд болно

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдсан. Журамд алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар тусгасан юм. Тэгвэл аврагчдад мэргэшлийн зэрэг олгох шалгалт ирэх 10 дугаар сарын 27-нд явагдах гэж байна. …

  • 30 September

    Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар , 2-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар цас орж, салхи  16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна. Иймд: -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,  Иргэд, малчид болзошгүй …

  • 30 September

    Саудын Арабын хааны бие хамгаалагч амиа алджээ

      Саудын Арабын хаан Салманы хувийн бие хамгаалагч, генерал Абделазиз аль-Фагхам Бямба гаригийн орой Баруун Жидда хотод өмчийн маргааны улмаас амиа алджээ. Саудын Арабын хэвлэлийн албаны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, генерал аль-Фагхамыг найзындаа очиход зүс таних Мамдуух аль-Али гэгч байжээ. Фагхам, Али нар багагүй муудалцсан байна. Али гэрээс гарч, удалгүй буцаж ирээд Фагхамыг буудаж, гэр бүлийн бусад хоёр гишүүн болох …

  • 30 September

    Бэлчээрээ булаацалдсан малчид нэгнийхээ аминд хүрчээ

    Говь-Сүмбэр аймагт өчигдөр буюу есдүгээр сарын 29-ний өдөр малчид бэлчээрээ булаацалдаж муудалцсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, тус аймгийн Шивээ-Говь сумын хоёрдугаар багт оршин суух, 56 настай Б гэгч малын бэлчээрийн асуудлаас болж бусадтай муудалцан, 45 настай малчин эмэгтэйг цээжинд нь хутгалж, амь насыг нь хохироосон байна. Шалгалтын явцад сэжигтэн этгээд хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан …

  • 30 September

    МХЕГ-аас бохирын цооног нь бөглөрсөн мал нядалгааны газруудын үйл ажиллагааг зогсоолоо

    Налайх дүүргийн нэгдүгээр хороонд энэ сарын 28-нд улаан өнгөтэй бохир ус хальж урссантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь шуурхай ажиллаж, хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад бохирын цооног хальж урссан байсан тул нэн тэргүүнд “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т дуудлага өгсөн ба тус газраас Ус сувгийн удирдах газраас харьяа бохирын цооног, худгаа цэвэрлээгүйгээс бөглөрч хальсан гэх тайлбарыг өгч байна. “Чандмань …

  • 30 September

    Энэ долоо хоногт ихэнх нутгаар сэрүүснэ

    Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ долоо хоногт цаг агаар сэрүүсэх төлөвтэй байгааг мэдээллээ. Тухайлбал, өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, Ирэх долоо хоногийн мягмар гарагт буюу 10-р сарын 1-нд ихэнх нутгаар хур тунадас орж, эрс сэрүүсч,салхи шуургатай байхыг анхааруулж байна. Аравдугаар сарын 1-нд буюу маргаашнаас баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн …

  • 30 September

    Өнөөдөр Налайх дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны Даваа гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. НАЛАЙХ ДҮҮРЭГ ⏱ 10:00-18:00 цагт: 3, 4-р хороо Тоосгоны үйлдвэр, Уурхайнууд Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай …

  • 30 September

    Гэр, байшингийн суурь тавихад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 2. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сансар Суудал: Мод Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 18 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа  үйлийг …

  • 29 September

    Уул уурхайн компаниудын “нуруунд” наалдсан хачиг шалзыг яах вэ

    Монгол  Улсын  эдийн засгийн гол эх үүсвэр уул уурхайн салбар гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Таван толгой, Ухаа худаг, МАК гээд уул уурхайн томоохон компаниудын улсын төслийн ихэнхийг бүрдүүлж, улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа гэхэд  нэг их хилсдэхгүй. Уул уурхайн салбарын хувьд асар их зардал гаргадаг ч тэр хирээр ашиг орлого нь …

  • 28 September

    “Сарьдагийн хийд” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох нь тогтоогдсон Сарьдагийн хийдтэй холбоотой үзэсгэлэн өчигдөр /2019.09.27/ Үндэсний музейд нээлтээ хийлээ. ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн үндэсний шинжилгээний анги Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Сарьдагийн хийдэд зургаан жилийн турш малтлага, судалгаа, шинжилгээ хийсэн. Үүний дүнд энэ хийд Халхын Өндөр гэгээн Занабазар 1654-1686 оны хооронд байгуулсан Рибогэжайлин ганданшадублин буюу Номын их хүрээний туурь болохыг …

  • 28 September

    Чингис хаан хотод найман эко автобус нийтийн тээвэрт явж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хаан хотод ажиллах үеэрээ нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа эко цахилгаан автобусны үйлчилгээтэй танилцав. Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат хотдоо эко цахилгаан автобус нэвтрүүлэх санаачилга гаргасан нь дэмжигдэж одоогоор найман автобус зургаан баг руу батлагдсан цаг, хуваарийн дагуу үйлчилж байна.  Цаашид тоог нь нэмэх бөгөөд 50 автобусны буудлын …

  • 28 September

    Хэнтий аймаг хүнсний ногооны 70 хувийг өөрсдөө хангадаг

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хаан хотын “Эвт” худалдааны төвд болж байгаа Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумын ногоочдын өдөрлөгт оролцов. Хэнтий аймаг жилд 5000 тонн төмс, хүнсний ногоо хураан авдаг нь аймгийн иргэдийн хэрэгцээний 70 гаруй хувь гэсэн үг юм. Энэ жил ноднин жилээс арвин ургац авах төлөвтэй байгаа, Ховдын тарвасыг нутгийнхаа хөрсөнд нутагшуулахаар анх удаа тариалсан тухай …