Monthly Archives: September 2019

September, 2019

  • 30 September

    Монгол Улс, БНСУ-ын Гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ

    ГЕГ-ын дарга Б.Асралтын урилгаар БНСУ-ын Гаалийн албаны дарга Ким Ёонг Мүүн Улаанбаатар хотод айлчилж байгаа билээ. Хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын есдүгээр уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтын үеэр БНСУ-ын Гаалийн байгууллагаас Монголын Гаалийн байгууллагад үзүүлж буй “Гаалийн шинэчлэлийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх” төсөл, түүний үр дүн, төслийн дараагийн шатанд хэрхэн хамран ажиллах талаар талууд санал солилцож цаашид хууль …

  • 30 September

    Бэлчээрийг Б.Бат-Эрдэнэ мэт нь БОАЖЯ-тай нийлж сүйтгэдэг

    Б.Бат-Эрдэнэ гишүүн оройлон оролцож үлийн цагаан оготно устгах мөнгийг  таван тэрбум болгон өсгөж УИХ-аар батлуулсан нь саяхан.Энэ хүнийг БХЯ-ны сайдаар томилогдоход УИХ-ын чуулган дээр Д.Цогтбаатар гишүүн “Зарим хүн би сайд хийж чадах уу, үгүй юу гэдгээ дотроо боддог болмоор байна” гэж сануулан хэлж байсан билээ.  Зөвхөн оготно устгах шийдвэрийг УИХ-ын гишүүдээр  гаргууллаа гэж БОАЖЯ-ны холбогдох дарга, түшмэд, сайдаа дагаад сайн …

  • 30 September

    Т.Аюурсайхан: Монголын 69 дипломатч, улстөрчийг Польшид эрэн сурвалжилж байна

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан 69 иргэнийг Польшийн цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа талаар өнөөдөр /2019.09.30/ мэдээлэл хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан“Польш улсын хуулийн байгууллагаас манай 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээ ирсэн. Тэдний зарим нь дипломат төлөөлөгчийн газар, зарим нь төрийн албанд, тэр ч бүү хэл улс төрийн нам удирдах …

  • 30 September

    ​Д.Амарбаясгалан: УИХ-ыг тараахыг гишүүд дэмжээгүй учраас энэ асуудлыг дахин ярихгүй

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас цаг үеийн зарим асуудлаар  цөөн хариултад тодруулга авлаа. -УИХ-ыг тараах асуудлыг МАН–ын удирдлага тэр дундаа таныг зохион байгуулж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Та гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа юу?   -УИХ-ын нэр бүхий гишүүдээс энэ асуудлаар санал гарсан. УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг авч хэлэлцэхгүй, хэрэгсэхгүй орхиж болохгүй. УИХ-ын гуравны нэгээс дээш гишүүн энэ асуудалд дэмжлэг үзүүлж байгаа тохиолдолд Ард нийтийн санал асуулга зохион байгуулахдаа ээлжит бус сонгуулийг …

  • 30 September

    Жүжигчин Ч. Ундрал Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан кинонд тоглож байна

    “Тавилан”, “Гурван долоо хоног”, “Чи нэг нь”, “Дурлалд тавтай морилно уу” зэрэг кинонуудаараа олон танигдсан жүжигчин бол Ч. Ундрал. Тэрбээр 2010 онд “Hero” энтертайнментын бүтээсэн “Татаар ажиллагаа” кинонд гол дүрийн залуу болох Тайванаагийн эхнэр Хандаагийн дүрд тоглосныхоо дараа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалгасан билээ. Жүжигчин бүсгүй “Би чамд хайртай-2” -2009 он, “Луйвар” -2014,“Тэртээх ертөнцийн хөгжимчин ” …

  • 30 September

    Б.Баатархүү: Г.Ганхуягийг иргэний гомдлын дагуу шалгаж, эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан

    “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн  Г.Ганхуягийг цагдан хорьсныг эсэргүүцсэн иргэд, төрийн бус байгууллагын төлөөллүүд олон нийтэд хандсаар байгаа билээ. “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг ямар шалтгаанаар цагдан хорьсныг ЦЕГ–ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйдаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл нийтэлсэн байсан. Тэрбээр “ТББ-ын явуулж байгаа тэмцлийг таслан зогсоох үүднээс цагдаагийн байгууллага шалтаг хайж, трансжендер хүмүүстэй …

  • 30 September

    Б.Амгаланбаатар: Цэрэг чиргүүлтэй машин дээрээс унаж амь насаа алдсан

    Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гарсан хэргийг тодруулахаар ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатараас тодрууллаа. -Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гарсан хэргийн талаар тодруулаач? -Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б.Наранбаяр нь 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж чиргүүлтэй машин …

  • 30 September

    “Спортын сургалт дасгалжуулалтанд дартфиш”системийг Монголд нэвтрүүлэх гэрээ хийлээ

    Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээг хөгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар, МУБИС, “Dartfish” олон улсын байгууллагатай хамтран “Спортын сургалт дасгалжуулалтанд дартфиш системийг нэвтрүүлэх”-ээр ажиллаж буй. Энэ төслийн хүрээнд сургалт зохион байгуулагдаж, тус программыг Монголд нутагшуулах гэрээг албан ёсоор хийлээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, гадаад харилцаа, …

  • 30 September

    УИХ-ын дарга Г.Занданшатар БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубераг угтан авлаа

      Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй  Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчдийг  өнөөдөр /2019.09.30 / их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Бүгд …

  • 30 September

    А.Ганбат: Миний бие удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг өнгөрөгч гуравдугаар сарын 22-ны өдөр томилж байсан билээ. Тэгвэл ажлаа аваад зургаан сар болсон ЗХЖШ-ын дарга А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрөгч баасан гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ. Тэрбээр “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Тиймээс ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Төрийн ажлыг удаан гацааж …

  • 30 September

    Сахуу, татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ

    Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлаа сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ. Тиймээс тус дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдүүдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид хандан, дархлаажуулалтад нь хамруулахыг зөвлөж байна.  

  • 30 September

    Хан-Уул дүүрэгт Солонгосын технологиор баригдсан “Тарвасны хүлэмж” анхны ургацаа хураан авлаа

    Хан-Уул дүүрэг болон БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Хан-Уул Агро” паркад 50 метр урттай, найман ширхэг “Тарвасны хүлэмж”-ийг өнгөрсөн долдугаар сард Солонгос технологиор мэргэжлийн баг хамт олон барьж байгуулсан. БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумаас бэлэглэсэн тус хүлэмжид туршилтаар тарьж ургуулсан тарвасны анхны ургацын баяр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Хан-Уул-Агро” паркад боллоо. Анхны ургацын баярын өдөрлөгт Хан-Уул дүүргийн ИТХ–ын дарга Б.Цэрэн, НИТХ–ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг …

  • 30 September

    У.Хүрэлсүх:Төрийн албан хаагчид иргэдэд түргэн шуурхай, тэгш үйлчлэх ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн удирдлага, төрийн байгууллагуудын дарга нартай уулзав. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа. Тус аймагт энэ онд 29 орчим тэрбум төгрөгийн 19 төсөл, арга хэмжээ шинээр хэрэгжиж байгаа бөгөөд 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Цахилгаан, эрчим хүч, зам тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай. Өнгөрсөн оны мөн …

  • 30 September

    Чингис хаан хот-Бэрх тосгон чиглэлийн замыг ирэх сард ашиглалтад хүлээж авна

    Хэнтий аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хаан хот – Бэрх тосгон чиглэлийн 20 км замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. “Өнөөдрийн байдлаар асфальтан хучилтын явц 95 хувьтай, 10 дугаар сарын дундуур ашиглалтад оруулна. 20 см зузаан цементэн суурин дээр долоон см зузаан асфальт хучсан” гэж ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн захирал Б.Эрхэмбаатар хэлэв. Хэдийгээр бороо хуртай байж хугацаа …

  • 30 September

    Фото: Нийслэлийн анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой ирэх сарын 29-ний өдөр тохионо. Нийслэлийн шав тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд хүндэтгэл …