Monthly Archives: July 2019

July, 2019

  • 29 July

    Элэгний B вирусын халдвараас сэргийлэх вакциныг есөн цэгт хийж байна

    Элэгний В вирусийн эсрэг вакциныг нийслэлийн есөн дүүргийн дархлаажуулалтын цэгүүдэд хийж эхэлснээр долоо хоногтоо 300 хүн вакцин хийлгэж байсан бол 1,800 болж даруй зургаа дахин нэмэгдсэн тухай Эрүүл мэндийн яам мэдээллээ. Есөн дүүргийн дархлаажуулалтын цэгт: Баянзүрх дүүрэг: 10-р төв, Баянгол дүүрэг: ЭМТ-ийн 3-р байр, Ахмад хүүхдийн эмнэлэг, Чингэлтэй дүүрэг: Хайлаастын хүүхдийн амбулатори, Сонгинохайрхан дүүрэг: Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүрэг: Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүрэг: Эрүүл мэндийн төв, …

  • 29 July

    АТГ: 1800-1969 дугаарын утсаар авлигын талаарх 12 гомдол мэдээлэл хүлээн авсан

    Авлигатай тэмцэх газраас 2019 оны 7 дугаар сард хийсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг товчоор хүргэе. ЭМЯ-д зөвлөмж хүргүүлэв     Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан албан хаагчид болон орон тооны бус шинжээч нар 2019 онд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс “тусгай зөвшөөрөл”-ийн хүсэлт, төслийг хүлээн авч, шийдвэрлэхдээ удаа дараагийн үйлдлээр зохиомол хүнд суртал гаргаж …

  • 29 July

    ОУХМ Б.Энххүслэн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ

    БНСУ-ын Гванжу хотноо Усан спортын дэлхийн аварга шалгаруулах 18 дахь тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцож буй ОУХМ Б.Энххүслэн 50м өврөөр даллах уралдаанд 27.66 секундын амжилтаар гараандаа түрүүлж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ. Тэмцээнд манай улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн, спортын мастер М.Дэлгэрхүү, Х.Энхзул нар оролцож байгаа юм. ОУХМ Г.Занданбал энэ сарын 21-нд 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд уралдаж, 1:07.92 амжилтаар мөн …

  • 29 July

    Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Туул голын дагуу үерийн түвшин нэмэгдэж, хүчтэй үерлэж байгааг Туул голын сав газрын захиргаанаас мэдээлж байна. Үүний зэрэгцээ Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны өврийн Шар-Ус, Байдраг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг 10-105 см даван үерлэж …

  • 29 July

    Эрүүл хүнс сонгох эхний алхам шошго унших

    Дэлгүүрийн лангуу дээр зарагдах жимс, хүнсний ногооны гарал үүсэл нь өөр өөрийн түүхтэй. Органик гаралтай нь байхад зарим нь химийн бордоогоор бордогдсон нь бий. Мөн генетикийн өөрчлөлтөөр хувиргасан нь ч  ихсэх боллоо. Ийм үед бид жимс, хүнсний ногоон дээрх шошго буюу кодыг нь уншиж химийн бордоотой, генетикийн өөрчлөлттэй, органик эсэхийг нь ялгаж эрүүл хүнс сонгох нь чухал болоод байна. Жимс, …

  • 29 July

    БНТУ-ын Үндэсний их хурлын даргын айлчлалтай холбогдуулан зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

    Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй зочид төлөөлөгчид 2019.07.29-нөөс 2019.07.31-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их монгол улсын гудамж зэрэг авто замуудад тодорхой цагуудад хөдөлгөөнийг хязгаарлан хөдөлгөөн зохицуулалтыг хийх тул замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн цагаа зөв тохируулан аль болох төв …

  • 29 July

    “Feel Mongolia” богино хэмжээний видео бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсыг олон улсад сурталчлах богино хэмжээний дүрс бичлэгийн уралдааныг өнгөрсөн тавдугаар сард зарласан билээ. Уралдаанд нийт 20 орчим бүтээл ирүүлснээс “Зөвхөн Монгол Улсад үзэх, харах, мэдрэх боломжтой байгалийн, түүхийн, соёлын болон дөрвөн улирлын онцлогыг харуулсан 30-40 секундын дуу, дүрсний өндөр чанартай байх” шаардлагуудын дагуу дүгнэж шалгарсан бүтээлүүдийн шагналыг гардуулан өглөө. Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн …

  • 29 July

    УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын даргыг угтан авлаа

     Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентопыг өнөөдөр (2019.07.29) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах …

  • 29 July

    ШЕЗ: Хүчиндэх, залилах, мал хулгайлах гэмт хэрэг их хэмжээгээр өсчээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2019.07.29) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, референт Р.Ганцэцэг нар Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцууллаа. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын мэргэжилтэн З.Баяржаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан …

  • 29 July

    Туул голын дагуу усны түвшин нэмэгдэж, үерлэж байгааг анхаарна уу

    Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Туул голын дагуу усны түвшин хурдтай нэмэгдэж, үерлэж байгааг Туул голын сав газрын захиргаанаас мэдээлж байна. Үүний зэрэгцээ Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны өврийн Шар-Ус, Байдраг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг …

  • 29 July

    Энэ оны эхний зургаан сарын байдлаар 9,485 хүн эрүүлжүүлэгджээ

    Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвийн үйл ажиллагааг гэнэтийн байдлаар шалгалт хийсэн байна.Шалгалтыг тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Булганцэцэг ахлан хийжээ. Эрүүлжүүлэх, саатуулах төв нь нийслэл хотод байгаа бусад байрнуудаас хамгийн их ачаалалттай ажиллаж байгаа газар бөгөөд  төвийн ахуй нөхцөл болон  саатуулах, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд баримтлах холбогдох журам зааврын хэрэгжилтийн байдлыг газар дээр нь үзэж шалгажээ. 2018 оны …

  • 29 July

    Иргэн С.Санжаачаанчигийн 10 жилийн хөдөлмөрийг үнэлж “Хангарди одон”-гоор шагналаа

    Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор Чингэлтэй дүүргийн V хорооны иргэн С.Санжааванчигийг шагналаа. Тэрбээр өөрийн оршин сууж буй Чингэлтэй дүүргийн V хороонд цэцэрлэг бариулах ажлыг хорооны иргэдтэй хамтран эхлүүлж, хуучнаар Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшин байсан барилгыг газрын хамт чөлөөлүүлсэн ажээ. Тус хороо нь цэцэрлэгийн насны 500 гаруй хүүхэдтэй боловч нэг ч цэцэрлэг байдаггүй аж. Тиймээс ийнхүү уг санаачилгыг гарган, ажил …

  • 29 July

    Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх зорчих хэсгийн баруун талын туслах замыг зургаан хоног хаана

    Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар БЗД-ийн 4-р хороо, Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх /зорчих хэсгийн баруу тал/-ын туслах замыг 2019 оны 07 дугаар сарын 27-ноос хэсэгчлэн, 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд бүрэн хааж дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэнэ гэж Тээврийн цагдаагийн алба мэдээллээ. Иймд жолооч та бүхэн тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн …

  • 29 July

    Налайх-Чойрын замын ажил 34 хувийн гүйцэтгэлтэй байна

    БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 34.74% тай хийгдэж байна. Төслийн ажлын хүрээнд, ус зайлуулах байгууламж, нүхэн гарц, хөлийн голын гүүр, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах …

  • 29 July

    Цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна

    Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор  нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07-р сарын 22-ны өдрөөс эхлэн ирэх сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна.   Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ. 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний …