Monthly Archives: July 2019

July, 2019

  • 30 July

    Өсвөр үеийн дэлхийн аварга эхэллээ

    Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр  эхэллээ. Тэмцээн ирэх сарын 4-нийг хүртэл Болгарын нийслэл Софигийн “Arena Armeec Sport Hall” ордонд болно. Хөвгүүдийн 25, охидын 13 дахь удаагийн тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор Баянхонгор аймаг, “Женко”, “Хасу Мегастарс” клубын 11 тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна.

  • 30 July

    Нийслэл хотод “Морьт эргүүл” ажиллаж байна

    Урин дулаан цаг үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотой голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, орчин тойрондоо хог хаяж бохирдуулах, архидан согтууран гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэл хотод “Морьт эргүүл” ажиллаж байна. Мөн жуулчны идэвхтэй улирал эхэлсэнтэй холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг 2019 оны зургадугаар сарын 03-ны …

  • 30 July

    Дарханы чиглэлийн түр замд халтиргаа, эвдрэл үүссэн тул анхаарал болгоомжтой зорчино уу

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж байгаагийн улмаас орон нутгийн замд халтиргаа үүсэж, зам эвдрэх тохиолдлууд гарчээ. Тухайлбал, Дарханы зам засвартай холбоотойгоор замуудыг хэсэгчлэн хааж, түр замыг гаргасан. Гэвч олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас түр замд гулгаа, халтиргаа ихээр үүсэж, эвдрэл ихтэй байгаа аж. Тиймээс жолооч нарыг техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, болзошгүй үед ашиглах хэрэгслийг авч явах, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой …

  • 30 July

    Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр наймдугаар сард агаарын температурын сарын дундаж ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Энэ сард Увс аймгийн зүүн, Завхан аймгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Архангай, Өвөрхангай аймгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим …

  • 30 July

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэг сар дадлагаар ажиллах боломжтой

    Нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын байдлаар дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа 6929 ажилгүй иргэд байгаагийн олонх нь оюутан залуус аж. Их, дээд сургууль төгсөөд ажил хайж байгаа оюутнууд болон зуны амралтаараа мэргэжлийнхээ дагуу төрийн албанд дадлага хийх хүсэл сонирхолтой оюутан залууст туршлага олгох үүднээс НЗДТГ–ын даргын тушаалаар “Туршлага 1 сар” аяныг эхлүүлэхээр боллоо. Төрийн албанд ажилд орохын тулд ажлын …

  • 30 July

    Төөрсөн таван настай хүүг эсэн мэнд олжээ

    Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн “Түрүүний булаг” гэдэг газраас тус сумын харьяат малчин А нь тав болон дөрвөн настай хоёр хүүг 28-ны өдөр гэр рүүгээ явуулахад хүүхдүүд замдаа төөрчээ. ”Түрүүний булаг”-аас гэр хүртэл 300 метрийн зайтай бөгөөд энэ сарын 28-ны өдрийн 18:00 цагийн орчим дөрвөн настай хүү ганцаараа явж байхад нь нутгийн хүн олж, гэрт нь хүргэж өгсөн байна. Харин таван настай хүү “У” нь “Түрүүний булаг”-аас ээжийнхээ араас яваад сураггүй алга болсон тухай …

  • 30 July

    Ц. Баттөрийн “Энгүй” үзэсгэлэн “Art Space 976+” арт галерейд дэлгэгдэж байна

    Авьяаслаг уран бүтээлч Цэдэнпилийн Баттөрийн “Энгүй” нэртэй бие даасан үзэсгэлэн зургадугаар сарын 25-наас наймдугаар сарын 6-ны өдөр хүртэл “Art Space 976+” арт галерейд гарч байна. “Энгүй” үзэсгэлэнд орчин үеийн 13 эмэгтэйн хөрөг зургийг дэлгэн үзүүлсэн бөгөөд тэдгээрийг 20-р зууны эхэн үеэс өмнөх цаг үеийн хүмүүс мэтээр дүрсэлжээ. Уран бүтээлч Ц.Баттөр нь арав гаруй жилийн туршид хүн ба байгалийн нарийн шүтэлцээг …

  • 30 July

    Найман настай хүү өндрөөс унаж, эмнэлэгт хүргэгджээ

    Баянзүрх дүүргийн хоринтавдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Монгол” ахлах сургуулийн хажуу талын барилгаас бага насны хүүхэд унаж бэртсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн наймдугаар  хороонд оршин суух найман настай, эрэгтэй С нь баригдаж байгаа барилга дээр тоглож байгаад хоёр давхраас унаж гэмтжээ. Тус хэрэг энэ сарын 21-ний 19.30 цагийн үед болсон бөгөөд хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний …

  • 30 July

    Монголын танкчид улаан өнгийн танкаар уралдана

    Цэргийн мэргэжлийн олон төрөлтийг багтаан, дэлхийн улс орны цэргийн алба хаагчдыг нэгтгэн жилээс жилд цар хүрээ нь тэлсээр буй “Армейские игры-2019” олон улсын тэмцээн эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд явагдах гэж байна. Энэ сарын 29-ны өдөр буюу өчигдөр …

  • 30 July

    ЭХЭМҮТ I SO 9001:2015 чанарын стандартын шаардлага хангалаа

    2018 оноос Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн ба Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгуудад Олон улсын ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг нэвтрүүлж эхэлсэн. Тэгвэл энэ сарын 24-27-ны өдрүүдэд ХБНГУ-ын DQS компанийн тэргүүлэх аудитор үнэлгээ хийж, ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг сайжруулах зөвлөмж, анхааруулга нөхцөлгүйгээр, болзлыг 100% хангасан болохыг магадлалаа. Ийнхүү ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд …

  • 30 July

    Улс төрийн намууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжихээ илэрхийллээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар улс төрийн 17 намын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан санал солилцов. Уулзалтад Монгол үндэсний ардчилсан нам, Иргэний Зориг-Ногоон нам, Эх орон нам, Монголын либериал нам, Бүгд найрамдах нам, Иргэний хөдөлгөөн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монгол консерватив нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын хүний төлөө нам, …

  • 30 July

    Нийт нутгийн 95 хувьд зуншлага сайн байна

    Долдугаар сар гарснаас хойш нийт нутгийн 60 орчим хувьд нь олон жилийн дунджаас ахиу хур тунадас унажээ. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 95 хувьд нь зуншлага сайн байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Харин үлдсэн таван хувь нь гандуу байна. Үүнд Баянхонгорын Богд, Шинэжинст, Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Сант, Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн сум багтжээ. Мөн Дундговийн Адаацаг, Баян-жаргалан, Өлзийт, Дорноговийн …

  • 30 July

    “Хэв Хашмал” ХХК-ийн байранд гал гарчээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Хэв Хашмал” ХХК-ийн байранд өчигдөр гал гарчээ.Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хэв Хашмал” ХХК-ийн 9х6 метрийн хэмжээтэй будгийн цех, тоног төхөөрөмж, 600 литр будаг шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 17:08 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн найман алба хаагч 17:14 цагт хүрэлцэн очиход …

  • 30 July

    “ГҮЙЕ, ТҮҮЕ” челленж эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотой “Цэвэр хот-Хоггүй аян” арга хэмжээг нутгийн захиргааны бүх байгууллагууд 14 хоног тутамд зохион байгуулж, ажиллах үүрэг даалгавар өгч, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас долдугаар сарын …