Monthly Archives: June 2019

June, 2019

  • 28 June

    Яармаг дахь хотын захиргааны шинэ цогцолборыг Шинжлэх ухаан, инноваци, технологийн төв болгох санал гаргалаа

    Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Улаанбаатар эдийн засгийн форум 2019” арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ барилгыг хүүхэд, залуусын танин мэдэхүй, оюуны чадавхийг хөгжүүлэх, инноваци, технологийн чиглэлээр ашиглах саналтай байгаагаа танилцууллаа. Улаанбаатар хотын суурин хүн амын 63.3 хувийг 35 хүртэлх насныхан эзэлж байгаа учраас хотын Захирагч “Хүн төвтэй хот” …

  • 28 June

    Биата Транкманн: Монгол Улсад төсөл хөтөлбөр тогтвортой хэрэгжсэнээр хөгжих болно

    Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан ажлууд болон нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэх зорилготой эдийн засгийн форум үргэлжилж байна. Төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа болон тогтвортой хөрөнгө оруулалтын талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкманн илтгэл тавилаа.  Тэрбээр …

  • 28 June

    Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа ДАШТ-ийг өнжинө

      Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг Жүдогийн холбооноос зарлалаа. Тус ДАШТ наймдугаар сарын 24-31-нд Японы нийслэл Токиод явагдах юм. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Д.Сумьяа өнжиж байна. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулья: Эрэгтэй 60 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин 66 кг: ОУХМ Ё.Басхүү 73 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр, Азийн …

  • 28 June

    Улаанбаатарт 43 орны хөгжлийн бэрхшээлтэй иргэд чуулна

    Ерөнхий сайдын ивээлд ХНХЯ-наас Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, номхон далайн бүсийн IV конгрессыг ирэх сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдөр /2019.6.28/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.  Тэрбээр, “Энэхүү конгресст оролцохоор 43 орны 600 орчим төлөөлөл бүртгүүлсэн. Үүнээс 400 гаруй нь дотоодын төлөөлөгч байна. Нийт оролцогчдын 40 гаруй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн …

  • 28 June

    Ж.Батзандан: Найман шүүгч түдгэлзүүлэх саналаа ҮАБЗ-д хүргүүлсэн

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2019.6.28/ мэдээлэл хийлээ. Тэрээр Монгол Улсны Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Тэдгээр шүүгчдийг авлигын гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл ирж буйг УИХ-ын гишүүн Ж.Батзандан цааш ярилаа. Тэрбээр, “Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-тэй холбогдоход дээрх 17 шүүгчийг гэм буруутайд тооцсоны дараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж чөлөөлнө гэсэн мэдээлэл өгсөн. Одоогоор тэдгээр 17 шүүгчийн зөвхөн …

  • 28 June

    Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана гэв

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Монголын уул уурхайн салбарын чадавхи дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд хамтран ажиллана. Cанамж бичгийн хүрээнд талууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль …

  • 28 June

    “Их-20” уулзалтаар хэлэлцэх асуудал дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна

    Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2019.06.28/ Японы Осака хотноо тэхэллээ. Учир нь ОХУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Владимир Путин, Сирил Рамафоса нарын хоёр талын уулзалт удааширсан байна. Хурал эхлэхээс өмнө уламжлалт ёсоор дэлхийн тэргүүлэгч 20 улсын төрийн тэргүүн нар гэрэл зургаа татуулжээ. Протокол ёсоор эхний эгнээний голд уулзалтыг зохион байгуулагч, Японы улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, түүний …

  • 28 June

    Хотын Захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц”-оо танилцууллаа

    “Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд эхэлсэн. Форумын үйл ажиллагаа яг одоо илтгэл хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Эхний илтгэлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц” сэдвээр хүргэлээ. Нийслэлийн Засаг дарга илтгэлдээ “Х.О.Т концепц” буюу хүн төвтэй, орчин төвтэй, төлөвлөлт төвтэй хот бодлогоо танилцуулсан юм. Хүн төвтэй хот бодлогын хүрээнд ёс зүй, үнэт зүйлтэй, …

  • 28 June

    Их эзэн Чингис хааны музей байгуулна

    Засгийн газрын хуралдаан өнөөдөр  болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хувиараа болон аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр бичил бизнес эрхлэгчдэд 20 хүртэл сая төгрөгийг 36 сарын хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэй олгох зорилтот төслийг нээлттэй, иргэдийн саналын оролцоотой сонгон шалгаруулах удирдамж батлан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхийг сайд С.Чинзоригт зөвшөөрөв. Зээл олгохдоо тухайн орон нутгийн онцлог, хэрэгцээг харгалзан үзэх юм байна. …

  • 28 June

    Т.Гантуяа: Лабораторио “Жишиг ажлын байр” болгохоор зорьж байна

    2018 оны сайн саналын системд 23 санал гаргаж, 19-ийг нь амжилттай хэрэгжүүлсэн Т.Гантуяа “100 манлайлагч”-ийн дөрөвт эрэмбэлэгджээ. Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн “Шинжээч” бүтээмж чанарын дугуйлангийн ахлагч тэрээр ажил мэргэжилдээ өсөж яваа чадварлаг бүсгүй. Түүнтэй цөөн хором ярилцаж, сэтгэгдлийг нь хуваалцлаа.   – Сайн саналын системийн эхний тавд эмэгтэй хүн багтсан нь үлгэр жишээ санагдлаа. Сэтгэгдлээсээ хуваалцана уу? – 2017 оны …

  • 28 June

    Замын-Үүд, Эрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна

    “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлээр 6.6 тэрбум төгрөг, 59 сая ам.долларын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийгээд байна. Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Замын-Үүд, …

  • 28 June

    Нисэх онгоцны шинэ буудлын төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлнэ

    “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв. Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы талаас “Консорциум SPV” буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК төслийг хэрэгжүүлэх юм. Концессын хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор  өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган …

  • 28 June

    Д.Өнөбат: Аливаа дэмжлэг, тусламж уурхайчдын гэр бүлд цаг хугацаандаа хүрдэг байх ёстой

    Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтэс ямар чиг үүрэгтэй ажиллаж байгааг тодруулахаар хэлтсийн дарга Д.Өнөбаттай ярилцлаа.  – Нийгмийн харилцааны хэлтсийг шинээр бий болгосон нь ямар давуу талтай вэ? – Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн, үйл ажиллагааны цар хүрээгээр хот дагуулсан аж ахуйн нэгжийн хэмжээнд өргөжин тэлсэн. Хариуцлагын асуудал нь цоо шинэ зүйл биш юм. Энэ оны тавдугаар …

  • 28 June

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сэтгүүлчидтэй зангиагүй уулзлаа

      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус үйлдвэрийн удирдлага,  орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчидтэй “Зангиагүй” уулзалт зохион байгуулдаг.  Улс болон орон нутгийн төсөвт жинтэй хувь нэмэр оруулж, Орхон аймгийн хөгжил дэвшилд том орон зай эзэлж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаа, амжилт бүтээл, цаашдын зорилтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд хүргэж, …

  • 28 June

    ЯЛТНААР ДҮҮРСЭН улс болох нь

    -Эрүүгийн хуулийн заалт шүүгч, прокурор, мөрдөгчийн ажлыг хэд дахин нэмж байна- Аливаа зүйл цаг хугацааны шалгуураар дэвшин дээшилж, урагшлан хөгжиж байдаг. Нийгмийн харилцааг зохицуулдаг хууль, журам ч улс орны хөгжлийг даган улам боловсронгуй болох ёстой. Гэвч 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй манай Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зарим заалт амьдралд нийцэхгүй байгааг хууль хэрэглэгч олон хүн шүүмжлэх …