Monthly Archives: May 2019

May, 2019

  • 31 May

    Тайваний “Тайжун хотын Да дун урлагийн үзэсгэлэн”-д Монголын найман бүтээл өрсөлдөж байна

    Монголын Урлагийн зөвлөл, Монголын Урчуудын Эвлэл, СУИС зэрэг байгууллагаас нийт долоон уран бүтээлч найман бүтээлээ “2019 оны Тайжун хотын Да дун урлагийн үзэсгэлэн”-д сойж, тосон будгийн зураг төрөлд Б.Баярт-Од, усан будгийн зураг төрөлд Ж.Мөнхжаргал, бар зургийн төрөлд З.Уянга, баримлын төрөлд Д.Батзориг, Д.Отгонбаяр, крафт урлалын төрөлд Д.Отгонбаяр, А.Чогдгаваа, С.Баярсайхан нарын уран бүтээлчийн бүтээл шалгарсан байна. Шалгаруулалтын эцсийн хариу 6-р сарын дундуур …

  • 31 May

    Ерөнхий сайд төрийн цэргийн байгууллагад ажиллагсдын гэр бүлд хүндэтгэл үзүүллээ

    Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ, Батлан хамгаалах яам хамтран өнөөдөр /2019.05.31/ Улаанбаатар хотноо төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үе үеийн алба хаагчид, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх “Монгол улсын төлөө зүтгэе” анхдугаар арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд оролцов. Тэрээр “Эх орноо хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах нэн хариуцлагатай албанд зүтгэж байгаа олон арван …

  • 31 May

    УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяр маргааш тохиож буйтай холбогдуулан УИХ ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс, Монгол Улсын Их Хурлын гишүүдээ төлөөлөн хүүхэд багачуудадаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.  Тэрбээр, “Бидний ирээдүй хойч үе болох хүүхэд багачуудынхаа эрхийг хангах, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, эрдэм чадалтай монгол хүнийг төлөвшүүлэх нь Монгол Улсын Их Хурлын онцгой анхааралд …

  • 31 May

    Сайд Л.Оюун-Эрдэнэ яам, агентлаг тус бүрийн хөгжлийн төсөөлөлтэй танилцаж байна

    Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь уулзалт өнөөдөр боллоо. Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд гишүүдээр нь Засгийн газрын яамдын ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл ажиллаж байгаа юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтус ажлын хэсэгт багтаж байгаа Засгийн газрын 13 …

  • 31 May

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” үүдээ нээлээ

    Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцсон юм. Энэхүү хөгжлийн төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын шийдэл, суурилуулсан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл …

  • 31 May

    “БИ НАР” гэр бүлийн уран сайхны кино орон даяар үнэ төлбөргүй гарна

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” гэр бүлийн бүрэн хэмжээний уран сайхны киног “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Юнивишн, Скаймедиа, Ддэш тв болон өргөн сувгийн кабелийн телевизүүдээр дамжуулан орон даяар үнэ төлбөргүй хүүхэд багачуудад бэлэг болгон хүргэхээр боллоо. Энэхүү киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж …

  • 31 May

    Танилц: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

      Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 18-наас зургадугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаануудын албан ёсны арга хэмжээ буюу Д.Сүхбаатарын талбайн хүүхдийн баярын нэгдсэн үйл …

  • 31 May

    Шүүх, прокурор, УИХ-ын дэргэдэх байгууллагын 3,400 албан тушаалтны ХОМ-ийг зарлалаа

    Авлигын эсрэг хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдний мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулах зохицуулалттай. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд Шүүх, Прокурор, УИХ-ын дэргэдэх байгууллагын нийт 3,400 мэдүүлэг гаргагчдын мэдүүлгийг өнөөдөр байршууллаа. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий нийт 40,000 орчим албан тушаалтны 2017, …

  • 31 May

    Энержи Ресурс компани зүрхний эмгэгтэй хүүхдүүдийн эмчилгээнд 920 сая төгрөг хандивлалаа

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зүрхний төрөлхийн өвчнөөр шаналж буй олон бяцхан үрс болон тэдний эцэг эхийг  бодитоор баярлуулах сайхан үйл явдал тохиолоо.  Энержи Ресурс компани Монголын Улаан загалмайн Нийгэмлэгтэй хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьрал бэлэглэх “Бяцхан зүрх” төслийг хэрэгжүүлэхээр болсноо олон нийтэд дуулгалаа. Төслийн хүрээнд эмчилгээний зардлаа өөрсдөө шийдэх боломжгүй 40 гаруй хүүхдийн эмчилгээний  зардлыг иж …

  • 31 May

    Х.Хатанбаатар хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд 30 сая төгрөг хандивлалаа

    Дуучин A Cool буюу Б.Анхбаяр “Итгэл хайранд” хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний аяныг санаачлан эхлүүлээд байгаа билээ. Түүнийг өвчиндөө шаналж буй бяцхан охинд туслахыг уриалж, лайв хийсний дараа “Монголын оюун ухааны академи”-ийн захирал, ой тогтоолтын мастер Х.Хатанбаатар 30 сая төгрөгийн хандивлалаа. Х.Хатанбаатар Фэйсбүүктээ “Энэ бичлэгийг хэдхэн цагийн өмнө үзсэн би хямарч, сүүлийн хэдэн сарын турш хөөцөлдөж байсан ажлаа орхихоор шийдэж, энэ …

  • 31 May

    СХД-ийн 158 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих газрын асуудлыг шийдэв

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Хотын захирагч С.Амарсайхан нар СХД-ийн 24 дүгээр хорооны 158 дүгээр цэцэрлэгийн дэргэдэх гэр цэцэрлэгийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Хотын Захирагч одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа гэр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаад гэр цэцэрлэг барьсан газар, зэргэлдээх 2-3 айлын газрыг зохих журмын дагуу авч, өргөтгөл барих газрын асуудлыг нь шийдвэрлэхээр боллоо. Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхжүүжилтээр 2014 онд …

  • 31 May

    “Хилчин хотхон”-ыг төвлөрсөн шугамд холбох ажлыг эхлүүлэхээр боллоо

    Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хилчин хотхон” нь төвийн дулаан хангамж, цэвэр бохир усны нэгдсэн шугамд холбогдоогүй, мөн хөрсний ус зайлуулах хоолой хийгдээгүй байгаа аж. Үүний улмаас 3500 гаруй оршин суугчийн эрх зөрчигдөж иржээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан өнөөдөр газар дээр нь очиж ажиллав. Хотын Захирагч С.Амарсайхан тус хорооны …

  • 31 May

    Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар болсон байна. Захирамжид зааснаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын …

  • 31 May

    УИХ-ын дарга Японы Парламентын танхимын дарга Т.Ошиматай санал солилцов

    Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сониноос Токио хотноо зохион байгуулж буй “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг энэ сарын 30-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима хүлээн авч уулзав. Уулзалт яриа найрсаг байдалд болж, энэ үеэр хоёр талын Парламент хоорондын харилцаа, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар харилцан …

  • 31 May

    Хүүхдийн баярыг АВТОМАШИНГҮЙ тэмдэглэх шийдвэр гарлаа

    Маргааш буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг автомашингүй өдөр болгох шийдвэр дөнгөж сая гарчээ. Хэдэн өдрийн өмнө Тээврийн цагдаагийн албаныхан Зургадугаар сарын 1-ний баярыг автомашингүй өдөр болгон тэмдэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлэх, эсвэл дугуй унах зэргээр жинхэнэ утгаар нь гэр бүлийн баяр болгож өнгөрүүлэхийг уриалсан юм. Тэгвэл уг саналыг Цагдаагийн ерөнхий газраас дэмжиж дээрх шийдвэрийг гаргасан байна.