Monthly Archives: April 2019

April, 2019

  • 30 April

    Тавдугаар сарын 9-нд Улаанбаатарт “Мөнхөд дурсагдах дайчид” парад болно

    Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод “Мөнхөд дурсагдах дайчид” (“Үхэшгүй мөнхийн хороо”) хүндэтгэлийн явган жагсаал 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 9:30 цагт болно. Явган жагсаал Офицеруудын ордны өмнөх “Монгол ард” эскадрилын хөшөөнөөс – Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явна. Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан …

  • 30 April

    Х.Болор-Эрдэнэ: Увс аймгийн Улаангом хотод инженерийн шугам сүлжээний зураг төслийг хийлгэсэн

    Сангийн яамны харьяа “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэтэй нийслэл болон аймаг орон нутагт хэрэгжүүлж байгаа төслийн талаар ярилцлаа. -“Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төсөл нь байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Одоогоор ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье? -Монгол Улсын Засгийн газрын 196 дугаар тогтоолоор хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот, аймаг, томоохон суурин газрын …

  • 30 April

    Жүжигчин М.Цэрэндолгор “Vogue”, “Thejerusalem post style” сэтгүүлийн нүүрийг чимжээ

    Жүжигчин, найруулагч Г.Ундармаагийн “Тютю” киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин  Цэдо буюу М.Цэрэндолгор сэтгэл татам бүсгүйд зүй ёсоор тооцогдоно. Тэрбээр мэргэжлийн жүжигчин бөгөөд ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, кино жүжигчин мэргэжлээр төгсчээ. Сүүлийн жилүүдэд жүжигчин гэхээсээ илүүтэй фото модель чиглэлээр ажиллах болсон юм. Тэгвэл энэ удаа  загварынхан дунд алдартай “Vogue” сэтгүүлийн зураг авалтад оролцжээ.   “Vogue”  сэтгүүлд зургаа авхуулахаас …

  • 30 April

    Бразилын загвар өмсөгч үдээсэндээ бүдэрч амиа алджээ

    Бразилын Сан Пауло хотын загварын долоо хоногийн үеэр 26 настай эрэгтэй загвар өмсөгч Тэйлс Соарес үдээсэндээ бүдэрч нүүрээрээ шалан дээр унан хүнд бэртэл авч, улмаар амиа алдсан хэрэг гарчээ. Тэйлс Соарес “Ocksa” брэндийн хувцсыг өмсөн алхаж байсан бөгөөд түүнийг бүдрэн унахад үзэгчид эхэндээ шоуны нэг хэсэг хэмээн бодсон аж. Загварын долоо хоногийг зохион байгуулагчид харамсалтайгаар амиа алдсан загвар өмсөгчийн ар гэрийнхэнд гүн …

  • 30 April

    Он гарсаар гал түймрийн улмаас 24 хүн амиа алджээ

    Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж буйгаар он гарсаар улсын хэмжээнд 1817 удаагийн ахуйн түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гал түймрийн улмаас 24 хүн нас барж, найман хүн түлэгдэж гэмтэн, 577 толгой мал хорогдож, 721 гэр, орон сууц шатжээ. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 459 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Түүнчлэн ахуйн гал түймрийг өнгөрсөн оны мөн …

  • 30 April

    “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч А.Болормаа анхны бие даасан тоглолтоо хийнэ

    Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин А.Болормаа  тавдугаар сарын 9-нд буюу Ялалтын баярын өдөр анхны бие даасан “Аз жаргал” нэртэй тайлан тоглолтоо хийхээр тун завгүй явна. Түүнийг “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч гэдгээр нь үзэгчид андахгүй сайн танина. А.Болормаагийн хувьд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист хүрч дуулахад, эх оронч дайчин цэрэг эрс дуунд минь ээжийгээ бодон уясч, …

  • 30 April

    Олон Улсын дүрслэх урлагийн наадамд зураач Ч.Болор гуравдугаар байр эзэлжээ 

    Канад Улсын Ванкувер хотноо 4 сарын 25 – 28 ны өдрүүдэд “Art Vancouver” Олон Улсын дүрслэх урлагийн наадам зохион байгуулагдлаа. Урлагаар нэгдэцгээе буюу “Uniting nations through art” уриатай тус арга хэмжээ нь тав дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд энэ удаад 20 гаруй орны 100 гаран уран бүтээлчид оролцжээ. Энэхүү Олон Улсын дүрслэх урлагийн “Art Vancouver 2019” /www.artvancouver.net/ үзэсгэлэнг Засгийн газрын …

  • 30 April

    Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчсон хэвээр байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ыг баталсан. Мөн 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуулиар “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийг хүчингүй болгож, Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны …

  • 30 April

    Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас МЭДЭГДЭЛ гаргалаа

    Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас явган хүний зам талбай хааж байрлуулсан, хөдөлгөөн хязгаарласан хаалт, шат, өргөтгөл зэрэг объектуудыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлыг иргэдээс ирүүлсэн саналын үндсэн дээр судалгааг хийж, он гарсаар эхний ээлжид 45 байршилд газар чөлөөлөөд байна. Ингэснээр явган зорчигч чөлөөтэй зорчих боломжийг бий болгож, иргэд олон нийт талархалтай хандаж байгаа юм. Гэтэл …

  • 30 April

    “Хуульчийн Про Боно-2019” өдөрлөг болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Хуульчийн Про Боно-2019” өдөрлөгийг ирэх сарын 1-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Монголын Нотариатчдын танхим, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, …

  • 30 April

    VIII Богд Жавзандамба хутагтын эдлэл хэрэглэлийг нийтэд дэлгэнэ

    ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт тус үзэсгэлэнг 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 11:40-д Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээх гэж байна. Наймдугаар …

  • 30 April

    “Баянзүрх” хайрханд нэг сая мод тарих төсөл танилцуулав

    Герман улсын Берлин хотын “Байгаль орчин, экологийн мэргэжлийн сургууль”-ийн багш, хөгжиж байгаа орнуудын мэргэжилтнүүдийг давтан сургах улсын байгууллагын зохион байгуулагч, баримтат кино багийн гишүүд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ-ын урилгаар Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ. Тус төрийн бус байгууллага нь “Таван тивийн хэлбэртэй мод тарья” төслийнхөө хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрших Баянзүрх хайрханд ногоон бүс байгуулахаар ажиллаж буй …

  • 30 April

    Өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны  Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏰10:30-17:30 цагт: 8, 12, 13-р хороо Жанжины 7, 10, 19-25, Чулуун овоо 1-5, Улаанхуарангийн 1-8-р гудамжууд, Алтан тэвш АОС-ууд, Техник форум, Монскан, МТ ШТС-98, Элмеко, Шим өгөөмөр, Миш Маш, Мобиком, Түмэн сант тэнгэр, Инкозон, Одод, Уянга, Сэрж интернэйшнл ХХК-ууд, Вэлл март худалдааны төв, Дүүргийн НҮГ, …

  • 30 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 26. Ангараг гараг.  Шувуун хушуут одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр. Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Уул Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 30 April

    Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …