Monthly Archives: April 2019

April, 2019

  • 30 April

    Хөрсний нуралт үүссэний улмаас зорчих хэсгийн нэг эгнээг хаажээ

    Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн урд замд хөрсний нуралт үүссэний улмаас зорчих хэсгийн нэг эгнээг хааж, засварын ажлыг явуулж эхэллээ. Мөн Тээврийн цагдаагийн албаны баруун урд уулзвараас баруун тийш Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг иргэдийн хүсэлтийн дагуу нээж, хэвийн ажиллагаанд оруулаад байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.  

  • 30 April

    Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний тайлан мэдээг сонсож, 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шинэчлэн баталсан асуудлаар ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэчилсэн төлөвлөгөөнд …

  • 30 April

    “Singapore school of Mongolia” сургуулийн хоолны газарт хийсэн шинжилгээний хариу гарчээ

    Энэ сарын эхээр SSM буюу “Singapore school of Mongolia” сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлого гарч, 30 гаруй хүнд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байна гэж ЭМЯ-наас мэдээлж байсан. Энэ дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Singapore school of Mongolia” /SSM/ сургууль болон хоолны газарт дүүрэг дэх …

  • 30 April

    АН-ын зөвлөл С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороонд санал хүргүүлжээ

    Өнгөрсөн долоо хоногт УИХ-д С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулсан.  УИХ дахь АН-ын Зөвлөл, Ардчилсан намаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн  дараах хэд хэдэн санал дүгнэлтийг Түр хороонд хүргүүлжээ. Үүнд: Ардчилсан нам С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудалтай эвлэрэхгүй бөгөөд уг эрүүдэн шүүсэн асуудлыг зохион байгуулсан, гардан гүйцэтгэсэн буруутай этгээдүүдийг хуулийн дагуу тогтоож, хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж …

  • 30 April

    ЕБС-ийн сурагчдын зуны амралт зургадугаар сарын 1-нд эхэлнэ

    Ерөнхий боловсролын сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн сурагчдын зуны амралт зургадугаар сарын 1-нд эхэлнэ. гуравдугаар улирын амралтаар нийслэлийн сургуулийн сурагчид нэг долоо хоног, аймаг, сумын сургуулийн сурагчид гурван долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 15-нд хичээллэж эхэлсэн. Нийслэл болон аймаг, сумын сургуулийн сурагчдын зуны амралт нэгэн зэрэг зуравдугаар сарын 1-нд эхлэх аж. Тодруулбал, улс даяар I-II ангийн сурагчид VI сарын 01-нээс …

  • 30 April

    Нийслэлийн сурагчид Олон улсын хүүхдийн арга хэмжээнд оролцов

    “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд олон улсын хүүхдийн арга хэмжээ энэ сарын 12-25-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ БНХАУ-д зохион байгуулагдлаа. Шанхай, Чунчин, Чэндү, Жухай хотуудад зохион байгуулагдсан уг арга хэмжээнд Хятад, ОХУ, Монгол, Камбож, Вьетнам, Лаос, Мьянмар, Тайланд, Казахстан, Пакистан зэрэг 10 улсын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 90 гаруй сурагч оролцов. БНХАУ-ын “Сайн үйлсийн нийгэмлэг”-ээс зохион байгуулж буй энэхүү …

  • 30 April

    Сүхбаатарын талбайн авто зогсоолын харуулын постыг буулгалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Шийдвэрийн дагуу нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай компанийн удирдлагуудад үйл ажиллагаагаа зогсоож, газрыг чөлөөлж өгөх хугацаатай шаардлага хүргүүлсэн юм. Гэвч заасан хугацаанд тус компанийнхан газраа чөлөөлөөгүй тул өчигдөр /2019.04.29/ …

  • 30 April

    Хаягдал аккумлятор дахин боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж байна

    МХЕГ-аас энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөө, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заламт гол”, “Хос даль”, “Болор Аграмба” компаниудад хяналт шалгалт хийж байна. Эдгээр компаниуд нь аюултай хог хаягдал болох автомашины аккумуляторыг дахин боловсруулж, хар тугалгыг ялган экспортонд гаргадаг. “Хос даль”, “Болор аграмба” компаниудын үйл ажиллагааг 2018 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас зогсоосон байна. “Заламт …

  • 30 April

    Зөвшөөрлийн тухай болон бусад хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг …

  • 30 April

    Иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүх үйлчилгээг үзүүлж байна

    Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгт ХНХЯ, ХХҮЕГ, НДЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий …

  • 30 April

    “Найрамдал” зуслангийн зуны ээлжийн хуваарь гарчээ

    Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 2019 оны зуны ээлжийн хуваарь батлагджээ. Зуны улирлын нэг, хоёрдугаар ээлжийн захиалгыг  тавдугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагаас  www.nairamdal.mn сайтаар авах юм байна.

  • 30 April

    “Үндэсний бичиг үсгийн баяр” Баасан гарагт эхэлнэ

    “Үндэсний бичиг үсгийн баяр” 2019 оны тавдугаар сарын 3-8-нд  болох бөгөөд нээлтийн арга хэмжээ нь гуравны 11:00 цагт  Монгол Улсын Үндэсний номын санд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхээр жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Үндэсний монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж …

  • 30 April

    Ирэх сарын 15-наас халаалт зогсоно

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК зуны урсгал засварын ажлыг тавдугаар сарын 15-наас хийж эхлэх юм байна. Засварын ажлын хуваарийг хийж байгаа бөгөөд орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагуудын халаалтыг тавдугаар сарын 15-наас албан ёсоор зогсоох аж. ААН байгууллагууд заасан хугацаанаас өмнө халаалтаа зогсоох бол хүсэлтээ гаргаж болох юм байна.  

  • 30 April

    Намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө

    Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам зэрэг долоон нам өнөөдөр /2019.04.30/ Сонгуулийн ерөнхий хороонд Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцохоо хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ. Сонгуулийн хуулийн дагуу намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Харин Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох боломжтой намуудад батламж гардууладаг бөгөөд …

  • 30 April

    “Дэлхийн бяцхан од”-оор тодорсон Г. Сарангоо эх орондоо ирлээ

    Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний тайзнаа Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулсан “Дэлхийн бяцхан од-“Little Star of the World” Г. Сарангоо өнөөдөр /2019.04.30/ эх орондоо ирлээ. Гүрж улсын Тбилиси хотноо дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон таван настай Гансүхийн Сарангоо охин “Best …