Yearly Archives: 2018

December, 2018

  • 29 December

    Хилийн боомтууд өнөөдөр амарна

    Монгол, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд өнөөдөр амарна. Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр буюу Шинэ жил тохиож байгаа тул ажиллахгүй.  Харин …

  • 29 December

    “Moon dance” хамтлаг бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер цол хүртэв

     Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын шагналт “Moon dance” хамтлаг энэ сарын 27-нд  олон улсын хэмжээний мастер цол хүртлээ. Тодруулбал, тус хамтлагийн гишүүдээс Спортын мастер 7, Олон улсын хэмжээний мастер цолыг 15 бүжигчин хүртсэн байна. Монголын бүжгийн спортын холбооноос энэхүү цолыг бүжгийн спортын ДАШТ-ний финалын шалгаруулалтад хоёр  болон түүнээс дээш шалгарсан хамтлагт олгодог байна. Дашрамд …

  • 29 December

    2019 оны нэгдүгээр сарын өрнийн зурхай

    ХОНИНЫ ОРД Энэ сарын эхээр таныг хувь заяаны эргэлт, хувийн амьдралын өөрчлөлт хүлээж байна. Ганц бие хүмүүс бүтэлгүй дурлалаас болж шанална. Настай хүмүүс даралт ихсэх зүрх судасны өвчлөл зэрэг эрсдлээс урьдчилан сэргийл. Аливаа худалдаа наймааны ажиллагааг аз туршсан, эрсдэлтэй ч гэсэн амжилттай явуулж чадна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж дархлааныхаа системийг сайжруул. Халдварт өвчин тусч магадгүй. Та ямар нэгэн томоохон зүйлс …

  • 29 December

    Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан болно

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2018.12.29/ “Буянт-Ухаа” спортын ордонд болох аж. Тус барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй 128 бөх зодоглохоор бүртгүүлжээ.

  • 29 December

    Салхитын мөнгөний ордод ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцаллаа

    Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар сайд, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгууллаа. Тус аймгийн Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа. Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт …

  • 29 December

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа жил бүрийн шинэ жилийн баяраар тусгайлан бэлтгэсэн мэндчилгээг олон нийтэд хүргэдэг байсан. Тэгвэл тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгсөн ч хуучин уламжлалынхаа дагуу шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ.  

  • 29 December

    Мэргэжлийн хяналтынхан баярын өдрүүдэд бэлэн байдалд ажиллана

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас арванхоёрдугаар сарын 29-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд байнгын бэлэн байдалд байж, хариуцлагатай жижүүр ажиллах аж. Иймд баярын өдрүүдэд иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Хаяг шошгын мэдээлэл бүрэн, хадгалах, хэрэглэх хугацаа дуусаагүй, хадгалалтын нөхцөл алдагдаагүй, уут савлагаа нь бүрэн бүтэн, чанар, аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох Хоол, хүнсээ аль болох тухай бүрт …

  • 29 December

    2018 оны шилдэг уран бүтээлчид өнөөдөр тодорно

    Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу 2018 оны шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авч дууссан байна.    Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг  үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилгоор шилдэг найруулагч, шилдэг зураач, шилдэг жүжигчин, шилдэг …

  • 29 December

    Шинэчилсэн хамгаалалттай 5000 төгрөгийн дэвсгэрт гүйлгээнд гарна

    Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох тал дээр анхааран ажиллаж байна. Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000-тын дэвсгэртүүд  байдаг …

  • 29 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 29. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 22. Санчир гараг. Тугчин одтой, гурван хөх мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. 17:35 цагт сар тал болно. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг …

  • 29 December

    Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм хүйтэн байна 

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. 2018 оны 12 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Алтайн нурууны өвөр хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 …

  • 28 December

    ГХ-ны сайд Д.Цогтбаатарт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол олгов

      Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дипломат цол олгох тухай” зарлиг гаргаж, Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж: Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрах Улсын Их Хурлын гишүүн, Гадаад …

  • 28 December

    Уртын дууч Д.Түвшинжаргалд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ

    Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, өнөөдөр Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар …

  • 28 December

    Аврагчдаас анхны гавьяат төрлөө

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа. Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.   Тэргүүн ахлагч Ж.Баяртогтох нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан  тав дах гавьяат  ажилтан буюу …

  • 28 December

    Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны урилгаар ӨМӨЗО-ы Утга Урлагийн Холбооны төлөөлөгчид айлчиллаа

    Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны урилгаар 2018 оны 12 дугаар сарын 19-өөс 2018 оны 12 дугаар сарын 26-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Утга Урлагийн Холбооны дэд тэргүүлэгч Бао Ин Шан тэргүүтэй 14 хүний баг бүрэлдэхүүн Монгол улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Өвөр Монголын Хөгжмийн Зохиолчдын Эвлэлийн дэд тэргүүлэгч, хөгжмийн зохиолч Ван Шиао Хун, Өвөр Монголын Үндэстний Урлаг Үндэсний Хүрээлэнгийн уран бүтээлийн …