Monthly Archives: November 2018

November, 2018

  • 30 November

    С.Жавхлан: Гуравдугаар ээлжийн хүмүүсийг хооллоод хэрэггүй байх

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн С.Жавхлан:Би маш олон удаа хэлсэн. Нохой хуцах чинээ тоогоогүй шүү. Үнэний галд та бүхэн шатаж байна. Ямар их гүжир гүтгэлэг болов оо. Би бие даагч хүн. Та нарын хэрүүл надад ямар хамаатай юм. Сонгогдох болохоороо үнэсэлдээд л, энд орж ирэхээрээ алалцаад л. Үнэхээр миний ойлгож байгаагаар гуравдугаар ээлж …

  • 30 November

    Фото: Монголын сүүлчийн их хатан” үзэсгэлэн дэлгэгдлээ

    Богд хааны ордон музейд  “Монголын сүүлчийн их хатан”  авран хамгаалах судалгааны тайлан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Соёл урлагийн газраас  2018 онд Шашин төрийг хослон өрнүүлэгч Улсын Эх дагина Дондогдулам хатны дурсгалт газрыг авран хамгаалах ажлыг зохион байгуулжээ. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс хийсэн малтлага судалгаагаар тоосго, цутгамал шавар бурхан, цутгамал шавар хүний толгой, цутгамал шавар бурханы хэлтэрхий зэрэг эд өлгийн зүйлсийг олж …

  • 30 November

    С.Амарсайхан:Франц улстай хамтран ажиллах эхлэл тавигдлаа

    Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр уулзаж, тэдэнд Нийслэлийн тухай ерөнхий мэдээллийг хүргэж, хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан Европын холбооны улсын төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсан, 2017 онд Европын Холбооны Улс олон Монгол Улсын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотойгоор …

  • 30 November

    Ц.Амарбаяр:Хосуудад үлгэр дуурайл болох үүднээс “Хос жаргал” дууг гэргийтэйгээ хамтран дуулсан 

    Олонд ноён Бондгор нэрээрээ танигдсан дуучин Ц.Амарбаяртай ярилцлаа. -Монгол Улсын Эх, үрсийн элч дуучин хэмээх цол хүртсэн. Үүнээс яриагаа эхэлье гэж бодлоо? -Хүүхдийн уран бүтээл мартагдаад, хүүхдийн дуу бараг устчихсан байх үед би хүүхдийн дуу анх дуулж гарч ирж байлаа. “Каралсон”, “Тавтай нойрсоорой” дуунууд маань хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлсөн. Хүүхдүүд хайрын дуу сонсдог байсан бол миний гаргасан хүүхдийн дууны цомгийг сонсдог …

  • 30 November

    Үндсэн хуулийн цэц УИХ-ын тогтоолыг хүчингүй болгов

    Үндсэн хуулийн цэцэд хандаж нэр бүхий иргэд Улсын Их Хурал нь 2018 оны 62 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлаж улмаар Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэн билээ. Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа …

  • 30 November

    Төв талбайн сүлд модны гэрлийг 12 дугаар сарын 14-ний өдөр асаана

    Нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг. Энэ жил уламжлал ёсоор төв талбайдаа сүлд модоо засч ирэх арванхоёрдугаар сарын 14-ний баасан гаригт гэрлийг нь асаахаар тогтсон байна. Мөн нийслэлчүүд шинэ оноо угтаж, хуучин оноо үдэхээр арванхоёрдугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайдаа цуглаж “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн зохион байгуулдаг билээ. Түүнчлэн дүүргүүд ч өөрийн харьяа нутаг дэвсгэртээ шинэ оныг …

  • 30 November

    У.Хүрэлсүх: Монголын баялгийг завшсан нөхөдтэй хатуу тэмцэнэ

    УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ“Би үндэснийхээ эв нэгдлийг илүүд үзнэ. Шударга ёсонд суурилсан эв нэгдэл хамгийн бөх бат байдаг. Би нэг жилийн өмнө Ерөнхий сайд болохдоо шударга ёсны төлөө ажиллахаа хэлсэн.Тэрнийхээ төлөө ажиллаж байна. Би Засгийн газрын …

  • 30 November

    Vogue сэтгүүл Б. Жаргалсайханы охин Ж.Мандхайг онцолжээ

    Дэлхийн алдартай “Vogue” сэтгүүл“Мандхай кашмер” брэндийг үүсгэн байгуулагч Ж.Мандхайг онцолжээ. “Мандхай кашмер” брэндийг үүсгэн байгуулагч Ж.Мандхай нь “Буян” компанийн үүсгэн байгуулагч, улс төрч Б.Жаргалсайханы охин юм. Тэрбээр Английн Лондон хотноо хувцас загварын чиглэлээр суралцаж төгсөж, 2014 онд Лондонд өөрийн нэрийн “Mandkhai cashmere” ноолууран хувцасны брэндийг үүсгэн байгуулжээ. Лондонд хувцас, загварын чиглэлээр суралцаж төгссөн тэрбээр давхар маркетингаар суралцаж, мөн нягтлан бодох …

  • 30 November

    ОХУ-ын Сахад зураач Д.Булгантуяа “Өвөл якутаас эхэлдэг ” үзэсгэлэнгээ нээлээ 

    Якутын Саха хотын “Ургэл” арт галерейд Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн зураач Д.Булгантуяагийн “Өвөл якутаас эхэлдэг” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 28-нд нээлтээ  хийлээ. Тус галерейд зураачийн 12 бүтээл, гар утасны тусламжтай AR технологийн гайхамшгаар  нэвтрэн хөдөлгөөн болон дуутай хосолсон технологийг ашигласан таван  бүтээл тус тус дэлгэжээ. Үзэсгэлэнд Д.Булгантуяа зураачийн бүтээлүүдээс гадна Монголын залуу уран бүтээлчдийн төлөөлөл “Арьсан урлалын холбоо”-ны тэргүүн, зураач П.Батжавын бүтээлүүдийг толилуулж …

  • 30 November

    ХДХВ/ДОХ-ын тохиолдол нэмэгджээ

    Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Know your status”буюу “Яг одоо шинжилгээнд..”гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ДЭМБ,  НЭМҮТ,  ХӨСҮТ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 2018 оны эхний 11 сарын 15-ны байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 267 тохиолдол бүртгэгджээ.  Харин 2018 онд  шинээр 16 …

  • 30 November

    Ж.Батзандан: Өнөөдөр 3 сая Монголчууд ялах уу 30 гэр бүл ялах уу харъя

    УИХ-ын нэгдсэн чуулган 73 гишүүний ирцтэйгээр Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж түр завсарлаад байна. Чуулганы хуралдаан үдээс хойш 15 цагт үргэлжилнэ хуралдана. Үдээс өмнөх чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “Энэ удаагийн Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг би зөвхөн нам хоорондын асуудал гэж харахгүй байгаа. Энэ бол үндэстний оршин тогтнохтой холбоотой асуудал болж тавигдаж байна гэж харж байна. …

  • 30 November

    Тархины судасны оношлогоо ба тархины хавдрыг гамма цацрагаар эмчлэх нь

    Одоогоос 70 жилийн тэртээ 1948 онд Шведийн мэдрэлийн мэс засалч Б.Л.Лекселл 1948 хүний гавлын ясыг нь нээхгүйгээр тархины гүнд байрлах хавдрыг эмчлэх аргыг нээжээ. Өдгөө энэхүү арга нь улам боловсронгуй болж дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын мэс заслын салварт нэвтэрч, тархины хавдрыг эмчлэх алтан стандарт эмчилгээ болжээ. 1968 онд Швед улсын Електа компани нь гамма цацаргаар эмчлэх аппаратын анхны загварыг (Leksell …

  • 30 November

    У.Хүрэлсүх: Цагаан суваргын орд ард түмний өмч,улс буцааж авна

    УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан дуусч үдээс хойш 15 цагаас хуралдахаар завсарлалаа. Чуулганы хуралдааны үеэр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Энэ ашиг сонирхлын зөрчилтэй сайд нараа чуулганы танхимаас гар гээд хэлчих зориг алга уу. Энэ 30 гэр бүл гэж яриад байгаа нь хэн бэ. Нэрсийг нь сонсмоор байна вэ” гэв. Харин Ерөнхий сайд …

  • 30 November

    С.Эрдэнэ дарга руу АН, МАН-гүй дайрахвий дээ

    Эрх баригчид өвөр хоорондоо хэмлэлдэж, улс орны эрх ашгийг умартан, орондоо хууль засах ч завгүй олзлолдон тэмцэлдэж байхад  Ардчилсан намынхан УИХ-ын дарга М.Энхболдын хөх нүүртэй, улаан хамгаалагч болж хөгөө чирэх  шиг л болж байна. Бүлгийнх нь зарим гишүүд бүлэглэлүүдтэй тэмцэж эхлээд, намаараа ч очих сонирхолгүй болж явах шиг.  МАН-ын рейтинг шалаар унаж байхад, АН-ын рейтинг ядаж шал арчдаг мод шиг …

  • 30 November

    Э.Бөхбат:Зам, тээврийн осолгүй амьдрах боломжтойг “Хичээх өдөр” харууллаа

    Нийслэлийн ИТХ, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба хамтран зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө “Хичээх өдөр” арга хэмжээг энэ сарын 29-нд зохион байгууллаа. Тус арга хэмжээний үр дүнгийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагвасүрэн, нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-ын дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ. Тээврийн …