Monthly Archives: September 2018

September, 2018

  • 28 September

    УИХ-ын намрын чуулган Даваа гарагт эхэлнэ

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган Даваа гарагт буюу аравдугаар сарын 1-нд эхлэх тов гарчээ. УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны есдүгээр сарын 21-ний өдөр захирамж гаргаж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон. Үүнд: 1/Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл; 2/Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл; 3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн …

  • 28 September

    “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын зэрэг гишүүд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд 2018 оны 2-р сард нэмэлт, өөрчлөлт оруулахад “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хууль дагаж өөрчлөгдсөн бөгөөд тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж …

  • 28 September

    “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай” хуулийн төслийг өргөн барилаа

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай” хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг …

  • 28 September

    Виктор Цойн паспортыг дуудлагаар худалдлаа

    ОХУ-ын алдарт дуучин Виктор Цойн паспортыг энэ сарын 26-нд Москвад дуудлагаар худалдлаа. Дуудлага  худалдаагаар Цойн паспортоос гадна түүний тэмдэглэлийн дэвтэр, “Хочу перемен” дууны гар бичмэлийг 9 сая рублиар  худалджээ. Цойн тэмдэглэлийн дэвтэр дээр  Борис Гребенщиков, Майк Науменко зэрэг Москва, Питерийн рок дуучдын утасны дугаар тэмдэглээстэй байлаа. Энэ дэвтэр 3 сая рублиэр зарагдсан байна.Харин “Хочу перемен” дууны гар бичмэл 3.6 сая …

  • 28 September

    Шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэсэн шийдвэр гаргажээ

    Удтал маргалдсан МҮБХ-ны холбооны маргаан нэг талдаа гарч байх шиг байна.

  • 28 September

    Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн боллоо

    Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Төрийн ордонд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнийг ЗГХЭГ-аас санаачилж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд яам, агентлаг, нийслэл, орон нутгийн засаг, захиргааны байгууллагын удирдах түвшний 800 гаруй төрийн албан хаагч оролцсон юм. Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн нь Төрийн албаны …

  • 28 September

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан эхэллээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XYIII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн “Улаанбаатар хотын авто замын хөдлөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулж байна. Мөн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний …

  • 28 September

    “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын наадам эхэллээ

    “Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн фестиваль УДЭТ-ын тайзнаа энэ сарын 26-нд Ч.Найдандоржийн бүтээл “Чөлөөт хос” жүжгээр нээлтээ хийлээ. Тус фестивальд Монгол, АНУ, Солонгос, Якут, Тува, Болгар улсын уран бүтээлчид өрсөлдөж байна. Тэдний моно жүжгийн тоглолт ирэх сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. Есдүгээр сарын 28-нд 11:00 цагт Тува “Инстадрама” /Улсын хүүхэлдэйн театрт/ Жүжигчин: Айзаана Чулбак-оол, Найруулагч: Сузаана Ооржак Есдүгээр сарын 29-нд …

  • 28 September

    Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь …

  • 28 September

    Кино урлагийн шилдгүүд өнөөдөр тодорно

    Монголын Үндэсний кино урлагийн акедемиас зохион байгуулдаг“Академи авардс-2018″ наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр “Зайсан Хилл” цогцолборт 7дахь жилдээ болж шилдгүүдээ тодруулна. “Академи авардс-2018″ кино наадам нь уран сайхны, богино хэмжээний, баримтат кино гэсэн нийт 18 номинацид шилдгүүдийг тодруулан Академийн дээд шагналыг гардуулдаг. Энэ жилийн наадмын хувьд дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээлүүд өрсөлдөн тус наадмын шилдгээр тодрох юм.  Энэ удаагийн “Академи авардс” кино наадамд нэр …

  • 28 September

    Ц.Цогзолмаа: Сайн багшаас сайн шавь төрнө

    БСШУСЯ, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Ахмад багш нарын холбоотой хамтран ахмад багш нарт хүндэтгэл үзүүлэх дурсамж, уулзалтыг Олон улсын багш нарын болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Төрийн ордонд зохион байгууллаа. Тав дахь жилдээ болсон уг арга хэмжээнд манай улсын аймаг, сум бүрээс төлөөлөн болон 1000 багш хүрэлцэн ирсэн бөгөөд дурсамж уулзалтын нээлтэнд …

  • 28 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

    Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  тус улсын Баку хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны талаар Ерөнхийлөгч нар санал солилцож, энэ сарын 11-13-нд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр уулзахдаа ярилцсан хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих асуудлаар …

  • 28 September

    “21-р зууны нүүдэлчин Монгол” гэрэл зурагт

    АНУ-ын гэрэл зурагчин Фредерик Лэгрэнж “21-р зууны нүүдэлчин Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргажээ. Түүний 2001 оноос хойш 17 жилийн турш Монголд 13 удаа ирж авсан гэрэл зургуудыг сонирхуулъя. “Монгол бол маш амар амгалан, анир чимээгүй байдал нь миний сэтгэлийг татсан. Яг л бясалгал шиг тийм л сайхан нам гүм. Америктай харьцуулбал Монголд энэ мэдрэмж бодит мэдрэгддэг” хэмээн Фредрик Лагранге ярьжээ.                

  • 28 September

    Д.Пүрэвдорж агсны нэрэмжит “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам болно

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн 85 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам ирэх аравдугаар сарын 15-нд болно. Үндэсний бахархал нэвт шингэсэн,тусгаар тогтнолын тухай бадрангуй шүлэг найргийн санг арвижуулахад дээрх наадмын зорилго оршино. Бүтээлийг ирэх аравдугаар сарын 10 хүртэл dp.san1933@gmail.com хаяг, МЗЭ-ийн байранд хүлээн авах аж. Наадамд оролцох шүлгийн …

  • 28 September

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 28-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, …