Monthly Archives: May 2018

May, 2018

  • 31 May

    Хүүхдийн баяр:Хүүхдүүддээ бэлэг сонгохдоо анхаарах зүйлс

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Монгол Улс 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Иймээс эцэг эхчүүдэд бэлэг сонгохдоо дараах зүйлийг анхаарна уу: – Боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн үзэж шалгах – Хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг шошгыг унших боломжгүй, эргэлзээтэй бүтээгдэхүүн сонгохгүй байх – Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй …

  • 31 May

    Хүүхдийн баяраар хаана юу болох вэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд 05 сарын 28-наас 06 сарын 02-ны хооронд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаануудын албан ёсны арга хэмжээ буюу Д.Сүхбаатарын талбайн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа 06 сарын …

  • 31 May

    Хамгаалах бүсний хэрэглээг хэвшүүлэх төсөл хэрэгжинэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам,  тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ төсөл нь нийслэл Улаанбаатар хотын ард иргэдийг халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа чухал санаачлага болж байна. Төслийн нээлтийн танилцуулгын талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, Нийгмийн бодлогын хэлтсийн хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн …

  • 31 May

    Ходоод цэвэрлэж, арьсыг өнгөлөг болгох өргөст хэмхний салатны жор

    Зуны улиралд ходоодоо цэвэрлэх, арьсаа чийгшүүлэхэд хамгийн тустай хүнсний нэг бол өргөст хэмх.Шинэхэн өргөст хэмхний салат хийх жорууд 1. Ногоон гоньдтой өргөст хэмхийн салат Орц:  Өргөст хэмх – 500гр Бөөрөнхий улаан сонгино – тал 2 амны халбага том ширхэгтэй давс /kosher salt/ 2 амны халбага элсэн чихэр 2 амны халбага улаан дарсны цуу 2 амны халбага цагаан цуу Аяганы тал …

  • 31 May

    Б.Өсөхбаяр: Шат ахих тусам би чадна гэх итгэл төрж байсан

    “The Voice of Mongolia” шоуны шилдэг дөрвөн оролцогчийн нэг Б.Өсөхбаярыг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа. -Юуны өмнө “The voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг болсонд баяр хүргэе. – Маш их баярлалаа. -Б.Өсөхбаярыг “Voice” шоуны оролцогч гэдгээр нь уншигчид сайн мэднэ. Харин манай уншигчид өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? -Намайг Батсайхны Өсөхбаяр гэдэг Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд суралцдаг. Ам бүл …

  • 31 May

    Барак Обамаг “энгийн хүн” гэдгийг гэрчлэх гэрэл зургууд

    АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн сонирхолтой зургуудаас хүргэж байна.Тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Сенатад Иллиной муж улсаас сонгогдон ажиллаж байсан бөгөөд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч юм.    

  • 31 May

    Маргааш 10,000 хүүхдэд сүү бэлэглэнэ

    Дэлхий дахинаа сүүний өдрийг 18 дахь жилдээ зургаадугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бид уг өдрийг “ЭХ ОРНЫ СҮҮ-ЭРҮҮЛ ХҮНС” гэсэн уриан дор хүүхэд – сүү – эрүүл мэнд гэсэн агуулгатайгаар тэмдэглэдэг. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зургаадугаар сарын 1-ний өдөр 10,000 хүүхдэд сүү бэлэглэх, Монгол Улсад Азийн сүүний холбооны хурлыг зохион байгуулах, фермийн үйл ажиллагааг танилцуулах, …

  • 31 May

    Д.Цогтбаатарыг АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалтад урив

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тавдугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Йип Вэй Кятыг хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар уулзалтын үеэр Монгол, Сингапурын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Сингапурын бизнес эрхлэгчдээс Монгол Улсад хийж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэв. …

  • 31 May

    “Улаанбаатар” брэнд худалдаанд гарна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Улаанбаатар” брэндийг үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлж байна. Аливаа хот өөрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон хөгжүүлж ирсэн түүх, туршлага бий. Тиймээс Монголын оёдлын салбарын мэргэжлийн холбоо, Аж үйлдвэрийн холбоод зэрэг байгууллагуудтай хамтран “Улаанбаатар” брэндийг тун удахгүй үйлдвэрлэж, худалдаанд гаргах гэж байна. Уг брэндийн онцлог нь нийслэл хотын брэнд болсон Улаанбаатар гэсэн бичиглэлийг бүтээгдэхүүндээ …

  • 31 May

    Нийтийн тээврийн “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг” чиглэлд өөрчлөлт оржээ

    Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Толгойтын авто замыг Орбитын авто замтай холбосонтой уялдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэж ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3 дугаар эмнэлэг” чиглэлийн замналд өөрчлөлт оруулан үйлчилгээг 2018 оны зургаадугаар сарын 4-ний өдрөөс эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчих юм. Үйлчилгээтэй холбоотой …

  • 31 May

    Г.Занданшатар: Төрийн алба сахилга хариуцлагатай, ёс зүйтэй болж байж бүтээмж нь дээшилнэ

    “Төрийн байгууллагын бүтээмж-чадавхийг бэхжүүлэх асуудал”  чуулган боллоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ. Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг бол засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэх. Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан. Гурван тулгуурын нэг тулгуур нь засаглалийн шинэчлэл юм гэдгийг тэрбээр онцоллоо. Засаглал хариуцлагагүй, бүтээмжгүй, шударга бус, тогтворгүй байгаа нь …

  • 31 May

    Ирэх сард зарим аймгуудад ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль болно

    Ирэх сарын 24-ний өдөр зарим аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийлээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Нөхөн сонгуулийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу жил бүрийн 6 дугаар сарын сүүлийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасан билээ. Хуульд заасан нөхцөл байдал үүссэн тухайлбал, Иргэдийн төлөөлөгчдийн …

  • 31 May

    НИТХ-ын ээлжит хуралдаан эхэллээ

    НИТХ-ын ээлжит хуралдаан 69 хувийн ирцтэйгээр  хуралдаж байна.Өнөөдрийн хуралдаанаар “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулга -хэлэлцүүлэг”, “Хүн амын ахуй үйлчилгээ-2020” дэд хөтөлбөр, нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. НИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдааны нээлтийн үеэр хэлэхдээ “2018 оны …

  • 31 May

    Дональд Трамп Ким Кардашяныг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ

    Америкийн реалити шоуны од Ким Кардашян Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трампад бараалхан хар тамхины хэргээр бүх насаар хоригдох ял авсан 63 настай Алис Мэри Жонсон эмэгтэйг өршөөлд хамруулах асуудлаар ярилцжээ. Энэ талаар Дональд Трамп твиттер хуудсандаа “Ким Кардашянтай уулзаж, шоронгийн шинэчлэл, ялын бодлогын талаар ярилцлаа” гэж бичжээ. Харин Ким Кардашян уулзалтын тухай твиттер хуудсандаа “Ерөнхийлөгч хар тамхины хэргээр бүх насаараа …

  • 31 May

    “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэ талаар  нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөв, Хоромхон хөлбөмбөгийн клубын дасгалжуулагч С.Пүрэвсүх нар мэдээлэл хийв. Дотоодын жуулчид шинэ газраар аялан зугаалж үзэсгэлэнт байгаль, ховор амьтдыг орчинд нь харж, цоо …