Monthly Archives: April 2018

April, 2018

  • 30 April

    “Ахлах тогоочийн заавраар” шоунд топ модель Д.Пүрэвсүрэн ялалт байгуулав /видео/

    NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёрдугаар цувралын хоёр дахь дугаарт Топ модель Д.Пүрэвсүрэн, Киви хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр нар оролцлоо. Хөх, улаан багийн оролцогч нар “Туулайн махаар бэлтгэсэн 3 багц сонгодог хоолны иж бүрдэл” хийж өрсөлдөж,  хөх багын оролцогч Топ модель Д.Пүрэвсүрэнгийн  баг  ялагчаар тодорсон юм. “Хоолны жор: Туулайн махаар бэлтгэсэн 3 багц сонгодог хоолны иж бүрдэл” Орц: Д/Д Түүхий эдийн нэрс Хэмжих нэгж Нэгжийн …

  • 30 April

    С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих уу

    Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрхзүйн баримт бичгүүдийг батлах үед эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн үзэж Сангийн сайд асан С.Баярцогт, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Н.Арвинсан, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сар шахам хугацааны өмнө баривчилсан. Улмаар тэднийг энэ сарын 04-ний өдөр 30 хоног баривчлах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан билээ. Тэгвэл тэднийг …

  • 30 April

    “… чацгатын хөндий манайха”

    УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Пүрэвийн Алтангэрэл хэсэг хүний хамтаар Дорнод аймагт зөвшөөрөлгүйгээр баригдсан “ноосны үйлдвэр”-тэй танилцчихаад буцаж явахад дараах явдал тохиолджээ. Дорнод аймгийн газар нутаг үндсэндээ Хятадын эзэмшил болчихсон бололтой. Хэнэг ч үгүй “манай газар” хэмээн хэлж байна. Яг нөгөө “маск” продакшны хошиг шог дээр гардаг шиг тун удахгүй “чацгатын хөндий манайха” …

  • 30 April

    Гёте сургуулийн асуудлыг шударгаар шүүж өгөхийг сурагчдын эцэг эхчүүд хүлээж байна

    Одоогоос 16 жилийн өмнө хоёр эмэгтэй хамтран бизнес эрхэлжээ. Ингэхдээ нэг нь гадаад улсад сургуульд сурч, боловсрол эзэмшсэн туршлага чадвар дээрээ суурилан оюуны хөрөнгө оруулалт хийж хувийн дунд сургууль байгуулж, нөгөө нь тус сургуулийн сурагчдын хичээлийн байрыг гаргаж тэд хамтран ажиллажээ. Ингэж л анх Гёте сургуулийг байгуулсан П.Хажидмаа 30, Ц.Оюун гэх хоёр эмэгтэй 2003 онд банкнаас 10 жилийн хугацаатай зээл …

  • 30 April

    НЭМҮТ-ийн даргаар Д.Нарантуяаг томилжээ 

    Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор Д.Нарантуяа, дэд захирлаар Д.Бат-Ундрах нарыг тус тус томилжээ. Анагаах ухааны доктор Д.Нарантуяа нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд зүрх судасны чиглэлээр мэргэшсэн зөвлөх эмч юм. Тэрээр 2001-2003 онд ‘Халдварт бус өвчин” Артерийн гипертензийн удирдамж, Цусны эргэлтийн өвчний оношлогоо, эмчилгээний талаар судалгаа Шинжлэх ухаан технологийн төсөл, 2005-2006 …

  • 30 April

    П.Шүүдэрцэцэг: Дурсамжийг бид өөрсдөө л бүтээхээс биш хэн нэгэн бидний дурсамжийг бүтээхгүй

    Жүжигчин П.Шүүдэрцэцэг, Э.Тодгэрэл нар амралтынхаа нэгэн өдрийг хэрхэн өнгөрүүлснээ цахим хуудаснаа хуваалцжээ. Энэ тухай жүжигчин П.Шүүдэрцэцэг  цахим  хуудаснаа”Амьдралын хором мөч агшин бүр хамгийн үнэ цэнэтэй. Бид ажил ажил гэж явсаар хэсэг хугацаа өнгөрөхөд хайртай дотны хүмүүстэйгээ хэр их цаг хугацаа зарцуулснаа эргээд нэг бодох тэр үед залуу нас нэгэнт холдсон байдаг. Уйлбал гомдлоо мартаж уйлж, инээвэл элгээ эвхэртлээ инээж, хорвоо ертөнц хаана хүрч дуусна. Тэр хүртэл аялж, …

  • 30 April

    Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелын айлчлал эхэллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелыг өнөөдөр (2018.04.30) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон …

  • 30 April

    Төрийн хайр хишгийг гэрт нь хүргэж байгаад иргэд баяртай байна

    Хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал зэрэг шаардлагатай төрийн үйлчилгээг авахад хүндрэл гардаг. Заавал хэн нэгний туслалцаа авч өөрийн биеэр очих, эсвэл үр хүүхэд, ах дүү, хамаатан садандаа итгэмжлэл олгох, зарим талаар итгэмжлэгчээр дамжуулсан төрийн үйлчилгээ, халамжийн мөнгө эзэндээ хүрэхгүй байх, дараалал, бухимдал үүсэх асуудал, бэрхшээл багагүй тулгардаг. Хөгжлийн …

  • 30 April

    С.Ганбаяр: Монголбанкинд хандаж, зээлийн мэдээллээ засуулах боломжтой

    Өнгөрсөн cap Монголбанкнаас тодорхой шаардлага хангасан 41 мянга гаруй иргэний чанаргүй зээлийн түүхийг эерэг болгох нэг удаагийн арга хэмжээг авсан. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй, үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй 41085 иргэний зээлийн түүхийг эерэг болгосон юм. Энэ талаар …

  • 30 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөд, Умард Солонгосын төрийн тэргүүн нарт захидал илгээлээ

    БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд илгээсэн Захидалд: Өмнөд, Умард Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Панмүнжөмд амжилттай болсонд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэ уулзалт нь Өмнөд, Умард Солонгос түүний дотор БНСУ-ын зоримог, шийдэмгий алхмын үр дүн юм. Энэхүү түүхэн уулзалтаар Солонгос хоорондын харилцааг сайжруулан хөгжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн …

  • 30 April

    Р.Жигжид, Д.Төмөртогоо нар Япон улсын Засгийн газрын одон хүртэнэ

    Япон улсын Засгийн газраас 2018 оны хаврын одон гардуулах Гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг  зарлав. Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж буйгаар Монгол улсаас Уул уурхайн сайд асан Р.Жигжид, Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч Д.Төмөртогоо нар одон хүртэх болжээ. Р.Жигжидийн олон жилийн турш Япон, Монголын харилцааг нягтруулан хөгжүүлэхэд оруулсан хичээл зүтгэлийг үнэлэн “Мандах нар” одонгийн “Алт, …

  • 30 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 10, 11-р хороо Цагдаагийн гудамжны 16, 31, 45, 46, Сангийн яамны 60 айлын байрууд, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн нэгдэл, Герентологийн үндэсний төв, 17, 186-р цэцэрлэгүүд, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн төр захиргааны …

  • 30 April

    Жинлүүрийн орд: Зөн билгээ хурцал

    ХОНЬ (3/21-4/19) Хэрэв гэрээ байгуул гэж дарамт үзүүлээгүй л бол гэрээ хийхгүй байхыг хичээ. Мөрөөдөл дурсамж тань холилдож, бодит байдлыг үнэлэх чадвар тань буурна. Хэн нэгний алдсан харуусал таныг удаан зовоож нойр ч хүргэхгүй шаналах бөгөөд энэ бүхнийг даван туулахын тулд эмчид очиж, бусдаас туслалцаа хүс. Сэтгэл зүйч дээр очсоноор хүний амьдралын жам ёсны талаарх ойлголт авч зовлон тань нимгэрэх …

  • 30 April

    Лус тахих, бороо хур оруулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 16. Сумъяа гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй, хар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр …

  • 30 April

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд …