Monthly Archives: February 2017

February, 2017

  • 27 February

    Ж.Эрдэнэбат:Ирж байгаа гал тахиа жил ивээлээ хайрласан сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна

    Эх орон, эх дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдран суугаа элэг нэгт монгол ахан дүүстээ сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Ирж байгаа гал тахиа жил улиран одож байгаа бичин жилийн адил ивээлээ хайрласан  сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна. Сар шинийн баяр бол өвөг дээдэс, ахас ихэсээ хүндэтгэх, нялхасаа баярлуулах, ураг төрлөөрөө, айл хотлоороо инээж хөхөрч, сайн сайхныг билэгдэн, …

  • 27 February

    Хотын удирдлагууд 9 дүүргийн ахмадуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ

    Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн шинийн нэгний өглөө Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд 9 дүүргийн ахмадуудын төлөөлийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн золголоо.Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Дашцэрэн, Монгол Улсын Гавьяат багш Ш.Зулхүү, УИХ-ын гишүүн асан,Монгол Улсын Гавьяат эмч Д.Мөнхөө, Хошууч генерал, Гавьяат хуульч Б.Пүрэв, Ардын эмч, хүний гавьяат эмч Д.Малчинхүү, …

  • 27 February

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гал тахиа жил Монгол түмэнд маань ээл ивээлээ улам их өгөх болтугай

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол түмнийхээ энэ сайхан өдрийн түмэн амгаланг айлтгая. Хуучин он маань шилжиж, шинэ жил гарч ирж байна. Гарч байгаа гал тахиа жил өвөрмөц, түмэн олонд маань буян хишгээ хайрласан жил гарч ирлээ. Жил …

  • 27 February

    Төрийн өндөрлөгүүд ахмад буурлуудтайгаа золголоо

    Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар ахмад настнуудын төлөөлөл болсон 9 өтгөс бууралтай Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн А танхимд алд цэнхэр хадаг дэлгэн золгож амар мэндийг нь айлтгалаа. Төрийн золголтод ахмад саальчин, Булган аймгийн Тэшиг сумын уугуул, …

  • 27 February

    Төрийн өндөрлөгүүд есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

    Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл билэгт өдөр төрийн өндөрлөгүүд Төрийн ордонд золголт хийж, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн ирж нум эвшээлгэх ёслол үйлдэв. Уг ёслолын дараа  УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар алд цэнхэр хадаг …

  • 27 February

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар Гандантэгчэнлин хийдэд очиж мандал өргөлөө

    Билгийн тооллын XYII жарны гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар Гандантэгчэнлин хийдэд очиж, Мэгжид Жанрайсэг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө. Төр, засгийн удирдлагууд …

  • 27 February

    Гал тахиа жилийн өнгө

    XVII-р жарны “Алтан унжлагат” Гал тахиа жилийн өнгө:”Шороон үхэр”-ийн тогойгоор ард иргэд болон улирлын эхлэлийг, эвэр чих сүүлээр салхи шуургыг, омгуугаар нь хур тунадас, дөрвөн шийрээр ургац тариа, биеийн өнгөөр ган зуд болохыг шинждэг ажгуу. Үхэр хариулаачаар нийт  хүн зон, ард иргэдийн санаа сэтгэл, мал сүрэг, жилийн өнгө төрхийг шинждэг байна. Үхэр хариулаач бага насны хүүхэд бол ард иргэдэд амгалантай, …

  • 27 February

    Б.Баатархүү:Цагаан сар бол эв нэгдлийн баяр

    Монголын цагаан сар намрын улиралд болдог байсан гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр энэ бүх асуултанд оносон тайлбар хэрэгтэй боллоо. Тиймээс Соёл Урлагийн Их сургуулийн Соёл, урлал судлалын хүрээлэнгийн захирал, доктор Б.Баатархүүтэй энэ сэдвээр ярилцлаа. -Цагаан сарыг Монгол түмний их баяр гэж нэрлэдэг. Гэвч яг хэдий үеэс эхэлж тэмдэглэж ирсэн талаар тодорхой мэдээ мэдээлэл алга. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? …

  • 27 February

    Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

    -Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой. -Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн гэгддэг. -Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй байхыг хичээ. -Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. …

  • 27 February

    УИХ-ын гишүүн, хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтын Сар шинийн мэндчилгээ

    Өндөр түүхээ өнөд мандуулж, өнөр Монголдоо мөнхөд жаргах хувь ерөөлтэй эрхэм түмэндээ билгийн тооллын сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Золгон ирж буй тахиа жил Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх өндөр үүрэг хариуцлага, их ажил, амжилтын жил байх болно. Хууль зүй, дотоод хэргийн салбар 2017 оныг “Иргэдэд …

  • 27 February

    89 удаагийн Оскар 2017 Улаан хивсний ёслол

    Жессика Бил Эмма Стоун Крисси Teigen Николь Карли Клосс Кристин Каваллари Тэрэджи P Henson Жулиана Ранчич Райан Сикрест Штайнфельд Холли Берри

  • 27 February

    Сар шинийн баяраар 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус үйлчилнэ

    XVII Тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28 болон 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тухайлбал Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн  тоог 10 орчим хувиар нэмэгдүүлнэ. Шинийн 1, …

  • 27 February

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн сар шинийн мэндчилгээ

    XVII жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн мэндийг ахмад буурлууд, ард түмэн болон эрүүл мэндийн салбарынхаа нийт ажилтан, албан хаагчдад өргөн дэвшүүлье. 2017 оныг эрүүл мэндийн салбарын хувьд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, иргэд маань аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх амьдралын зөв дадлыг хэвшүүлэх боломж бүрдээд байна. Угтан золгож буй Гал тахиа жилд эрүүл мэндийн салбарт маань илүү …