Monthly Archives: July 2016

July, 2016

  • 30 July

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үг

    Улсын Их Хурлын эрхэм дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Юуны өмнө манай  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шуурхай хэлэлцэн шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлье. Засгийн газар энэ мөчөөс эхлэн ард түмэндээ баттай үнэн, бодит тоо баримтыг хэлж, сонгогчдынхоо хүлээлгэсэн өндөр итгэлийг зүтгэлээр хариулж, улс орныхоо тогтвортой хөгжлийн төлөө чин шударгаар ажиллах болно. Засгийн газрын зүгээс иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн хүртээмжтэй …

  • 30 July

    Нийслэлийн онцгой комисс ирэх даваа гаригт хуралдана

    Улаанбаатар хотод  /7 дугаар сарын 28/ орсон түр зуурын, хүчтэй, аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр ялангуяа Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний зүүн …

  • 30 July

    Холбогдох албаныхан үерт автсан газруудын нөхцөл байдалтай танилцлаа

    Энэ сарын  28-ны  орой нийслэлийн зарим дүүрэгт богино хугацаанд орсон  хүчтэй аадар  борооны улмаас үерт автсан  газруудын  нөхцөл байдалтай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Онцгой комиссын гишүүн  Д.Оюунхорол, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, нийслэлийн Засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нар танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.  Эхний ээлжинд  усанд хамгийн их автсан Баянзүрх дүүргийн …

  • 30 July

    Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны удирдлагыг томилов

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, тус хорооны даргаар Содномдаржаагийн Даваасүрэнг нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцуулсан юм. Нэр дэвшигч С.Даваасүрэн нь 1995 онд МУИС-ийг төгсөж, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистр, Английн Манчестрийн их сургуульд мастер, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, АНУ, Англи, Югослав зэрэг улсад мэргэшил дээшлүүлжээ. …

  • 30 July

    Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томиллоо

    Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Очирхүүгийн Эрдэмбилэгийг томилуулах саналыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тухайгаа танилцуулав. Нэр дэвшигч О.Эрдэмбилэг нь 1994-1998 онд МУИС-ийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр төгсөж, 2000-2002 онд Австралийн Улсын их сургуульд хөгжлийн эдийн засгийн мастер хамгаалжээ. …

  • 30 July

    Шинэ арслан Р.Пүрэвдагвын цолны мялаалга ирэх сарын 11-нд болно

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангайн хүчтэнгүүд эр бяраараа илүүрхэн аварга, арслан харцага, начин төрсөн сайхан наадам болж өнгөрсөн билээ. Тэгвэл Арын сайхан хангай Архангай аймгаас төрсөн “Алтан дорнод Монгол” группийн бөх Монгол Улсын Арслан Р.Пүрэвдагва, Монгол Улсын начин М.Бат-Отгоннарын  шинэ цолны мялаалгын наадам наймдугаар сарын …

  • 30 July

    Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч А. Цогцэцэгийг 96.4 хувийн саналаар дэмжлээ

    Өчигдөрийн улсын их хурлын анхдугаар чуулганаар Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиудыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилуулах асуудлыг  хэлэлцсэн юм. Эрүүл мэндийн сайдад Аюушийн Цогцэцэгийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Нэр дэвшигч А.Цогцэцэг нь 1986 онд Анагаах ухааны дээд …

  • 30 July

    Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилж, шинэ Засгийн газрыг бүрдүүллээ

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 17 цаг 35 минутад 53.6 хувийн ирцтэй эхэлж, 7 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан байнгын хороод хуралдахаар болсон тул хуралдаан даргалагч нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан юм. Ингээд байнгын хороодын хуралдааны дараа 20 цаг 54 минутаас Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, эхлээд Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай …

  • 30 July

    Үс засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 26. Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, Гурван хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 30 July

    Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. …

  • 29 July

    Эрчим хүчний сайдад нэр дэвшигч П.Ганхүүг 100 хувь дэмжжээ

    МАН-ын бүлэг хуралдаж, Эрчим хүчний сайдад Т.Энхтайваныг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч Авлигатай тэмцэх газарт Т.Энхтайваныг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлэхээр болж, санал хүргүүлэхэд “Ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн учраас нэрийг нь эргүүлэн татсан. Улмаар Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Пүрэвжав овогтой Ганхүүг дэвшүүлснийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 100 дэмжсэн байна. П.Ганхүү нь дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, …

  • 29 July

    Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.6 дахь заалт, Монгол Улсын …

  • 29 July

    Дэд сайдад нэр дэвшигчид тодорч эхэллээ

    Сайд нарын томилгоо эцэслэх дөхөж байгаа энэ үед залгуулаад дэд сайдын томилгооны асуудал ид яригдаж байна. Тухайлбал БСШУ-ны дэд сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх асан Я.Төмөрбаатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Зам тээврийн хөгжлийн дэд сайдад шилэн гэгддэг Б.Цогтгэрэл, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал асан Б.Наранбат нарын нэрийг дэвшүүлсэн байна. Эндээс харахад МАН дэд сайдад туршлагатай, …