Monthly Archives: June 2016

June, 2016

  • 30 June

    Ховд гол үерийн аюултай түвшинд хүрчээ

    Манай орны ихэнх нутгаар уржигдараас усархаг бороо орсон. Үүний улмаас Ховд гол үерийн аюултай түвшин буюу 65 см-ээр даван үерлэжээ. Мөн Баянхонгорын Байдраг гол үерийн түвшинг 33, Завхан гол Говь-Алтай аймгийн нутгаар урсдаг хэсэгтээ 14, Өвөрхангайн Онги гол най, Хөвсгөлийн Үүр 22, Ховд аймгийн Булган, Долооннуур, тус бүр хоёр, Буянт найман см-ээр давсан байна. Энэ жил  манай орны бусад голын …

  • 30 June

    Улсын их хурал 13 эмэгтэй гишүүнтэй боллоо

    УИХ-ын 2016 оны сонгууль өчигдөр болж Монгол ардын нам 65 суудал, Ардчилсан нам есөн суудлыг, МАХН нэг суудал, бие дааж өрсөлдсөн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан нэг суудал авсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нийт 129 нь эмэгтэй нэр дэвшигч өрсөлдсөнөөс 13 нь ялалт байгуулж УИХ-ын гишүүний эрхээ авлаа. Үүнээс 12 эмэгтэй гишүүн нь Монгол ардын намын гишүүн бол Завхан аймгийн …

  • 30 June

    1739 сонгогчийн аюулгүй байдлыг ханган ажиллав

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамран орсон борооны улмаас гол мөрний усны түвшин эрс нэмэгдээд байна. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас өчигдөр болсон сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай техник хэрэгслийг …

  • 30 June

    Сонгуульдаа оролцоод буцаж яваад голын усанд осолджээ

    Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутагт тус сумын харъяат иргэн М /26 настай, эрэгтэй/, А /21 настай, эрэгтэй/ нар сонгууль өгөөд буцах замдаа тус багийн Цагдууртай голын усанд осолдсон тухай дуудлагаар /2016.06.29/ тус аймгийн Онцгой байдлын газар,  Булган сумын Гал унтраах, аврах 38 дугаар ангийн албан хаагчид орон нутгийн иргэд нийт  22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг …

  • 30 June

    Сонгуулийн өдрөөр 32 согтуу жолоочийг саатуулжээ

    УИХ-ын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн  сонгуулийн өдөр буюу өчигдөр бүх нийтээр архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан. Гэтэл  өчигдөр шөнийн байдлаар 32 согтуу жолооч саатуулагджээ. Харин хоёр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон гэх мэдээллийг Замын цагдаагийн газраас өглөө. Өчигдрийн байдлаар зам тээврийн 190 дуудлага бүртгэгджээ. Мөн өнөөдөр, маргааш ч гэсэн согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй юм.

  • 30 June

    Наадмын нээлт үзэх гадаад жуулчдын тоо 10 хувиар өсчээ

    Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний жуулчдад зориулсан тасалбарйн захиалгыг аялал жуулчлалын байгууллагаас авч дуусчээ. Нийслэлийн аялал жуулчлалын газраас тасалбарын хуваариалтыг хийхдээ аялал жуулчлалын байгууллагуудад өмнөх жил олгож байснаас бууруулахгүй байх зарчим баримталснаас гадна шинээр захиалга ирүүлсэн байгууллагуудын хувьд жуулчдын тооноос хамаарч 5-10 тасалбарыг тус бүр хуваарилсан байна. Ингэснээр өнгөрсөн жилийн захиалгаас 10 хувиар нэмэгджээ.

  • 30 June

    “Учиртай гурван толгой” дуурийн дүрүүдэд өнөөдөр сонгон шалгаруулалт хийнэ

    Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан гадаа задгай талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт эхэллээ. Сонгон шалгаруулалтад 23-40 насны, дуурийн мэргэжлийн дуучин, өмнө нь гол дүрд тоглож байсан туршлагатай байх шалгуур тавьж байгаа аж. Гол дүрийг бүтээх уран бүтээлчдийг энэ сарын 27-29-нд УДБЭТ-ын байранд бүртгэсэн бол өнөөдөр сонгон шалгаруулалт явах юм …

  • 30 June

    Чингисийн талбайн зүүн талын замын өнөөдрөөс эхэлж 7 сарын 3 хүртэл хаана

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр хамтран зохион байгуулж байгаа “Бэст оф Классикс” сонгодог үдшийн цэнгүүний тайз заслын ажлыг хийхтэй холбогдуулан  Чингисийн талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар буюу 2016 оны 06 дугаар сарын 30- наас 07 сарын 03 өдөр хүртэл хаах юм .

  • 30 June

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн задгай талбайд Бямба гаригт кино гарна

    Энэ Бямба гарагт үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн  задгай талбайд кино гаргахаар болжээ. Тодруулбал, тус хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайн ногоон зүлгэн дээр бидний сайн мэдэх хайр дурлалын шилдэг кино “Notebook” киног үзэх боломж олгож байгаа юм. Тэгвэл энэхүү боломжийг Movie lovers Mongolia-ийн залуус зохион байгуулж байна. Киног кинотеатрт биш задгай талбайд үзэхийг илүүд үздэг үзэгчдэд зориулсан энэ төсөл барууны оронд өргөн дэлгэрсэн байдаг. …

  • 30 June

    Ээлжит парламентын сонгуулийг дэлхий ингэж дүгнэлээ

    Монголчууд бид хууль тогтоох байгууллага дахь өөрийн төлөөллөө сонгох Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, сонголтоо хийлээ. Байгалийн асар их нөөц баялагтай, хоёр том гүрний дунд орших Ардчилсан Монгол Улсын парламентын сонгууль жилээс жилд дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ жилийн хувьд сонгуулийн явцыг гадаадын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид сурвалжилж буй бөгөөд АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, …

  • 30 June

    З.Ойдов: Одооны тамирчид 200 метр газар шогших, алхахын хооронд бэлтгэлээ хангадаг болж дээ

    Ганцхан сарын дараа хүн төрөлхтний спортын их наадам Олимп болох гэж байна.“Рио-2016” наадам хаалга тогшсон энэ өдрүүдэд Олимпийн торгон дэвжээнд эх орныхоо нэрийг гаргаж явсан манай ахмад үеийн тамирчин, Олимпийн мөнгөн медальт, Зууны манлай тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовтой дөрвөн жилийн өмнө хийсэн дурсамж ярилцлагыг хүргэж байна.  -Монголын анхны Олимпийн аварга Бээжинд бус, Монреальд төрөх байсан …

  • 30 June

    2016 оны УИХ-ын сонгуулийн дүн эцсийн байдлаар гарлаа

    Энэ удаагийн сонгуульд нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 72,1 хувь нь саналаа өгсөн тул Хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсныг СЕХ мэдээллээ. Өмнөх буюу 2012 оны сонгуулийн ирц 65,2 хувьтай байсан бөгөөд энэ удаагийн сонгууль өмнөх жилүүдээс ирц сайтай байгааг онцоллоо. Нийт аймгуудыг хамарсан сонгогчдын ирц 75,5 хувь байсан бол нийслэлд 68 хувьтай байлаа. Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн …

  • 30 June

    Монгол – Солонгосын бизнесийн хамтын ажиллагаа ирэх сарын 18 нд болно

    БНСУ-ын Гадаад Худалдаа, Хөрөнгө Оруулалтыг Дэмжигч Агентлаг, КОТРА корпорацийн Монгол улс дахь төлөөлөгчийн газраас танд дараах ажил хэрэгч уулзалтын саналыг дэвшүүлж байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази-Европын орнуудын дээд түвшний уулзалтын хүрээнд БНСУ-аас төр хувийн хэвшлийн худалдааны төлөөлөгчдийн бие бүрэлдэхүүн айлчилж байгаатай холбогдуулан “MONGOLIA – KOREA BUSINESS PARTNERSHIP” буюу Монгол Солонгосын бизнесийн хамтын ажиллагаа сэдэвт бизнес форум …

  • 30 June

    “Бэст оф классикс” сонгодог урлагийн үдэш Бямба гарагт Чингисийн талбайд болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг дээжлэн хүргэдэг  “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид 07 сарын 02- ны өдөр буюу бямба гарагт 21:00 цагаас Чингисийн талбайд тоглох гэж байна. Энэхүү цэнгүүнд Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Б.Шарав “Чингис …

  • 30 June

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны зургаадугаар сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, …