Monthly Archives: April 2016

April, 2016

  • 29 April

    Хэвлэлийнхэнд хуулиа дагаж мөрдөхийг шаардлаа

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-т Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ зарим нам эвсэл, иргэдээс хэвлэл мэдээллийн зарим байгууллага Сонгуулийн тухай хууль зөрчсөн, мэдээ мэдээлэл цацсан тухай гомдол хүлээн авчээ. Энэ гомдлын дагуу хэвлэл мэдээллийн байгууллага дунд ШӨХТГ-аас шалгалт хийхэд мэдээллийн зарим сайт улс төрийн нам, иргэдийн хурлын төлөөлөгчдийг эрэмбэлсэн хэд хэдэн материал нийтэлсэн нь тогтоогдсон хэмээн өнөөдөр /2016.04.29/ мэдээллээ. Иймээс …

  • 29 April

    Зарим намууд сонгуульд оролцохоо илэрхийлжээ

    Монгол Ардын намаас гадна Монгол консерватив нам /МКН/, Бүгд Найрамдах нам /БНН/ Улсын Их Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус уламжилсан байна. Эдгээр намын төлөөлөл сонгуульд оролцох хүсэлтээс гадна түүнд хавсаргасан баримт бичгүүдийг тус тус  хүлээлгэн өгөв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

  • 29 April

    Хувцсаа 00 цаастай угаасан бол цэвэрлэх арга

    Хувцасныхаа халаасанд хийсэн ариун цэврийн цаас, салфетикаа авалгүйгээр угаах явдал хүн бүрт тохиолддог. Хувцсанд яг л цавуу шиг наалдсан цаасыг арилгах гэдэг том асуудал. Юун түрүүнд том ширхэгтэй цаасуудыг түүж, харин жижгүүдийг нь сайтар сэгсэрч унагах арга байна. Хувцас нойтон байх тусмаа цаас амархан унадаг. Харин цаас наалдсан хувцас нэгэнт хатсан бол сэгсэрч, түүж, наалдуулж цэвэрлэхээс гадна гадны орнуудад ийм …

  • 29 April

    Ногоон цай холестеролын хэмжээг тогтмол барьдаг

    1. Хорт хавдарын эрсдэлийг бууруулна Хүний эсийг чимээгүйхэн бага багаар устгадаг хорт хавдруудаас өөрийгөө хамгаалах хамгийн энгийн, өдөр тутмын арга бол ногоон цай уух. Өдөрт 2 аяга ногоон цай уух нь уушигны хорт хавдараас 18 хувь сэргийлдэг. Ногоон цайнд агуулагддаг catechin хэмээх антиоксидантууд нь чөлөөт радикалуудын эсрэг тэмдэг. Чөлөөт радикал ихтэй байх тусам хүн цусны бөөгнөрөл, зүрх судасны өвчин, хавдар …

  • 29 April

    Нара- ийн үзэл бодлыг хэн 180 градус эргүүлчихэв ээ

    Дуучин Нараг их хуралд гарчихвал надаас долоон ихэр хүүхэд гарна гэдэг үг цаана чинь дэлгэрсан сурагтай шүү. Ямартай ч нэг хэсэг секс бэлэг тэмдэг нэр зүүж, нүцгэн шахуу зураг нь цахим ертөнцөөр тэнүүчилж эрчүүдийн харааг булаагаад амжсан дуучин бүсгүй нэг л өдөр дэгжин дэглэмтэй бүсгүй болон хувирсан. Цайны ганц гэдэг шиг өөрөө ч ганц ганган хослолтой гэдгээ цахим хуудсаараа зарлаж, …

  • 29 April

    13 сая төл хүлээн аваад байна

    Өнөөдрийн байдлаар оны эхний нийт эх малын 59.2 хувь буюу 14.1 сая эх мал төллөж 13.9 сая төл хүлээн аваад байгаа нь өмнөх долоо хоногоос 2.0 саяар нэмэгдлээ. Үүнээс 40.3 мянган ботго, 165.6 мянган унага, 432.0 мянган тугал, 7.3 сая хурга, 6.1 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.2 хувьтай байна. Нийт малын хорогдол 984.0 мянга болж өмнөх долоо хоногоос 53.0 мянгаар нэмэгдлээ. …

  • 29 April

    А.ЭНЭРЭЛ хүүд амьдрал хайрлацгаая

    А.Энэрэл хүү 2013 оны 6 сарын 16-нд төрсөн. Одоогоор Солонгос дахь ‘SOON CHUN HYANG UNIVERSITY HOSPITAL’ эмнэлэгт СУДАСНЫ ХОРТ ХАВДАР, ЯСНЫ ЦООРОЛ оноштойгоор химийн урт хугацааны эмчилгээг эхлүүлэн эмчлүүлж хүүгийн бие сайжирсаар байна. Хүүд эдгэрэхэд цаг хугацаа, эмчилгээний зардал нэн шаардлагатай байгаа тул ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР нийгмийн сайн сайхны төлөө ЗАЛУУЧУУД бид залуу гэр бүлдээ тусалж 1000₮ хандивын аянд нэгдэцгээе! …

  • 29 April

    “Биелэгдэшгүй төлөвлөгөө” өнөөдөр үзэгчдийн хүртээл болно

    Өнгөрсөн жилийн мөн өдийд “Хар сувдны нууц” киног нээж байсан уран бүтээлчид өнөөдөр хоёр дахь уран бүтээлээ нээхэд бэлэн болжээ. Тэд энэ удаад үзэгч түмэндээ“Биелэгдэшгүй төлөвлөгөө”инээдмийн уран сайхны киног хүргэж байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийх юм. Тус киног Уужим фильмд бүтээж, продессороор нь С.Насанжаргал, Ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаач Б.Гантулга, найруулагч Н. Батнасан, ерөнхий зураач А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн, зургийн …

  • 29 April

    “Барс-2” захын урдаас тэсрэх бөмбөг олдсоныг аюулгүй болголоо

    Албан байгууллагын хашаанд тэсрэх бөмбөг байна гэсэн иргэдийн өгсөн мэдээллийн дагуу дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг бүрэлдэхүүн ажилласан байна. Тодруулбал, тус дүүргийн  20 дугаар хороонд байрлах “Барс-2” худалдааны төвийн урд байрладаг “Монинжбар” компанийн хашаанаас тэсрэх бөмбөг олджээ. Албаны шуурхай ажилчид, тэсэрч дэлбэрэх бодисын хайгуулах, устгалын бүлэг очиж тэсрэх бөмбөгийг …

  • 29 April

    Дархлааг дэмжигч уламжлалт хүнсний бүтээгдэхүүн

    Монголчууд эрт дээр үеэс зун, намрын улиралд сүү цагаан идээг, өвлийн хахир хүйтний улиралд мах хэрэглэж ирсэн нь цаг агаарын нөхцөл, нутгийн онцлогт тохирсон зөв хооллолт байжээ. Сүү цагаан идээ нь шимт тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед хялбар шингэдэг, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ба аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай юм. Сүүлийн …

  • 29 April

    Б.Номинчимэд: Бид Чингис хааны зарчмуудын эсрэг явж байна

    Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдтэй ярилцлаа. -Мэргэжил нэгтэнтэйгээ ярилцах болсондоо баяртай байна. Таны улс төр нийгмийг шүүмжилсэн аливааг гэгээрүүлэх гэсэн нийтлэлүүд хүмүүст их хүрдэг. Энэ салбарт хэзээнээс зүтгэж, ямар өнгө аясаар мөр гаргаж явна вэ? -Би 1995 оноос хойш сэтгүүл зүйн салбарт ажиллаж байна. Энэ салбарт гүн орсон маань тухайн үед МСНЭ-ийн дарга байсан Цэрэндорж гэдэг хүнтэй холбоотой. Ахынхаа нөмөр нөөлөг дор …

  • 29 April

    Эклерт хордсон иргэдийн хохирлыг нь “Ньюсвийтфүүдс” компани барагдуулна

    Энэ сарын 21-25-ны өдрүүдэд Баян зүрх дүүргийн хүнсний дэлгүүрээр зарагдаж байгаа “Ньюсвийтфүүдс” ХХК болон “Русская кухня”-гийн үйлдвэрлсэн эклер идсэнээс үүдэлтэй хоолны хордлогот халдвар гарсан. Өнөөдрийн байдлаар 137 хүн хордлого авсан шинж тэмдэгтэй бүртгэгдэж 87 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хоёр хүний биеийн байдал хүнд, бусад нь хүндэвтэр байдалтай эмчлүүлж, харин дээрх иргэдээс 51 хүнийг харьяалах өрхийн эмчийн хяналтад оруулах, …

  • 29 April

    Цагдаагийн оролцоогүйгээр машин ачихыг хуулиар хориглов

    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан 17 асуудал хэлэлцэхээр товлосон ч мөн ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар хэлэлцэх асуудлаа бүгдийг нь хэлэлцэж амжсангүй. Үдээс өмнөх хуралдаан 09.00 цагт эхлэх байсан ч 10.50 цагийн үед эхэлж, улмаар УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлэн АНУ-ын иргэн, Монголд их хэмжээний хохирол учруулсан “Саусгоби Сэндс” компанийн …

  • 29 April

    Ц.Өлзийтогтох: Цэцэг өвчинтэй цөөн хонийг устгаснаар тархалтыг зогсоож чадахгүй

     Хорио цээртэй хонины цэ цэг өвчин өнгөрсөн оны нэгдүгээр сард анх манайд оношлогдож байсан. Улмаар Төв, Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгийн сумдад тархаж 1300 гаруй хонь устгалд оруулжээ. Одоогоор өвчний голомт дахь малыг вакцинжуулалтад хамруулж бай гаа аж. Өвчлөл болон вакцины хүртээмжийн талаар “Биокомбинат” ТӨААТҮГ-ын Ерөнхий технологич Ц.ӨЛ-ЗИЙ ТОГТОХТОЙ ярилцлаа. -Хонины цэцэг өвчний халдвар өнгөрсөн өвөл Төв аймгийн сумдад нэлээд газар …

  • 29 April

    Д.Дагвадорж хүндэт доктор болжээ

    Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Япон Улсын Нагоно мужийн Мацумото их сургуулийн хүндэт доктор болжээ. Тэрбээр сүүлийн үед ойр ойрхон Наран улсыг зориод байсан нь ийм учиртай байсан аж. Түүнчлэн их аварга Монголоосоо олон хүүхэд Японд сургахаар болсон байна. Тэдний нэг нь хэдхэн хоногийн өмнө “Буянт-Ухаа” спортын ордонд болсон “Рио-2016” олимпийн эрх …