Monthly Archives: March 2016

March, 2016

  • 31 March

    4 сая ам.долларын үнэтэй пүүзийг танилцууллаа

    АНУ-ын Нью-Йорк хотноо дэлхийн хамгийн өндөр үнэтэй пүүзийг олон нийтэд танилцуулсан байна. Энэхүү пүүз 4 сая ам.долларын үнэтэй бөгөөд уг пүүзийг Нью-Йорк хотод байрлах тансаг хувцас загварын Bicion бренд болон гутлын загвар зохион бүтээгч Дэн Гамаше нар хамтран бүтээсэн байна. Олон тооны үнэт чулуу шигтгэн бүтээсэн энэхүү пүүзийг 4 сая ам.долларын өртгөөр бүтээсэн бөгөөд тун удахгүй дуудлага худалдаанд оролцуулан зарах …

  • 31 March

    Увс аймгийн нутагт аргалийн тоо толгой нэмэгджээ

    2014 онд аргалийн тооллогыг Цагаан шувуут уулын дархан цаазат газар, Цагаан гол орчмын газар, Мандахын аараг, Хүрмийн нурууг хамруулж явуулсан бөгөөд тооллогын нийт дүнгээр 1541 аргаль бүртгэгдсэн байна. 2012 онд 1046 аргаль тоологдож байжээ

  • 31 March

    Өрхийн эмнэлэг улаанбурхан өвчнийг эрт илрүүлж чадаж байна уу?

    2011-2015 оны хооронд Монгол улсад Улаанбурхан өвчний тохиолдол нэг ч удаа бүртгэгдээгүй юм. Иймээс ч манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улаанбурхан өвчнийг бүрэн устгасан орон гэгдэж батламж авч байсан. Тэгвэл 2015 оны дунд үеэс улаанбурхан өвчний тохиолдол дахин илэрч өнөөдөр Эрүүл мэндийн салбарын хамгийн хүнд асуудлын нэг болоод байна. Хамгийн гол нь энэ өвчнийг эрт илрүүлж улмаар цаг алдалгүй …

  • 31 March

    Ц.Оюунбаатар ХУД-ийн Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

    Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээтэй танилцаж, эмч нарт шагнал гардуулан хүндэтгэл үзүүллээ. Нэгдсэн эмнэлгийн хувьд ханиад томуугийн дэгдэлттэй холбогдуулан хүүхдийн тасгийн ачаалал өндөр байгаа тул өндөржүүлсэн байдалд, орны хүрэлцээг нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж. Тус хамт олны дундаас “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр …

  • 31 March

    Ботаникийн цэцэрлэгээс хумсалсан 8 га газраа буцааж өгөхийг шаардав

    Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газраас хууль бусаар авч эмнэлэг барихаар болсон гэх асуудлыг тус дүүргийн иргэд болон “Чулуутын задгай” ТББ, “Монголын оюутан залуучуудын нэгдэл”-ийн төлөөлөл, өмгөөлөгч Ц.Монгол нар эсэргүүцэж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний гол зорилго бол эрх баригчид хууль хэрэгжүүлэхгүй байна, улсын өмч хөрөнгө байх газраас хууль бусаар хумсалж 8га газрыг нь худалдан …

  • 31 March

    Гэр бүлийн зохистой хооллолт

    Зохистой хоололт гэдэг нь… Зөв зохистой, чанартай сайн хооллох нь эрүүл амьдрахын бас нэг чухал үндэс. Эрүүл хооллох гэдэг нь олон төрлийн илчлэг сайтай хоол, хүнсний зүйлийг зохистой хэмжээгээр зөв тохируулан хэрэглэх явдал юм. Хоол идэх зуршлаа нэг өдөр өөрчлөх гэж бодсоны хэрэггүй. Аажмаар бага, багаар олон төрлийн хоолыг хэрэглэх дадал зуршилтай болох нь хялбар байдаг. Хоол хүнсээ тохируулж хэрэглэх …

  • 31 March

    “Хааны эрэлд” сургуулилтанд 47 орны цэрэг эрчүүд оролцоно

    Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран “Хааны Эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагыг Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулдаг билээ. “Хааны эрэлд” сургууль нь НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч улс орнуудын энхийг дэмжих чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцлэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь …

  • 31 March

    “UBS” телевизийн хөтлөгч Г.Оюунцэцэг жинхэнэ “Мөнхийн залуу” цолтон

    Хорвоогийн олон хүүхнүүд дундаас миний Монголын хүүхнүүд хөөрхөн байдаг юм гээд л харид суугаа Монгол эрчүүд дуу алддаг. Манай тайз, загварын, дуучин, яруу найрагч гээд сайхан хүүхнүүд зөндөө бий. Олонд танигдаагүй хүүхнүүд ч бий. Гоо сайхан будгийн хэрэглээ багатай, дэлхийн өндөр хөгжилтэй хүүхнүүдтэй харьцуулахад зардал багатай ч хөөрхөн байдаг элдэв нууц байдаг биз. Монголын хөөрхөн хүүхнүүдийн нэгэн төлөөлөл болсон хатагтай …

  • 31 March

    Эхнэрээ үнсдэг эрчүүд баяждаг

    Эрчүүд хайртай эмэгтэйгээ хэр их үнсэнэ, төдий чинээ их хөрөнгө чинээтэй болдог аж. Энэхүү хачирхалтай дүгнэлтийг Калифорнын их сургуулийн судлаачид гаргажээ. Эрдэмтдийн тэмдэглэснээр олонх эрчүүд үнсэлтийг сул доройн илэрхийлэл гэж үзэж, хайртай хүнээ үнсэхээс ичдэг гэнэ. Гэтэл олон нийтийн дунд хайртай бүсгүйгээ үнсэхээс ичдэггүй эрчүүд санхүүгийн амжилтанд түргэн хүрдэг байна. Эрдэмтэд эрчүүдээс хайртай бүсгүйгээ үнсэхээс ичдэг эсэхийг судалгаагаар асууж, хөрөнгө …

  • 31 March

    Нислэгийн ажиглалтын системтэй Ерөнхий сайдын ажлын алба танилцлаа

     Монгол Улс радарын тоног төхөөрөмжийг ашиглан нислэгийн хөдөлгөөн удирдлагыг явуулж эхэлснээр агаарын зайд нислэг үйлдэж буй хөлгүүдийн хоорондын зайчлал 150 км байсныг шат даратай бууруулж 30 км-ийн зайчлалд шилжүүлсэн. Харин одооноос радарын систем нь ADC-D системийг хамт ашигласнаар ажиглалтын удирдлагын зайчлал буурч, дэлхийн жишигт хүрлээ гэж Иргэний нисэхийн ерөнхий газрынхан тайлбарлаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр тус газарт …

  • 31 March

    Б.Гомбосүрэн: Бид зардлаа нөхөхийн тулд хандиваар ирсэн өвс, тэжээлийг зарсан

    Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” нэртэй тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьж, орлогоороо зудтай байгаа нутгийн малчдад өвс, тэжээл, нимнээ, бээлий, лаа, шүдэнз зэргийг авч хандивласан. Гэтэл дээрх зүйлсийг нь Увс аймгийн дарга нар малчдад зарж, ашиг харсан гэх мэдээ цацагдсаар байна. Бид Увс аймгийн Засаг даргын орлогч Б.Гомбосүрэнтэй утсаар холбогдож, дараах тодруулгыг авлаа. -Хоёр гавьяатын хандивын  …

  • 31 March

    Үндсэн ажлынхаа 90% -ийг үдээс өмнө амжуулах 10 нууц

    Амжилттай яваа хүмүүсийн ихэнх нь үдийн цайны цаг болохоос өмнө үндсэн ажлынхаа 90% -ийг хийж гүйцэтгэсэн байх үр дүнтэй аргуудыг өөртөө боловсруулан хэрэгжүүлсэн байдаг. Үүний тул заавал үүр цайхаас өмнө сэрж, өглөөний турш оффистоо түгжигдэн суух шаардлагагүй. Ажил үүргээ үр дүнтэй, оновчтой байдлаар илүү богино хугацаанд амжуулах энгийн аргуудаас хуваалцаж байна. 1. Бичгийн ажлаа өглөөний цагаар хийж хэвших Бичсэнээр тархи …

  • 31 March

    Ч.Номин ASHTON KUTCHER-тай эн зэрэгцлээ

    Хийж бүтээснээ үнэлүүлнэ гэдэг энэ л байх. Ч.Номин анх “Гацуурт”-ын Л.Чинбатын охин гэх тодотголтой байсан бол одоо “Монгол” HD телевизийн захирал, телевизын салбарын “төмөр хатагтай” нарын нэг болсон. Тэрээр ДЭЗЧ-д Ази номхон далайн бүсээс сонгогдсон шилдэг 15 залуугийн нэг болсон. Чуулганыг зохион байгуулагчид түүнийг Монголын телевизийн салбарт өөрчлөлт авчирсан гэж тодорхойлсон байна. Дэлхийн залуу манлайлагчаар тодорно гэдэг хүн бүрт тохиолдох …

  • 31 March

    Ходоодны шархыг анагаахад тустай ардын уламжлалт аргууд

    Хоолны хордлогоор байнга өвддөг, ходоодны өнгөр нь алга болж, үрэвсэлтэй болсон хүн хятад шинэ байцааг сүүдэр газар хатааж нүдээд аяга буцалсан усанд цайны халбагаар нэг хийж таглан, 5 минут хандлаад өлөн элгэн дээрээ ууна. Өдөрт 3 удаа хоол идэхээс өмнө уувал үр дүнтэй. Ходоод муутай хүн өглөө өлөн элгээрээ 1-2 түүхий өндөг уух хэрэгтэй. Гэхдээ өндгийг орой сайтар угаагаад хөргөлгүй …

  • 31 March

    Архангай аймгийн “Математик” дэд хөтөлбөр сурагчдын боловсролд эергээр нөлөөлж байна

    “Мэргэжлийн хүний удирдлагад ажиллах сайхан шүү” гэдэг үг зарим төрийн албан хаагчдын амнаас гардагсан. Тэгвэл мэргэжлийн хүн орон нутагт ажиллаж, аймаг, сумдаа удирдахад ч мөн л эерэг үр дүн гарсан байх юм. Тодруулбал, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ багш мэргэжилтэй хүн. Тиймээс ч өөрийнхөө мэргэжлийн дагуу аймгийнхаа сурагчдын нэгдсэн дүнг мэдэгдэхүйцээр дээшлүүлж, мэдлэг боловсролд нь анхаарч чадсан байна. Архангай аймгийн хувьд …