Monthly Archives: February 2016

February, 2016

  • 29 February

    Зика вирусын дэгдэлт намдахгүй бол Олимп болохгүй

    Хүний эрүүл мэндэд, тэр дундаа нялх хүүхдэд онцгой аюултай зика вирус хүндэрвэл олимпийн наадмыг хойшлуулна. Тус вирус нь европын олон орноор тархах магадлалтайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллэв. Анх энэ халдварт вирус Бразилид тавдугаар сард илэрснээс хойш Панам, Парагвай, Мексик, Венесуэл, Гватемала, Сальвадор, Суринам, Колумбид илрээд байна. Хэрэв энэ эрчээрээ Зика-гийн дэгдэлт буурахгүй бол Олимп, болон бусад олон нийтийн арга …

  • 29 February

    Архивын ерөнхий газар шинэ байрандаа орлоо

    Архивын ерөнхий газар маргаашнаас ажиллаж эхэлнэ. Тус газар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу “Буянт-Ухаа 2” хорооллын баруун талд шинэ байранд нүүж очсон юм. Өмнө нь Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтуудын төвүүд тусдаа байранд үйлчилгээ үзүүлж байсан. Харин маргаашнаас эхлэн архивын стандарт нийцсэн шинэ цогцолбороос үйлчилгээгээ хүргэх юм байна. Үндэсний төв архив л …

  • 29 February

    Далайн түвшин энэ эрчээрээ нэмэгдвэл эдийн засагт учрах хохирол өсөн нэмэгдэнэ

    Далайн түвшин нэмэгдэж байгаатай холбоотой эдийн засагт учрах хор хохирол жил ирэх бүр өсөн нэмэгдэх төлөвтэй байгааг эрдэмтэд анхааруулж байна. Цаашид далайн эргийн бүс нутгуудыг хар шуурга, бусад гамшигт үзэгдэл дайрах давтамж олшрох төлөвтэй байгаа юм. Үүнээс үүдэн эргийн бүс нутгаарх хот тосгоны барилга байшин, дэд бүтцийг хамгаалах, засварлах ажилд илүү их хөрөнгө мөнгө төсөвлөх хэрэгтэй болно гэж Уур амьсгалын …

  • 29 February

    Нараг гурван ч нам элсүүлэх санал тавьжээ

    Сүүлийн үед гарч буй томоохон сесаациудын нэг нь дуучин Нара улс төрд хүч үзэхээр шийдсэн тухай байв. Тэрбээр миний энэ шийдвэр өглөө бодоод орой гаргачихсан зүйл огт биш. Намайг улс төрд орно гэж шийдэхэд хүргэсэн хамгийн том зүйл бол ард иргэдийн хүнд хэцүү амьдрал юм. Надад хамгийн багадаа өдөрт тусламж гуйж  арваад хүн ханддаг. Хүүхэд минь өвдчихлөө, ээж маань ингэчихлээ, би хүүхдээ …

  • 29 February

    “FIFA” -гийн шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо

    Европын хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Цюрих хотноо болсон FIFA-гийн ерөнхийлөгчийг сонгох зөвлөлийн хоёр дахь санал хураалтаар UEFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино ялсан. Уг сонгуульд 115 орны төлөөлөл дэмжжээ. Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Салман 88 саналаар хоёрдугаар байрт орсон юм. Иорданы ханхүү Али Бин Аль-Хусейн дөрвөн …

  • 29 February

    Уxаантай иргэдээсээ төр нь үxтлээ айдаг юм

    Намайг xүмүүс эx орондоо ирээд улс төрд ор, 2016 оны сонгуульд нэр дэвш гээд л улс төрийн нам мамаас санал ирж байсан л юм. Би бусад xүмүүс шиг, “Би дэлxийн топ сургууль төгсөөд, олон зуун мянган долларын цалинтай ажлаа xаяад эx орноо xөгжүүлэxээр ирлээ” гээд л xудлаа бураад, бааxан эдийн засаг, улс төрийн онол яриад л олон xүнд өөрийгөө нээx …

  • 29 February

    Энэ жилийн наадмаар 10-14 хоног амраахаар төлөвлөж байна

    -100 жилд ганц тохиох АСЕМ-ын уулзалтаар эрх баригчид нийслэлчүүдээсээ ичив үү- Энэ жилийн долдугаар сарыг ажил гэхээсээ илүү амралт, аялал зугаалгаар дүүрэн үдэх нь. Учир нь бүх нийтээр амардаг наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11, 12, 13 ажлын өдөр таарч байгаа. Залгуулаад долдугаар сарын 14-нд АСЕМ /Ази-Европын уулзалт/-ын зочид Монголд бууна. Үүнтэй холбогдуулан наадмын дараачаас 7 хоног үргэлжлүүлэн амраахаар төлөвлөж …

  • 29 February

    Татварын буцаан олголтыг өгөх захирамж гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга “Татварын буцаан олголтын тухай” А/155 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар хуулийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг шалган, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг баталгаажуулан ирүүлэхийг нийслэлийн Татварын газарт даалгасан байна. Түүнчлэн нийслэлийн 2016 оны төсөвт тусгагдсан, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод олгохоор батлагдсан 26.500.000.000 …

  • 29 February

    “ММС” хувьцаа уналттай байна

    Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хувьцааны ханш олон улсын бирж дээр ямар байгааг сонирхуулъя. Нэг хэсэг олон улсын зах зээлд арилжаалж бу Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцаа унасан. Харин өнгөрсөн оноос эргэж сэргэсэн нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг байгуулсантай холбоотой гэж шинжээчид дүгнэдэг. “Khan Resources Inc” хувьцаа арван хувиар өсчээ. Харин Mongoian Mining Corporation-ийн …

  • 29 February

    Дүнжингаравт гурав дахиа түрүүлж буй Монгол хээр

    Дүнжингаравын хурд 2016 уралдаан болно болохгүй гэсээр нэлээд хэл ам дагуулаад байсан билээ. Тэгвэл Дүнжингарав хурд-2016 азарганы уралдаан болж өнгөрлөө. Уралдаанд Баттулгын Сүхбаатарын сойсон Монгол хээр, дүү хээр азаргануд гарсан цагаас хөтөлсөөр түрүү аман хүзүүнд хурдлан орж ирсэн байна. Харин Шаравжамцын Бадамжунайн халзан азарга хүүхдээ унагасан бол Ц.Октъябарийн хүрэн, Баянхонгорын Алтангэрэлийн Батбаатарын бор, Дорнодын З.Хилийнхүүгийн загалт хул, Булганы Хангалын Энхбатын хул …

  • 29 February

    Монгол, БНХАУ-ын усны салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Усны нөөцийн яамны сайд Чен Лейтэй уулзаж хоёр орны усны салбарын өнөөгийн болон ирээдүй хэтийн төлөвийн талаар санал солилцлоо. Монгол Улс, БНХАУ нь усны нөөцийг хамгаалах салбарт олон жилийн хамтын ажиллагаатай. Үүний тод илрэл бол 1994 онд манай хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Хилийн усыг хамгаалах, ашиглах” тухай хэлэлцээрийг …

  • 29 February

    Ц.Алдармаа ”Ядуугийн зовлон 2”-т дүр бүтээжээ

    Найруулагч Ц.Хүсэлбаатарын “Ядуугийн зовлон” кино 2000 оны эхээр дэлгэцнээ гарч тухайн үедээ үзэгчдийг байлдан дагуулж байсан билээ. Монгол орчин цагийн хамгийн анхны аймшгийн кино гэгдэх уг бүтээлийн хоёрдугаар анги тун удахгүй дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Киноны найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажиллаж байгаа бөгөөд киноны гол дүрд жүжигчин Д.Хүрэлхүү, Ц.Цэрэнболд, А.Адилцэцэг, Ц.Алдармаа нар тогложээ. Нэг хэсэг уран бүтээлээс хөндийрөөд байсан Шинэ үе продакшны …

  • 29 February

    Н.Батцэрэг БНХАУ-ын байгаль орчныг хамгаалах яамны сайд Чэнь Зининтэй хамтран ажиллахаар тохиролцлоо

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийн БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамны сайд Чен Зениний урилгаар хийж байгаа албан ёсны айлчлал Бээжин хотноо эхэллээ. Тус улсын Байгаль орчныг хамгаалах яамны сайд Чэнь Зининтэй хийсэн уулзалтаар Н.Батцэрэг сайд хоёр яамны бодлогын зөвлөлдөх анхны уулзалтыг энэ ондоо багтаан Бээжин хотноо зохион байгуулах саналыг тавилаа. Хоёр талын экспертүүд уулзалтаас өмнө хамтран ажиллах чиглэл болон төсөл арга хэмжээний …

  • 29 February

    Өнөөдөр эмэгтэйчүүд гэрлэх санал тавьдаг уламжлалтай

    Өндөр жилтэй холбоотой нэгэн өвөрмөц уламжлалын дагуу хоёрдугаар сарын 29-ний энэ өдөр эмэгтэй хүн хайртай хүндээ албан ёсоор гэрлэх санал тавих эрхтэй болдог гэнэ. Иймээс эрэгтэй хүний хувьд хүртэл хүндхэн давааны нэг болсон гэрлэх саналыг тавихад туршлага хомстой бүсгүйчүүдэд зориулж, АНУ-ын мэргэжлийн агентлагууд туслалцаа үзүүлж эхэлжээ. Америкт нэг жилд л гэхэд 2.5 сая хурим болдгоос гадна гэрлэх санал тавих ажилд …

  • 29 February

    Эмэгтэй жүдочид багаараа хоёрт орлоо

    Польшийн нийслэл Варшав хотноо жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр манай бүсгүйчүүдээс А.Цолмон, Б.Мөнгөнчимэг нар алт, М.Бундмаа, Ц.Цэрэннадмид нар хүрэл медаль хүртсэнээр манай баг тамирчид багийн дүнгээр тэргүүлж эхэлсэн. Тэгвэл өчигдөр тус тэмцээнд 70 кг-д зодоглосон “Женко” клубын тамирчин ОУХМ Ц.Наранжаргал шөвгөрсөн. Тэрбээр Герман, Казахстан, ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж, аваргын төлөө өрсөлдөөнд ялагсан юм. Ингэснээр тус тэмцээнд манай эмэгтэй баг хоёр алт, нэг мөнгө, …