Monthly Archives: January 2016

January, 2016

  • 30 January

    Энэ онд Зика вмрусаар 4 сая хүн өвчилж болзошгүй

    Карибын сав газар болон Латин Америкийн орнуудад, ялангуяа Бразилд шинээр мэндэлж байгаа хүүхдүүдийн эхийн хэвлийд байхаас нь ноцтой согогтой болгож байгаа Зика вирусын эсрэг тэмцэх яаралтай арга хэмжээ боловсруулахаар ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр Женевт ээлжит бусаар хуралджээ. Зика халуун ханиадны тахал дэгдэх аюул бий гэсэн америкийн эрдэмтдийн сэрэмжлүүлгийн дараа ийм хуралдаан хийх шийдвэр гарсан байна. Шумуулаар халддаг Микроцефали буюу эхийн …

  • 30 January

    Г.Шийлэгдамба ил захидал бичжээ

    Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба их хэмжээний авилга байсан байж болзошгүй гэх хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Тэрээр өчигдөр олон нийтэд хандан ил захидал бичсэн байна. Түүний захиа “500 сая төгрөгийн авлигын мөнгөтэйгээ хамт ажлын өрөөнөөсөө гардуулсан” гэх хэргийн учрыг төдийгүй, тухайн тэр мөнгийг авах байсан “цаад эзэн” хэн байсан тухай бичжээ. Ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Олон нийтэд …

  • 30 January

    ЦАГДААГИЙНХАН ДҮҮГ МААНЬ ЗОДСОН БИЧЛЭГИЙГ БИДНЭЭС НУУГААД БАЙНА

    Өвөрхангай аймагт ерөнхий боловсролын сургуулийн сурагч бусдад зодуулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Аравдугаар ангийн сурагч хүү өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-нд тархиндаа цус харвасан байдалтай аймгийн эмнэлэгт хүргэгдэн очоод гурван хоног ухаангүй байсаар нас барсан. Талийгаачийг таньдаг хүүхэд аавынхаа хамтаар түүнийг зодож, цагдаад хүргэж өгсөн гэх мэдээлэл цацагдаад буй. Хүү цагдаагийн газраас гараад ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Талийгаач …

  • 30 January

    2016.02.06 бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй

    Нийслэлийн иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Сар шинийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Цэвэрлэгээ 2016 оны хоёрдугаар сарын 06-нд болох бөгөөд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их дээд, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцох юм. Цэвэрлэгээний …

  • 30 January

    А.Муратхар тамхины хэрэгт холбогдов уу

    А.МУРАТ ХАР ТАМХИ НИЙЛҮҮЛДЭГ СҮЛЖЭЭНИЙХЭНТЭЙ ХОЛБООТОЙ БАЙСАН БОЛОЛТОЙ БНХАУ-ЫН ХИЛИЙГ НЭВТЭРВЭЛ ТҮҮНИЙГ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР БАРИВЧЛАХ АЖ Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны консулын газрын ажилтнууд улс руугаа нэвтрэх визийг дамлан худалддаг гэх мэдээлэл өнгөрсөн хавраас сонсогдож эхэлсэн. Гадаад хэргийн яамны сайд виз дамлан худалдах явдал гаарсныг мэдээд дотоод хяналт шалгалтаараа хэд хэдэн хүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад өгч, зарим …

  • 30 January

    П.Орхон олимпийн 3, дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичог ялж шуугиан тарив

    Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 58кг-д зодоглосон П.Орхон Каориг Ичог өвдөг сөхрүүлж алтан медаль хүртлээ. Олимпийн гурван алт, дэлхийн 10 удаагийн аварга домогт Каори Ичогийн дараалсан их ялалтын цувралыг П.Орхон  зогсоож шуугиан дэгдээлээ. Каори Ичо аваргыг 158 дараалсан ялалтыг Монгол охин зогсоолоо хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна. 2002 оноос хойш дэлхийн …

  • 29 January

    Н.Оюунчимэг: “Эрдэмт бичин жил”-дээ өвөг дээдсийнхээ эрдэм соёлоор гоёцгооё

                “Ариун номын орон Монголын гэгээрэл бясалгалын төв”-ийн тэргүүн Н.Оюунчимэгтэй ярилцлаа. -ЗАНАБАЗАР Өндөр гэгээнтэний цадиг, адистэд урлаг аврал номоо бичих болсон түүхээсээ хуваалцаач? -Юуны өмнө Монголчуудынхаа амар амгаланг айлтган мэндчилье. Энэ номыг бичих болсон учиг  бол миний бага наснаас үүдэлтэй юм. Би  малчин ардын гэрд өссөн. Багаасаа Өндөр гэгээнтэй холбоотой сурвалж аман мэдээг цуглуулж, арвин их сурвалж дээр өссөн хүн. …

  • 29 January

    “Хөөрөг даалин үзэсгэлэн”-гийн нээлт 2016.02.03-ны өдрийн 12 цагт Монголын Үндэсний Музейд нээгдэнэ

    МҮМ-н өөрийн цуглуулгадаа хадгалагдаж буй 86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг багтаасан “Хөөрөг, даалин” сэдэвт тусгай үзэсгэлэнгээ Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан үзэгч олны хүртээл болгож байна. Алс холын Америк тивийн уугуул иргэдээс гаралтай нунтаг тамхи нь шинэ тивийг нээснээс хойш 16-р зуунд Европ тивд  өргөн дэлгэрч, улмаар 17-р зуунд Азийн гүнд аялан ирж, Хятад Манж нарын …

  • 29 January

    Б.Цэцэгийн тансаг гоёл олныг алмайруулав

    Азидаа авъяас билгээрээ үнэлэгдэж чадсан дизайнер Д.Отгонжаргал  сар шинийн баярт зориулан өөрийн бүтээлүүдээ олонд танилцуулжээ. Монголын шилдэг таван загвар зохион бүтээгчийн нэгд багтдаг Отгоогийн урласан даашинз тэрбум төгрөгт хүрч, олны амыг ангайлгаж байсан. Тэгвэл тэрбээр энэ жилийн сар шинийн баярт зориулан өөрийн бүтээлүүдээ олонд танилцуулжээ.  жүжигчин Б.Цэцэг амилуулсан байна.

  • 29 January

    Таньд ямар чулуу ээлтэй вэ?

    Хумх Хумхын ордынхонд анар болон циркон чулуу ээлтэй. Анар нь хайр дурлал, vерхэл, дотнослыг билэгддэг. Yргэлж дурсан санаж явахаа илэрхийлье гэвэл найздаа анар чулуутай бөгж бэлэглээрэй. Анар нь хоолой болон толгойн өвчинд сайн төдийгvй халуун буулгах vйлчилгээтэй. Мөн анар чулууг зvvсэн хvн vргэлж хөгжилтэй цовоо, гэгээн бодол хvсэлтэй явдаг. Циркон нь дорно дахинаа ихэд хvндлэгддэг vнэт чулуу. Циркон зvvсэн хvний …

  • 29 January

    2016 онд моодонд орох өнгөнүүд

    “Pantone” хүрээлэнгээс 2016 онд моодонд орох өнгөнүүдийг нэрлэлээ. Эдгээр өнгийг бид зөвхөн харах биш, өмсөх болно. Дизайнеруудын хэлж буйгаар өнгөний зохицол байгалийн хуулийг дагадаг учир намар болоход хурц тод өнгөө алдаж, илүү гүн, дулаахан өнгө зонхилох гэнэ. Цөлийн мэт улбар шар. 2016 онд моодонд орж буй ихэнх өнгө байгалийн өнгө, тусгалыг агуулсан. Үүний нэг бол цөлийн мэт улбар шар өнгө. Энэ …

  • 29 January

    БНСУ-ын визний журманд гурван төрлийн өөрчлөлт оржээ

    БНСУ руу 90 хоногийн хугацаанд зорчих визний журамд гурван төрлийн өөрчлөлт оруулжээ. Үүгээр сардаа 500,000 төгрөгөөс дээш цалинтай иргэн нийгмийн даатгалаа сүүлийн 6 сарын турш тасралтгүй төлсөн бол санхүүгийн чадварыг илтгэх банканд мөнгө байршуулах шаардлагагүй болжээ. Үүнээс өмнөх зохицуулалтаар албан хаагчид ажлын газрын тодорхойлолт, байгууллага, компанийн гэрчилгээний хуулбар, хувиараа бизнес эрхлэгчид түрээсийн гэрээ, түрээсийн төлбөрийн баримт зэргээ заавал хавсаргадаг байсан …

  • 29 January

    Анжелина Жоли нөхрийнхөө нууцыг дэлгэжээ

    Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли өчигдөр “ABC” телевизийн “Today show”-д уригдаж, ярилцлага өгчээ. Тэрбээр хамгийн сүүлд “Кунфу панда” хүүхэлдэйн киноны гуравдугаар ангид барын дүрд дуу оруулсан юм. Жоли энэхүү ярилцлагатаа “Нэг ажлынхаа ард гарсандаа туйлаас баяртай байна. “Кунфу панда” хүүхэлдэйн кино олон хүүхдэд таалагдаж буйд таатай байна. Зүрх сэтгэлээрээ бүтээсэн энэхүү уран бүтээлийг минь шимтэн үзэж буй та бүхэн бол уран …