Monthly Archives: December 2015

December, 2015

  • 31 December

    Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна

    2015 оны 12 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 17-22 хэм,  …

  • 31 December

    Өнөөдөр цагаагчин могой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 31. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 21. Бархасвадь гараг. Бага морь одтой, 8 цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ …

  • 30 December

    Нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  А/116 “ Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилох тухай” тушаалын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэнэ. Нийслэлийн Онцгой …

  • 30 December

    Шигшээ багийн тамирчид, легионеруудын өмсгөлийг дуудлагаар худалдаж хандивлана

    Шигшээ багийн тамирчид, легионеруудын өмсгөлийг дуудлагаар худалдаж хандивлана Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Эрдэнэдрийлинг-Ригс”, “МУИС-МБМ”, “Уурхайчин” багт тоглож байсан, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишигт яаралтай бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болж улмаар хамт олон, найз нөхөд, багийн гишүүд нь хандивын аян өрнүүлж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Төгвөл өнөөдөр “Бид нэг гэр бүл” хандивын аяны хүрээнд сагсан бөмбөгийн Үндэсний …

  • 30 December

    Энэ оны Онцлох 10 үйл явдал

    1. Дэлхийн тавцанд гайхуулж явсан Их эзэн Чингис хааны удам Монголчууд гурван саяулаа боллоо. Аугаа Их гүрний гал голомт болсон Монголчуудын үр сад өссөөр гурван сая боллоо. Өнгөрсөн оны сүүлчээс эхлээд Гурван сая дахь иргэн хэн болох вэ гэсэн асуултын хариуг 2015 оны нэгдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт төрсөн иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын Х.Монголжин охин өглөө. …

  • 30 December

    Маргааш Чингисийн талбайд “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглоно

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шинэ жилийн цэнгүүн 12 дугаар 31-нд  Чингисийн талбайд 21 цагаас эхэлнэ. Цэнгүүнд хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Beat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож, урлагийн тоглолт сонирхуулж, шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглоно. Энэ үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн …

  • 30 December

    Газар өмчлөлийн бүртгэл өнөөдөр дуусна

    Газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл даваа гарагт дуусах байсан ч өнөөдрийг хүртэл хойшилсон. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн I, II, III, IV ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг …

  • 30 December

    Улсын хэмжээнд орон гэргүй 890 хүн байна

    Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын хүрээнд аймаг, нийслэлийн тооллогын комисс байгууллагатай хамтран орон гэргүй иргэдийг тоолох ажлыг зохион байгууллаа. Улсын хэмжээнд 890 орон гэргүй иргэд тооллогод хамрагдсан байна. Тоолох ажлын үед цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс гадна иргэний бүртгэлийн байгууллагын төлөөлөл оролцож бичиг, баримтын тодруулга хийхэд хамтран ажиллаа.

  • 30 December

    Билгийн тооллын 20 цагаан луу өдөр

    2015.12.30 / БИЛГИЙН ТООЛЛЫН 20 ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР Үс засуулбал: Өлсөж ундаасна Наран ургах, шингэх: 08.44-17.06 Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Ус Аргын тооллын 12 сарын 30, Буд гараг. Билгийн тооллын 20, Их морь одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа …

  • 30 December

    Улаанбаатарт 9-11 градус хүйтэн байна.

      Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газар болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн …

  • 29 December

    Жан Зиеи амаржиж, охинтой болжээ

    Хятадын нэрт жүжигчин Жан Зиеи амаржиж, анхныхаа үрийн зулайг үнэрлэжээ. 36 настай жүжигчин бүсгүй анхны хүүхдээ төрүүлэхээр зул сараас өмнө  АНУ-ын Калифорнид ирээд байсан бөгөөд өчигдөр амаржиж охинтой болжээ. “Хүрхрэх луу, нуугдах барс”, “Гэртээ харих зам”, “Оргил цаг”, “Баатар” гэх мэт кинонд тоглож байсан жүжигчин энэ онд рок дуучин Ван Фентэй гэрлэсэн билээ. Тэрбээр хоёр жил шахам Ван Фентэй болзсон …

  • 29 December

    Ноцтой мэдээ: АНУ-ын цөмийн байнуудын нэг нь Улаанбаатар байжээ

    Дэлхийн II дайны үеэр АНУ Японд хоёр удаа /Хирошима, Нагасаки хот/ цөмийн халдлага хийсэн билээ. Дэлхий дээр хамгийн их цөмийн зэвсэгтэй, басхүү хүн төрөлхтөний эсрэг цөмийн халдлага хийж зүрхэлсэн цорын ганц улс АНУ Дэлхийн II дайны дараа буюу 1959 онд дэлхийн хэд хэдэн оронд цөмийн халдлага хийх төлөвлөгөө боловсруулсан ч энэхүү төлөвлөгөөгөө нууж “National Archives and Records Administration USA” хэмээх …

  • 29 December

    “Хурд” хамтлаг гурван гавьяаттай болов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр төрийн ордонд болсон юм. Энэ үеэр “Хурд” хамтлагийн хөгжимчин Дамбын Ганбаяр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Ингэснээр “Хурд” хамтлаг ах, дүү  гурван урлагийн гавьяат зүтгэлтэнтэй болж байгаа юм. эх сурвалж: chuhal.mn

  • 29 December

    Гэр бүлийн эрүүл хэвшлүүд

    Эрүүл гэр бүл нь цэвэр байж хэвшсэн байх хэрэгтэй. Гэрийн дотор ба гадаа үргэлж цэвэрхэн байгаа эсэхийг хянаж бай. Үүнд зориулсан зөвлөгөө: Шалаа тогтмол угааж бай. Хальтаргаанаас урьдчилан сэргийлж үргэлж  хуурай байлга.Гал тогооны өрөө бол гэрийн хамгийн чухал өрөө. Үргэлж эмх цэгцтэй, цэвэр, нямбай бай. Гал тогооны угаалтуурт шороотой зүйлийг угаахыг хориглох  хэрэгтэй. Энэ нь угаалтуурын усны хоолойг бөглөх бөгөөд …

  • 29 December

    Зуун эрхэмийн П.Анужингийн дүү луйварын хэрэгт холбогдов уу?

    Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр төрийн томоохон түшмэдүүд “Аавын хаалга”-ыг татах нь татаж, зарим нэг ч 2015 оны онцлох үйл явдлын эзэд ч болоод амжсан. Тэгвэл эдийн засаг хямраад ч тэр үү нэр нүүрээ ашиглан үйлдсэн луйврын хэргүүд ч ар араасаа хөвөрсөөр олны дунд “Зуун эрхэмийн” хэмээн алдаршаад байгаа П.Анужинг ч тойрсонгүй бололтой. Анужингийн дүү болох Л.Батзаяа болон хамсаатан Лувсанчүлтэм, …