Monthly Archives: June 2015

June, 2015

  • 30 June

    Сургамжит өгүүллэг : Амьдралыг өөрчилсөн мөч

    Манай ангийн нэг хүүхэд харьж явах нь харагдав. Түүнийг Роберт гэдэг юм. Бүх ном дэвтрээ, сургуулийн хувцас хунараа барьчихсан явж байлаа. Би дотроо “Энэ нөхөр ч сургуулийн шүүгээнд зарим юмаа хийгээд үлдээчихэж мэдэхгүй мангар амьтан байна даа” гэж бодож байв. Тэгээд долоо хоногийн сүүлээр тоглох хөлбөмбөгийн тэмцээнийхээ талаар бодож байлаа. Ингэж бодоод явж байтал өөдөөс нэлээд хэдэн хүүхэд гүйгээд ирэв. …

  • 30 June

    Хуурамч архи оруулж ирсээр байна

    ОХУ руу визгүй зорчдог болсонтой холбогдуулан хуурамч бүтээгдэхүүн, шаардлага хангахгүй согтууруулах ундаа ихээр орж ирэх болсныг албаныхан дуулгаж байна. Тусгай зөвшөөрөлгүй архи согтууруулах ундааг их хэмжээгээр оруулж ирж, ил далд нууцаар зарах хандлага нэмэгджээ. Энэ дээр цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтуудыг хийж, арга хэмжээ авч ажилласан аж. Онцгой албан татварын тэмдэгтгүйгээр хоёр төрлийн орос “Таван нуур”, “Цагаан хус” зэрэг архийг оруулж …

  • 30 June

    Эмнэлгүүдэд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр зөвлөн туслав

    “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд энэ сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэгтэй хамтран нийслэлийн хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудын цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, рентгений эмч, техникч болон удирдах албан тушаалтнуудад зориулан рентген оношилгооны салбарын цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсыг сурталчлах, …

  • 30 June

    Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх өдрийг тохиолдуулан прокурорууд сургалтанд хамрагдлаа

    Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх өдрийг тохиолдуулан Нийслэлийн Прокурорын газар, Мөрдөн байцаах газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс  хамтран 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Хар тамхи, мансууруулах  болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодистой холбоотой захиргааны зөрчил, гэмт хэргийн тухай ойлголт, тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт танилцуулах сургалтыг зохион байгуулжээ. Сургалтанд Нийслэлийн болон дүүргийн прокурорын газруудын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд …

  • 30 June

    Циркчид шинэ сургуультай болно

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Улаанбаатарт шинээр Олон улсын циркийн сургууль байгуулахаар шийдвэрлэжээ. Одоогоор барилгын зураг төслийг Балданс ХХК-аар хийлгээд байгаа юм байна. Шинэ сургууль нь Хөгжим бүжгийн коллежийн хашаан дотор, дотуур байрны баруун талд баригдана.  Барилга нь хуучнаасаа гурав дахин том, сургалтын танхимууд, циркийн манежаас бүрдсэн таван давхар байхаар төлөвлөгджээ. Тэгэхээр сургуулийн байраа галд алдсан циркчид маань удахгүй олон …

  • 30 June

    Хамгийн өндөр орлоготой алдартай хосыг тодруулжээ

    Хамгийн өндөр орлоготой, хосын жагсаалтыг шинэхэн алдартнууд тэргүүлэх болжээ. Шинэхэн хос болох дуучин Тейлор Свифт болон Кэлвин Харрис нар өнгөрсөн жилд хамтдаа 146 сая долларын орлоготой байсан тухай Forbes сэтгүүлийнхэн мэдэгдлээ. Тэд өмнөх шалгаруулалтын эзэд болох Бэйонси, Жэй Зи нараас 35.5 сая доллараар илүү орлого олсон аж. Бэйонси, Жэй Зи нар 110.5 сая долларын орлого олсноор жагсаалтын хоёрдугаарт орсон байна. …

  • 30 June

    Коронавируст халдвараар 32 хүн нас баржээ

    Хүний коронавируст (MERS-CoV) халдвараар БНСУ-д нийт 182 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 32 хүн нас барсан байна. Нэг халдварын эх уурхай бүхий дэгдэлт үргэлжилж, 57 хүн эмчилгээнд (43 нь хөнгөн, 14 тогтвортой бус), 93 хүн эмчлэгдэн эдгэрч гарсан байна. Өнөөдрийн байдлаар 2223 хүн гэрийн, 459 хүн эмнэлгийн хяналтад байна гэж ДЭМБ-аас мэдээллээ. эх сурвалж: mnb.mn

  • 30 June

    Ямар гэр бүлд өссөнөөс хайр дурлалд хэрхэн хандах нь хамаарна

    Хүн хэний хүүхэд болж төрөхөө өөрөө сонгодоггүй. Гэр бүлийхэнтэйгээ харилцах харилцаа хайр дурлалын чинь хандлагад хэрхэн нөлөөлж болох вэ? Ойр дотно гэр бүл Оройн хоолоо бүгдээрээ ширээгээ тойрч суугаад иддэг, баярын өдөр бүрээр хамт байхыг эрхэмлэдэг халуун дулаан уур амьсгалтай гэр бүлд өссөн үү? Өөрийгөө азтайд тооц. Өөртэйгөө гэрлэх хүнийг ч бас. Гэрийхэнтэйгээ ойр өссөн эмэгтэйчүүд амьдралд юу хамгийн үнэ …

  • 30 June

    “Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад-2015” Улаанбаатарт болно

    Өмнө нь Засгийн газрын тогтоолд тусгагдсан Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээнийг Монголын Шатрын холбоо, Олон улсын шатрын холбоотой зөвшилцсөнөөр “Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад-2015” болгон зохион байгуулахаар боллоо. Тэмцээний бэлтгэл ажлыг бүрэн ханган зохион байгуулж, дүнг энэ онд багтаан танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдад даалгалаа. Тэмцээн энэ оны наймдугаар сарын 19-29-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд одоогоор 50 гаруй орон оролцох …

  • 30 June

    Хүүхдийн номын ордныг Хүүхдийн төв номын сан болгон өөрчиллөө

    Хүүхдийн номын ордон гэснийг Хүүхдийн төв номын сан болгон өөрчилж, тус номын сангийн барилгыг шинээр барих газрын асуудлыг судлан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгалаа. Хүүхдийн төв номын сангийн бүтэц, дүрэм, орон тоог шинэчлэн баталж мөрдүүлэхийг БСШУ-ны сайд Л.Гантөмөрт үүрэг болголоо. Тус номын сан нь 32 орон тоотой, монгол, англи, герман, орос, …

  • 30 June

    Аюултай хог хаягдлын жагсаалтыг баталлаа

    Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг БОНХАЖ-ийн сайдад, энэ жагсаалтыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг бүх сайд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Энэ жагсаалт батлагдсанаар аюултай хог хаягдлыг бусад хог хаягдлаас ялгаж таних, тэдгээрийг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, хадгалахтай …

  • 30 June

    Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлнэ

    Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарын мэдээллийг сонсч, төв, суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган тогтоол гаргахаар боллоо. Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 33,5 хувь, дулааны станц, дулааны шугам сүлжээнүүдийн өвлийн …

  • 30 June

    Мьянмар улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

    Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хооронд байгуулах “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд олголоо. Тус улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Тус улсыг зорьсон жуулчдын тоо 2010 онд 790 мянга байсан бол 2013 …

  • 30 June

    Тейлор Свифтийн шүтэн бишрэгчдийг залилжээ

    Дуучин Тейлор Свифтийн олон зуун шүтэн бишрэгчид тасалбар зарах нэрээр тэднийг залилан мэхэлсэн хэрэг гарсны дараа цагдаагийнхан онлайн тасалбар борлуулагч компанийн эсрэг хавтаст хэрэг үүсгээд байна. Иргэд тоглолт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө захиалсан тасалбарыг нь хүргэж ирэхгүй, тэднийг залилсан болохыг мэджээ. Тасалбар захиалгын мөнгийг авсан “Circle Ticket” компани нь ор сураггүй алга болж, утасны дуудлага, и-мэйл зэргийг хүлээн авахаа больсон …

  • 30 June

    Алтанбулаг боомтоор гарахдаа 8-10 цаг оочерлож байна

    Монгол Улс, ОХУ-тай иргэд харилцан визгүй зорчиж эхэлсэнтэй холбогдуулан тус улсад зорчих манай иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн тул Алтанбулаг боомтын ачаалал урьд өмнөхөөсөө ихсээд байгаа юм. Хэдий Алтанбулаг боомт 24 цагаар ажиллаж байгаа боловч боомтоор нэвтрэх автомашин, зорчигчид хамгийн багадаа 8-10 цаг, түүнээс дээш хугацаагаар дугаарлаж байна. Тиймээс Алтанбулаг боомтоор албаны болон хувийн ажлаар зорчихоор төлөвлөж байгаа бол дээрх хугацааг …